Өнгөрсөн сарын 24-29-нд Бразилийн Сан-Паулу, энэ сарын 8-13-нд Испанийн Бильбао хотноо хоёр тойрог үргэлжилсэн “Том дуулга” тэмцээнд дэлхийн аварга В.Ананд (Энэтхэг, 2780), чансааг магнайлагч М.Карлсен (Норвеги, 2843) болон их мастер Л.Аронян (Армен, 2816), С.Карякин (ОХУ, 2778), Ф.Каруана (Итали, 2773), Ф.Вальехо (Испани, 2697) нарын тэргүүлэх зургаан шатарчин 10 тавилд өрсөлдлөө.
Хожилд гурав, тэнцээнд нэг оноо өгдөг журамтай энэхүү нэр хүндтэй тэмцээнд М.Карлсен, Ф.Каруана нар 17, Л.Аронян 11, С.Карякин 10, В.Ананд 9, Ф.Вальехо 6 онооны амжилт үзүүлжээ. Ялагчийг тай-брейкээр шийдвэрлэж, блиц тоглоход М.Карлсен өрсөлдөгчөө 2:0-ээр ялжээ. Тай-брейкийн богино хугацаанд шийдэгдсэн нэгэн өргийг сонирхоно уу.
