УИХ-д олонх болсон улс төрийн хүчин юм уу, эвсэл орон нутгийн сонгуульд мөн сонгогчдын дэмжлэгийг илүү хүлээвэл төрийн нэгдсэн цул байдал хангагдана гэсэн яриа орон нутгийн сонгууль ойртох тусам дуулдах нь их болж байна. Чухам яг ийм зорилгын үүднээс Нийслэлийн Чингэлтэй дүүргийн АН, МҮАН, ИЗНН орон нутгийн сонгуульд хамтарч оролцохоор шийдсэнээ өчигдөр зарлав. Тэд хамтран санамж бичиг гаргасан байна. Түүнд өгүүлснээс үзвэл эдгээр нам Засгийн газрын бүрэлдэхүүнд хамтран ажиллаж байгаагаа харгалзан орон нутагт энэ байдлыг хадгалах нь зүйтэй гэж үзжээ. Тэгээд МҮАН, ИЗНН нь Чингэлтэй дүүрэгт намын нэрээр болон тойрогт нэр дэвшүүлэлгүй, АН-аас нэр дэвшигчийг дэмжиж оролцохоор холбог дох байгууллагууд нь шийд вэрлэсэн аж. Нэгэнт дээрээ эрх мэдэлтэй болсон нам эвсэл доороо (орон нутагт) ч “хөлтэй” болох гэлгүй яах вэ.
Дээр, доор хоёр өөр намынхан эрх барьснаас улс орны чанартай шийдвэр муу хэрэгжих, доор очоод эрч нь сулрах явдал байдгийг үгүйсгэх аргагүй. Тэгэхдээ мөн өчигдөр нийслэлийн Хан-Уул дүүргийн МАН-ыхны ярьсан шигээр шат шатны эрх баригчид хандаж хэт улайрч боломгүй санагдана. Одоогийн байдлаар, Хан-Уул нь АН-ынхан эрх барьж буй Нийслэлийн ганц дүүрэг юм. Тэгэхээр энд сонгууль зохион байгуулах хүмүүсийн дотор ч энэ намынхан олонх, эрх мэдэл илүүтэй байгаа нь мэдээж. Энэ хүмүүс МАН-аас нэрийг нь дэвшүүлсэн гурван хүнийг бүртгэж авахаас татгалзжээ. Шалтгаан нь нэр дэвшигч нь энэ оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажил албанаасаа чөлөөлөгдсөн байх тухай Төрийн албаны тухай хуулийн 23 зүйлийн хоёр дахь заалт. Гэтэл энэ сарын 9-нд СЕХ-ноос гаргасан зөвлөмжид төрийн жинхэнэ албан хаагч нь аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиас өмнө төрийн албанаас бүрмөсөн чөлөөлөгдсөн, халагдсан, тэтгэвэрт гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн дээрх заалт хамаарагдахгүй тул 2012 оны нэгдүгээр 1-нээс өмнө чөлөөлөгдсөн байх шаардлага тавигдахгүй хэмээн өгүүлжээ.
МАН-ын гурван дэвшигчийн хоёр нь яг үүнд хамаарч буй, өөрөөр хэлбэл ажлаасаа чөлөөлөгдсөн, тэтгэвэрт гарсан байгаа аж. Гэтэл нэгдүгээр сарын 1-нээс хойш чөлөөлөгдсөн, тэтгэвэрт гарсан байна гээд тойргийн сонгуулийн хороо нь бүртгэсэнгүй. Гурав дахь хүн нь одоо оршин суугаа газраа дөрвөн жил амьдарсан атал дүүргийн бүртгэлд нэр нь алга гэсэн шалтаг хэлсэн байна. Нутаг дэвсгэртээ дөрвөн жил болж буй хүнийг бүртгээгүй бай гаа нь дүүргийн төрийн ажил тнуудын хариуцлагагүйнх гэж МАН-ынхан үзэж бай на. Ер нь гурван нэр дэвшигчийг нь бүгдийг бүртгээгүй нь албан тушаал, эрх мэдлээ ашиглан, хүчтэй өрсөлдөгчөө замаасаа зайлуулах гэсэн оролдлого гэж тэд хэллээ.
Р.ЖАРГАЛАНТ