УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж өчигдөр чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ. Шинэ УИХ бүрдсэний дараанаас
холбогдох байгууллагын удирдлагууд ийнхүү сайн дураар чөлөөлөгдөх хүсэлтээ өгөх болсон. Тамгын газрын даргаар АН-ын бүсгүйчүүдийн хэн нэгийг томилно гэсэн яриа сонгуулийн дараа хэсэг гараад сураг тасарсан. Улмаар Ц.Шаравдорж МАХН талдаа элэгтэй учраас түүнийг уг албанд нь үлдээж магадгүй нь гэсэн яриа ч гарсан юм. Гэвч уг мэдээлэл худал байсан аж. Түүний оронд хэнийг томилох нь одоохондоо тодорхойгүй байна.