Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны 127 дугаар чуулганд оролцож буй УИХ-ын дэд дарга С.Баярцогт 2012 оны 10 дугаарсарын 23-ны өдөр “Даяаршлагдсан дэлхий ертөнц дэх иргэний харьяалал, шинж байдал болон хэл, соёлын олон янз байдал” сэдэвт тусгай хэлэлцүүлэгт үг хэлэв. С.Баярцогт хэлсэн үгэндээ Монгол Улс ардчилал, шинэчлэлийн замаар сүүлийн 22 жил амжилттай хөгжиж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг хүндэтгэсэн улс төрийн тогтолцоо, зах зээлийн эдийн засгийн дэг журмыг тогтоож байгааг хэлээд энэхүү шилжилтийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрч буй нь илрэл нь болж манай улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг тэргүүлж байгааг онцлов.
Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгууль, үүний үр дүнд бүрдсэн УИХ болон Засгийн газрын үйл ажиллагаа, тэргүүлэх чиглэлийн тухай мэдээлэв. Түүнчлэн С.Баярцогт Даяаршил, хотжилт, техник технологийн хөгжлийн нөлөөгөөр суурин соёл иргэншил давамгайлах болж, хүн амын амьдралын хэв маяг хурдацтай өөрчлөгдөж буй өнөө үед соёлын олон талт байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ үндэсний уламжлалт соёлоо дээдлэх замаар хүнийг хөгжүүлэхэд хүргэж байгааг цохон тэмдэглэв. Манай орон түүх, соёл, урлагийн арвин өв баялагтай бөгөөд үндэсний соёл нь монголын ард түмний оюуны суурь дархлаа, өвөрмөц дүр төрхийн илрэл бөгөөд Монгол бичиг, хэлийг хамгаалах, судлах нь манай Засгийн газрын гол зорилтуудын нэг болохыг дурьдав.
Мөн өдөр УИХ-ын дэд дарга С.Баярцогт ОУПХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Жонссон-той уулзав. Уулзалтаар УИХ болoн ОУПХ-ны хоорондох харилцааны түүхэн уламжлалын талаар ярилцаж, цаашдын хамтын ажиллагааны тухай санал солилцов. С.Баярцогт манай улсын парламентын хөгжилд ОУПХ-ны зүгээс хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрт талархал илэрхийлж, цаашид ч манай улсын парламентын тогтолцоонд дэмжлэг үзүүлж байхыг хүсэв.
ОУПХ-ны ЕНБД А.Жонссон Монголд хэрэгжүүлж байсан ажлынхаа тухай дурьдаад, Монгол Улс тус байгууллага хоорондын цаашдын хамтын ажиллагааны асуудлаар тодорхой санал тавьж, хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн УИХ-ын дэд дарга С.Баярцогт Тайландын Вант Улсын Сенатын Ерөнхийлөгч Н.Вайратпаниж болон Английн Парламентын Нийтийн танхимын дэд Спикер Н.Эванс нартай уулзаж, Парламент оорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
УИХ-ын дэд дарга С.Баярцогт энэ оны 10 дугаарсарын 24-ний өдөр Японы Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон-Монголын найрамдлын бүлгийндарга С.Эда, Зөвлөхүүдийн танхимын гишүүн Н.Сакагучи, Ш.Танигава нартай тэдний хүсэлтээр уулзав. Японы Парламентын гишүүд энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосоны 40 жилийн ой тохиож буйг тэмдэглэж, Монгол-Японы харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх шаардлагтай байгааг цохон дурьдав. Мөн хоёр тал харилцааны зарим асуудлаар санал бодлоо дэлгэрэнгүй солилцов. Дээрхи уулзалтуудад Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайдТ.Залаа-Уул, ЭСЯ-ны зарим дипломат ажилтан оролцов.