УИХ-ын чуулганы ажиллагаа тасалдсан, МАН-ынхан Төрийн ордны хууль зөрчиж суулт хийж буй асуудалд Тамгын
газрын дарга Ц.Шаравдоржоос хууль зүйн тайлбар авлаа.
-УИХ-ын болон дэгийн тухай, Төрийн ордны тухай хуулийг авч үзэх хэрэгтэй. Төрийн ордон болон түүний нутаг дэвсгэрт, мөн дотор нь жагсаал цуглаан хийхийг хориглосон. Төрийн ордны тухай хуулийн 11.1.4-т “Төрийн ордон түүний нутаг дэвсгэрт жагсаал, цуглаан, өлсгөлөн, суулт хийх хэлбэрээр шаардлагаа илэрхийлэхийг хориглоно” гэсэн.
Мөн Төрийн ордны хурал зөвлөлгөөн, уулзалтын танхим, албан тасалгаанд хуульд зааснаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглодог. МАН-ын гишүүдийн үйлдэл уг заалтыг зөрчиж буй юм. УИХ-ын чуулганы хуралдаан хэвийн явах ёстой. Тамгын газар техникийн бэлэн байдлыг хангадаг. Гэвч биднээс шалтгаалахгүйгээр чуулганы хурал даан тасалдаж байна.
-Энэ хуулийг зөрчсөн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ. МАН-ын гишүүд энэ долоо хоногт суултаа үргэлжл үүлбэл тэднийг албадан тараах уу?
- Төрийн ордны тухай хуулийг зөрчсөн тохиолдолд иргэнийг 20.000-50.000, албан тугаалтныг 20.000-60.000, байгууллагыг 50.000-250.000 төгрөгөөр торгох заалт байдаг. Иргэн, төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүн гэдгийг үл харгалзаад хуулиа дагаж мөрдөх ёстой. Суултыг тараах эсэх тухайд УИХын гишүүний халдашгүй байдлыг хангах ёстой. Энэ талаас нам, эвслийн бүлгүүд болгоомжтой хандах байх.
-Тангараг өргөх асуудлыг хэлэлцэх дарааллаас хойшлуулж, хасаж өгөхийг тэд шаардаж байна л даа.
-Гишүүд чуулганы хуралдаандаа оролцож, хэлэлцэж буй асуудлаар байр сууриа илэрхийлдэг. Хэлэлцэх асуудлын дараалалд тухайн зүй лийг оруулах эсэхийг танхимдаа шийднэ, урьдчилсан байдлаар шийдэх боломжгүй. Дэгийн хууль байгааг гишүүд анхаарч үзэх байх. Үндсэн хуулийг илт зөрчсөн, эсвэл түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцсэнээс бусад шалтгаанаар гишүүд хурал орхиж гарахыг хориг лоно гэсэн заалт бий. Чуулганы хуралдаанд дураараа суухгүй байж болохгүй. Чуулган, Байнгын хорооны хуралдаан зар ласан бол хийх л ёстой. Хэлэлцэх асуудал дээр санал зөрж буй бол танхимдаа л шийднэ.
-Тангаргийг өөр газар өргөж болох уу?
-УИХ-ын чуулганы танхимд Төрийн сүлд байрладаг. Үүнийг төрийн тусгай хамгаалалтынхан хамгаалдаг. Өмнөх туршлагаар бол УИХ-ын бүх гишүүн чуулганы танхимд, Төрийн сүлдэндээ тангараг өргөж байсан. Уг журмыг баримтлах ёстой. Түүнээс хаа хамаагүй газар тангараг өргөнө гэж байхгүй.