.jpg)
Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөл, МАН-ын гишүүд, дэмжигчид Төрийн ордны орж, гарах гол хаалгуудыг өчигдөр ажил цуглахаас нэг цагийн өмнө хаажээ. Тэд энэ өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд товлосон тангараг өргөх ёслолд эсэргүүцэл үзүүлэн, хаалга барих акцид нэгдсэн бол, Төрийн ордны дотор УИХ дахь МАН-ын гишүүд ч бас зүгээр суусангүй.
Ийнхүү Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүний тангараг өргөх ёслол өчигдөр болсонгүй. УИХ-ын сонгуулийн аравдугаар тойргийн хороо МАН-аас Өвөрхангай аймагт нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарт УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг нь хадгалуулаад байсныг лхагва гаригийн үдэш Сонгуулийн ерөн хий хороо хүчингүй болгож, харин АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцоод, Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган, УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй хэмээн тогтоол гаргав. Энэхүү үйл явдлаас улбаалан өчигдөр Төрийн ордны гадаа болон дотор МАН-ынхны эсэргүүцэл нэлээд хурц хэлбэрт шилжин үргэлжиллээ.
09.00 цаг. Биднийг очиход УИХ, Засгийн газрын гишүүдийг дотогш оруулахгүй хэмээн жагсагчид Төрийн ордны хаалгыг дангинатал барьчихсан, өглөө ажилдаа цуглаж буй УИХ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрынхан, зарим УИХ-ын гишүүн гэдрэг буцааж байлаа. Энэ үед ордны чанх урд дахь Төрийн түүхийн музейн хаалгаар дотогш нэвтрэх боломж УИХ, Засгийн газрын гишүүд болон Тамгын газрын албан хаагчдад олдсон юм. Хаалган дээрх тэмцлийг НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Ж.Мөнхбат цагаан хоолойгоор удирдан эхлүүлж, залуус ээлжлэн шаардлагаа хашгирч байлаа. “АН-ын СЕХ огцор”, “Бид архийг биш, сүүг сонгосон”, “Г.Батхүү, Д.Зоригт хоёрт Өвөрхангайд очих нүүр байхгүй”, “Ичээч” хэмээнэ. Тэдний цуглаанд УИХын гишүүн Д.Лүндээжанцан, М.Энхболд, С.Бямбацогт, Ё.Отгонбаяр, О.Содбилэг, УИХ-ын гишүүн асан Д.Одбаяр, МАНын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нараас гадна энэ тэмцлийн “гол баатар” С.Чинзориг нар нэгдсэн.
Өвөрхангайн тойрогт дэгдсэн маргаан шүүхээр эцэслэн тасраагүй байхад Г.Батхүү, Д.Зоригт нар УИХ-ын гишүүний тангараг өргөвөл энэ нь УИХ хууль зөрчсөн үйлдэл болно хэмээн тэд тайлбарлаж байлаа. НАМЗХ, НАМОХ-ны залуучууд, оюутнууд Төрийн ордны өмнөх шатан дээгүүр СЕХ-ны шийдвэрүүдийг эсэрг үүцсэн лоозонгуудаа эгнүүлэн дэлгэж, мөн л бэсрэг жагсаал, цуглаан зохион байгууллаа. Намынхаа ах нартай мөр зэрэгцэн тэмцэж буй тэднийг АН-ын нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг 40 мянган төгрөгийн хөлсөөр жагсаж байна хэмээн твиттерээр зарлаад амжжээ.
Тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга “Оюутнууд мөнгөөр жагсдаг цаг өнгөрсөн. Бид тэтгэлэгтэй, санхүүгийн тодорхой эрх чөлөөтэй болсон. Монгол Улсыг удирдаж, шийдвэр гаргаж байгаа улс төрийн хүчний хариуцлагатай албан тушаалтан улс орныхоо ирээдүйн төлөө үзэл бодлоо илэрхийлэн жагссан оюутан залуусыг гутаан доромжилсныхоо төлөө уучлал гуйх ёстой” хэмээв. Түүний хэлснээр бол, оюутан залуус өнөөдөр ч жагсаал, цуглаанаа үргэлжлүүлэх бөгөөд хэдэн мянган залуус ирж оролцох гэнэ.
10.00 цаг. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд хамгийн түрүүнд С.Баярцогт, Р.Гончигдорж на рын цөөн гишүүн цуглажээ. Тангар гаа өргөх санаатай Д.Зоригт ч орж ирлээ. Танхимын голд тангараг өргөх ёслолд шаардлагатай Төрийн далбаа, цагаан эсгий дэвсгэр, хүндэтгэлийн нүсэр ширээ, сандал, гарын үсэг зурах үзэг сэлтийг зэхсэн байв. Энэ нь АН-аас Өвөрхангайн тойрогт нэр дэвшсэн Г.Батхүү, Д.Зоригт нарт зориулагдсан болох нь тодорхой.
Удалгүй МАН-ын гишүүд өөрсдийн ширээн дээр “АН ардчиллыг үгүй хийлээ”, “Ард түмний сонголтыг хүндэтгэе” зэрэг эсэргүүцлийн үг, өгүүлбэр бичсэн хуудсуудыг үлдээгээд, чуулганы танхимыг орхин гарав. 39 гишүүний ирц хүрвэл АН-ын ам бүл хоёроор нэмэгдэх хуулийн боломжтой юм. АН-ын бүлгийн 31 гишүүнээс өчигдөр Улаанбаатарт 28 нь байлаа.
Дахиад 11 гишүүн тэдний төлөө саналаа өгөхөөр ирэх болов уу? УИХ-ын бие даагч гурван гишүүн Өвөрхангайн тойргийн асуудалд СЕХ-ны байр суурийг дэмжихгүй гэдгээ МАН-д илэрхийлсэн тухай мэдээлэл байгаа юм. Тэгэхээр тэд ирэхгүй нь. Түүнчлэн МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийнхэн ч ийм байр суурьтай байгаа тухай МАН-ын эх сурвалж өгүүлж байлаа. 11.30 цаг. Морин цагийн үед АН-ынхны хүлээлт талаар болсон. УИХ-ын дарга З.Энхболд жагсаал цуглааны улмаас чуулганы хуралдааныг хойшлуулж байгаагаа зарлан, 15.00 цагаас эхлүүлэхээр товлоод, УИХ-ын үдээс хойших үйл ажиллагаанд саад хийхгүй байхыг жагсагчдаас хүсэж, гишүүдийг Төрийн ордонд нэврүүлэ хийг захив.
15.00 цаг. УИХ дахь МАН-ын гишүүд чуулганы танхимын үүдийг том сандлуудаар таглаж, 18 цаг хүртэл эгнэн суужээ. Ө.Энхтүвшин, Сү.Батболд, М.Энхболд, Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж гээд МАН-ын үе үеийн лидерүүд, Монголын улс төрийн нөлөө бүхий эрхмүүд “СЕХ хууль бус үйлдлээ зогсоо”, “Хууль гууль боллоо” зэрэг лоозон энгэртээ барьж, суулт зарласан нь эрс содон үйл явдал боллоо. Ийнхүү АН-ын гишүүд чуулганы танхимдаа ч орж чадсангүй, үүдэн дээрээс нь буцлаа. Тангараг өргүүлэх ёслол өнөөдрийг хүртэл хойшлогдсон бөгөөд, МАН-ынхны тэмцэл ч мөн энэ янзаар үргэлжлэх юм байна.
СЕХ-ны шийдвэрийг УИХ хэлэлцэх ёстой
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:
-СЕХ хуулийнхаа дагуу УИХ-ын даргад хоёр нэр дэвшигчийн нэрийг өргөн барьсан. Тиймээс нэр дэвшигчдийн тангараг өргөх асуудлыг УИХ бүрэн эрхийнхээ дагуу шийдэх учиртай. Улс төрийн ямар нэг зарчимгүй асуудлыг АН хэрэглэхгүй. СЕХ-ны шийдвэр гарсан л бол УИХ хэлэлцэх ёстой. Миний авсан мэдээллээр, МАН-ын нэр дэвшигчид УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчиж, иргэдийн саналыг худалдан авах үйл ажиллагаа явуулсан гэж СЕХ үзсэн юм билээ.
Нэг намаас хамааралтай шийдвэрийг эрс эсэргүүцэж байна.jpg)
МАН-ын дарга асан, УИХ-ын гишүүн С.Батболд:
-МАН-ын гишүүд эрс арга хэмжээ авахаас өөр аргагүй болсныг Монголын ард түмэн ойлгож, биднийг дэмжинэ гэдэгт итгэж байна. МАН ардчилсан тогтолцоог бий болгох, үнэт зүйлсийг баталгаажуулахад хамгийн том хувь нэмэр оруулсан улс төрийн хүчин. Цаашид ч энэ байр сууриа тууштай баримтлах болно. Одоо Монгол Улс ардчиллын институцуудыг бэхжүүлэх ёстой атал өнөөдөр ухралт болж байна.
Ардчиллын хамгийн эхний алхам, хамгийн эхний соёл болох ард түмний сонголтыг хэрэгжүүлэхгүй байна. Өвөрхангайн тойрогт МАН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан гишүүд маань УИХ-даа суух эрхгүй, харин ялагдсан нөхдүүд тангараг өргөх гээд байж байгааг МАН-ыг сонгосон ард түмний 40 гаруй хувь эрс эсэргүүцэж байна.
Орон нутгийн шүүхийн шийдвэрүүд гараагүй байхад СЕХ тогтоол гаргасан нь үйл явцын хувьд алдаатай болсон. СЕХ нэг намаас хамааралтай шийдвэр гаргаж байгааг бид эрс эсэргүүцэж байна.
МАН, АН хоёулаа адилхан.jpg)
“Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Г.Уянга:
-Сонгуулиар хэн олон хүний санал авсан нь УИХ-д гишүүнээр сонгогддог байх ёстой. СЕХ шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад хуулийг ингэж гуйвуулж болохгүй. Би гадаа жагсагчидтай хоёр цаг орчим ярилцаж зогслоо. Тэнд байгаа иргэд нам, нам л гээд байх юм. Ийм юмны төлөө тэмцдэггүй л байхгүй юу. Харин харийнхны гарт орж байгаа газар шорооныхоо төлөө, Монголын нийгмийг өөрчлөхийн төлөө тэмцдэг юм. МАН нь АН-ынхаа эсрэг жагсаж байна л даа. Гэхдээ 20 жил тэврэлдэхдээ АН-ын ийм гэдгийг нь мэддэггүй байсан гэж би лав итгэхгүй байна. Хоёулаа адилхан.