Аймаг, сум, дүүргийн ИТХын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан СЕХ өчигдөр сургалт-семинар зохион байгууллаа. Аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нар оролцсон уг арга хэмжээний үеэр эрх зүйн шинэ орчинд сонгуулийн бэлтгэлийг хэрхэн хангах, зохион байгуулахад юуг анхаарах түүний дотор хуулийг хэрэгжүүлэх, тайлбарлан таниулах эрх, үүргээ хангахад сонгуулийн хороод түүнд ажиллагсад баримтлах зарчим, ёс зүйн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж сонирхсон асуултад нь хариулав. Хуулийн зүйл, заалтыг нэг мөр ойлгож чанд хэрэгжүүлэх улмаар хуулийн хүрээнд сонгуулийг элдэв будлиан, маргаангүй, шударга зохион байгуулахад анхаарах нь нэн чухал гэдгийг сургалт-семинарт оролцсон хууль санаачлагч-УИХ-ын гишүүд онцоллоо.
Сонгууль нээлттэй, ил тод байх, иргэдийн сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх нөхц өл, боломжийг бүрэн хангасан байхын сацуу аймаг, сум, дүүргийн сонгуулийн хороодод ажиллагсад төрийн хуулийг хатуу баримталж ажиллах, тэдний ажлын хариуцлага, зохион байгуулалт зэргээс ихээхэн хамааралтай гэдгийг сургалтсеминар зохион байгуулагчид тэмдэглэв. Үүний сацуу тэд сонгуулийн ухуулга, сурталчилгаа, сон гогчдын нэрийн жагсаалт, бүртгэл, сонгуулийн автоматжуулсан системийг ашиглах, сонгуультай хол боотой элдэв гомдол, маргааныг шийдвэрлэх зэрэг асуудалд сургалт-семинарт оролцогсдын анхаарлыг хандуулав.
СЕХ ийнхүү сургалт- семинарыг зохион байгуулахдаа, хуулийн зүйл, заалтыг нэг мөр ойлгуулж тайлбарлахын хамт хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, гарын авлага болохуйц холбогдох эрх зүйн баримт бичиг, журам, зааврын эмхэтгэлийг хэвлэн гаргаж бүх аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нарт хүлээлгэн өгөв. Аймаг, сум, дүүргийн ИТХлын сонгуулийн бэлтгэл ажил хуульд заасан цаг хугацааны дагуу хэвийн явагдаж байна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.