Тулаан спортод хүчин зүтгэж яваад рингээ улс төрийн тавцангаар сольсон, мэргэжлийн босктой нэр холбогдож явсан улс төрчдөөс шилдэг тавыг www. espn.com, www.nytimes.com нэрлэж байна.
5.ЖОН МАККЭЙН
1936 оны наймдугаар сарын 29-нд Панамын сувагт төрсөн. Тэрбээр 1982 оноос улс төрийн карьераа эхлүүлсэн . Сенатад дөрвөн удаа сонгогджээ. АНУ-ын ерөнхийл өгчийн сонгуульд хоёр удаа нэр дэвшиж ялагдал хүлээсэн.
Мак Кэйн Вьетнамын дайнд оролцож яваад 1967 онд олзлогдож хатуу чанга эрүү шүүлтийг давна туулж цэрэг хүнийхээ үүргийг нэр төртэйгээр биелүүлэн 1973 онд сулагдав. Тэрбээр мэргэжлийн боксын “галзуу фанатууд”-ын нэг бөгөөд алдарт Мухамед Алитай хамтарч хууль төсөл боловсруулсан нэгэн юм.
4.ТЕОДОР РУЗВЕЛЬТ
1858 оны аравдугаар сарын 27-нд Нью Йорк хотноо төрсөн. АНУ-ын 26 дахь ерөнхийлөгч. Тэрбээр Харвардын их сургуульд байхаасаа боксоор хичээллэж эхэл сэн. Рузвельт цагаан ордондоо боксын ринг оруулан хүнд жингийн аварга Жон Салливантай бэлтгэл хийдэг байжээ.
3.ВИТАЛИЙ КЛИЧКО
1971 оны долдугаар сарын 19-нд Украйнд мэндэлсэн. Түүний талаар ярихад маш их цаас хэрэг болно буй за. Виталий бол бараг хүн бүрийн мэдэх алдартай мэргэжлийн боксчин. Кличко 47 тулаан хийж хоёрхон удаа өвдөг сөхөрсөн. 45 ялалтынхаа 41-ийг нь хүнд цохилтоор авсан. Виталий энэ сарын 28- нд болох Украйны парлементийн сонгуульд нэр дэвшиж байгаа аж. Тэрбээр хэлэхдээ “Украйны улс төрийн өнөөгийн энэ байдлыг арилгахыг хүсэж байна” хэмээсэн юм.
2.АЛЕКСИС АРГУЭЙО
1952 оны дөрөвдүгээр са рын 19-нд Хойд Америкийн Ни каргуа улсад төрсөн. Мэргэжлийн боксын хүнд жингийн тулаанч. Тэрбээр рингэнд дээр нийт 90 тулаан хийж 82 ялалт байгуулсан бөгөөд 65-ыг нь накаутаар дуусгасан эгнэшг үй хүчтэн юм. Аргуэйо нь 2008 онд улсынхаа парламентын сонгуульд Манагуа мужаас нэр дэвшиж 51 хувиар гарсан байна.
1.МЭННИ ПАКЬЯО
19978 оны арванхоёрдугаар сарын 17- нд Филиппинд төрсөн. Бусад дөрвөөсөө илүү их алдрыг боскоор олсон нэгэн. Мэргэжлийн боксын дунд жингийн дэлхийн найман удаагийн аварга. Тэрбээр 60 тулаанд оролцохдоо дөрөвхөн удаа л ялагдалын гашууныг мэдэрсэн.
2007 оноос улс төрийн амьдрал руу эрэлт буцалтгүйгээр орж 2010 онд мужийн захирагчийн сонгуульд Сарангани мужаас 66 хувиар ялалт байгуулж сонгогдон ажиллаж байна.