“Хөгжлийн мэтгэлцээний клуб”-ийн залуус АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээнийг өөрийн орондоо нэвтрүүлж, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өрсөлдөгчдийн халз мэтгэлцээнийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлэв. Тэд АНУ-ын энэ оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр зохиож байгаа халз мэтгэлцээнийг ажиглан, дүгнэлт хийсний эцэст Монголд нэвтрүүлнэ гэдгээ хэлсэн юм.
Мэтгэлцээн хийснээр сөрөг талынхаа олж хараагүй зүйлийг ил тод гаргаж ирэх бөгөөд ингэснээр иргэд улс төрийн болон эдийн засгийн харьцуулсан дүгнэлт хийж, бодитой мэдээлэл олж авдаг байна. “Хөгжлийн мэтгэлцээний клуб”-ийнхэн цаашид аливаа асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэх гарц нь мэтгэлцээн гэдгийг хүмүүст ойлгуулах зорилгоор олон төрлийн ажил зохион байгуулах юм.
Мөн улс төр, нийгэм, эдийн засаг, хууль зүйн бүхий л салбарт мэтгэлцээн зохион байгуулах, үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх аж.
Т.САЙНАА