Төрийн ордонд МАН-ынхан үнэгүй хошин шог тоглоод хэд хонов. Хошин урлагийн салбарт хүчтэйд тооцогддог өнөө хэдэн хамтлагийг ч ардаа орхихоор түүхэн “тоглолт” болж байна. Жүжигчдээр нь УИХ-ын дарга асан Ц.Нямдорж, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, Ерөнхий сайд асан М.Энхболд, С.Батболд гээд даацтай улстөрч ажиллаж буй учир аргагүй. УИХ-ын сонгуульд ялагдаж, эрх баригчийн биш сөрөг хүчний байр суурин дээр буусан МАН-ынхан 20 жилийн өмнөх ардчилсан хүчинтэй байраа солино гэдгээ саяхныг болтол өөрсдөө ч зүүдлээгүй явсан биз ээ. Тэдний тайз нь Төрийн ордон, тэр дотроо УИХ-ын чуулганы танхимын үүд болж байна. Залуу жүжигчид нь тайзаа хүндлэх ёс суртахуунгүй нь бас хэцүүхэн.
МАН-ЫН УХРАЛТ
УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймагт нэр дэвшсэн тус намын хоёр эрх мийг Сонгуулийн хууль зөрчсө нийг шүүх тогтоож, СЕХ эсрэг намын Г.Батхүү, Д.Зоригт нарын нэ рийг Ерөнхийлөгчид айлтгасан нь МАН-ыг ийнхүү босоход хүргэсэн. Өвөрхангайд нэр дэвшсэн тус намын хоёр эрхэм намынхаа бүх лидерийг олон нийтийн өмнө лоозон барин бүлтэгнэж суулгах “хүчтэй” юм. Үнэндээ бол УИХ-ын сонгуульд ялагдсан МАНын шок, үргэлж дарж явсан хү чиндээ дарагдах болсон бухимдал дээрх шалтгаанаар сэдэрсэн нь энэ. Тэд “Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад АН-ын хоёрыг тангараг өргүүлэх нь хууль бус” гэсэн то дорхой шаардлага уг нь тавьсан. Гэхдээ арга нь буруу, суулт хийх байр шил нь ч зөрүү байв. МАН-ыг тэнэг харагдуулсан хамгийн гол зүйл нь энэ. Бүлэг байгуулах боломжийг олгож, Өвөрхангайн асуудлаар шүүхийн эцсийн шийдвэр гартал хүлээгээч гэсэн шаардлагаа тэд Монголын төрийг 20 жил барьсан туршлагатай, тулхтай улс төрийн хүчний зиндаанд тавьсан бол олон нийт МАН-ыг дэмжиж болох байлаа.
.jpg)
Гэвч эсрэгээр хэдэн шат доош унаж, “гудамжны” арга сонгов. Тэгээд Төрийн хамгаалалттай газар суулт хийхийг хориглосон хуулийн заалтыг ч үл тоов. Л.Гүндалайн дэлгэрүүлсэн лоозон барьж “жагсах” аргыг МАН-ын лидерүүд ичингүйрэн хэрэгжүүлж байгаа нь үнэндээ инээдтэй л харагдаж байна. Ж.Батзандан, О.Магнай, Г.Уянга тэргүүтэн гудамжинд жагсаж, эрх баригч МАН-ынхан гарч ирж толгой гэдгэр уулзаад ордог байсан дүр төрхийг харж дассан байлаа. Гэтэл тэдний байр солигдож, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, С.Батболд тэргүүтэн дээр өнөө хэдэн экс жагсагч ирж уулзаж байгаа нь үнэхээр цочир харагдахаас яах вэ. Хуулиа дээдлэхийг УИХ-ын даргаас, олонхоос нэхээд байгаа атлаа тэд ангийн дарга болон Ерөнхий сайдын өрөөнд дайрч орж, Төрийн ордонд жаг саал цуглаан, суулт хийхийг хориглосон хуулийг ч үл тоов.
Энэ талаар МАН-ын Н.Энхболд “Бид арай өлсгөлөн зарлахдаа хүрээгүй байна. Тиймээс хууль зөрчөөгүй” гэсэн бол С.Бямбацогт “Яг Төрийн ордон дотор суулт хийхийг хориглоно гэсэн заалт байхгүй” хэмээн хэнэггүйхэн тайлбарлалаа. Сүхбаатарын талбайд зохион байгуулсан жагсаалынх нь үеэр “Хонхны дуу” эгшиглэсэн нь бас л цочир явдал байв. 20 жил эрх барьж, шүүх, хуулийн байгууллагыг ч өмнөө бөхийл гөж сур сан намд өндрөөс унахад хэцүү байсан нь мэдээж. Гэхдээ ямар ч тоглоомд ялагч, ялагдагч гэж байдаг учир тэд ийм аргаар гоншигонохын оронд зангарагтай улс төрийн хүчний буурь зааж, харин ч хүчтэй, тулх тай сөрөг хүчин гэдгээ харуулж ажиллах ёстой. Бас хуулийн хүрээнд тэмцэх нь чухал. Өнгөрсөн он жилүүдэд эрх барьж явахдаа баталсан хууль дүрэм, тогтоосон уламжлалаа өнөөдөр буцаан шүүмжилж буй тэднийг гуравдагч хүчнийхэн “Сүүлийн жилүүдэд МАН-ынхан Монголд амьдраагүй юм шиг ярьж байна” хэмээн шоглож сууна.
АН-ЫН ТҮРЭМГИЙЛЭЛ
АН эрх баригчийнхаа эрх мэдлийг яаран хэрэгжүүлж, үүний тулд зарим зүйл дээр хүч түрээд буй нь нууц биш. МАН-ын ялагдлын гомдол арилаагүй учир тэднийг юм юман дээр гуйхгүй хэмээн гэдийж, цөөнхийнх нь хувьд үл тоох үйлдэл нь заримдаа шүүмжлүүштэй байгаа. МАН олонх байхдаа АН-ыг орхиод асуудлаа шийдсэн түүх арай байхг үй. Тиймээс ч сөрөг хүчнийхэн гомдол мэдүүлж буй юм. Өвөрхангайн асуудлыг СЕХ нэг орой хэлэлцээд л даруй Ерөнхийлөгчид Г.Батхүү, Д.Зоригт нарын нэрийг өргөн барьсан. Гэхдээ “Гэнэт хуралдлаа” гэж л буруутгадаггүй юм бол бусад бүх зүйл нь хуулийн хүрээнд өрнөсөн. Шүүх шийдвэр гаргасан, хууль зөрчсөн нэр дэвшигчдийг жагсаалтаас хасах тухай тойргийн хорооны шийдвэрийг хэрэгжүүл гэсэн. СЕХ үүний дагуу дараагийн хоёр хүний нэрийг өргөн барьсан. АН, МАН гэлтгүй “боломжоо ашиглаж”, мөнгө эд зүйл тараасан нэр дэвшигч олон биз.
Харин АН зарлаж байгаад өрсөлдөгчдийнхөө хууль зөрчсөн үйлдлийг баримтжуулсан бол МАН-д тэгэх ухаан байгаагүй бололтой. АН-ын нэр дэвшигчид ч мөнгө тараасан тухай Өвөрхангай аймгийн АН-ын хорооны дарга Т.Хасбаатар мэдэгдэж, тухайн үедээ шуугисан. Гэвч МАН-д тэдний мөнгө тараагаад явж буй бичлэг байхгүй, тиймээс ч баримтан дор сөхөрч буй юм. АН-ын “баримтаар зодох” ажиллагаа цаашид ч үргэлжилнэ. Увсад нэр дэвшсэн МАН-ын хоёр гишүүний туслах мөнгө тараагаад явж буй, ажилтнууд нь баригдмагцаа зугтсан бичлэгийг АН-ынхан тухайн үед нь олон нийтэд үзүүлсэн. Гэвч тойргийн хороо, МАН-ын даргатай байсан СЕХ ч тоогоогүй.
Одоо АН уг асуудлыг хөндөхөөр төлөвлөж байна. Дараа нь Сонгинохайрхан, Баянзүрх гээд шүүхдэх ажиллагаа үргэл жилнэ. Сонгинохайрханд хүч үзсэн АН-ын Л.Эрхэмбаяр Захиргааны хэргийн шүүхэд хандчихсан. Энэ асуудал нэг тийш шийдэгдэх хараахан болоогүй. Баянзүрх дээр МАН-ын хоёрын хооронд л дахин сонгууль болно гэж байсан бол АН-ын И.Наран туяа шүүхэд хандаж, Б.Батзоригийн талаарх баримт дэлгэх сурагтай. Мөн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын мэдэгдсэнээр луйвар болсон газрын жагсаалт Дорнод, Дархан-Уул, Завхан гээд үргэлжлэх юм байна. Хууль, шүүхийнхэн хүссэн хүсээгүй эрх баригчдын нөлөөн дор ажилладаг МАН-ын тогтоосон жишиг, гаргасан замаар олонх ураг шилж байна.
Тиймээс АН-ынхан хуулийн хүрээнд “түрэмгийлж” буй юм. Хэзээ нэгэн цагт сөрөг хүчин болж, бэлдсэн зан гандаа өөрсдөө унахаа мэдсэн бол МАН ийм жишиг тогтоохгүй байх байсан биз ээ. Тэд түүхэнд үлдэх драм тоглож байна. Тэгэхдээ эмгэнэлт инээдмийн драм юм уу даа. Юутай ч хууль бүгдэд тэгш үйлчилж, АН, МАН-ын тэмцлээс болж төрийн ажил гацах, саатах ёсгүй.