Сагсан бөмбөгийн спортод нэг үе нэрээ дуурсгаж явсан Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамц улс төрд хүч үзэхээр шийджээ. Тэрбээр удахгүй болох орон нутгийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж байгаа юм. Энэ талаар түүнээс зарим зүйл тодрууллаа.
-Та аль дүүрэг, хорооны ИТХ-д өрсөлдөж байгаа юм бэ?
-Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны ИТХ-д нэр дэвшиж байгаа. Миний амьдардаг хороо л доо.
-Спортоос улс төр рүү орох нь таны өөрийн төлөвлөгөө байв уу. Эсвэл МАН-аас сонгуульд нэр дэвшээч гэсэн санал тавьсан уу?
-Улс төрд орно гэж төлөвлөсөн ч юм байгаагүй л дээ. Би 1999 онд МАН-д элссэн юм. Тэгээд л үзэл бодлоо илэрхийлэхийн тулд улс төрд орж байна. Энэ тухай байр сууриа би өнгөрсөн есдүгээр сард илэрхийлсэн.
-Сонгуулийн сурталчилгаа энэ сарын 6-наас эхэлнэ. Бэлтгэлээ хэр базааж байна даа?
-Сурталчилгаа эхлэхийг хүлээгээд л байж байна.
С.УУЛ