
УИХ-ын сонгуулийн дүнгээр байгуулагдсан өнөөгийн Засгийн газрыг шинэчлэлийн хэмээн нэрлээд байгаа. Шинэчлэлийн Засгийн газрынхаа нэрийг Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян унагав. Тэрбээр өнгөрч буй долоо хоногийн хамгийн их дуулиан тарьсан хүн төдийгүй түүний болчимгүй үйлдэл нь Засгийн газрынхаа нэр хүндэд балаг тарьж ч мэдэхээр байна. “Шихихутаг”дээд сургуульд эрхзүйч мэргэжил эзэмшсэн гэх тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярын зөвлөх байсан гэдэг. Энэ намын залуу гишүүдийн нэг. Хуулийн ямар байгууллагад ажилласан, хэр туршлагатай хуульч вэ гэдгийг нь мэдэх хүн олдсонгүй. Хэний ч мэдэхгүй шахам ийм нэг залууг нэг л нартай сайхан өдөр Монгол Улсын Хууль зүйн дэд сайдаар томилсон.
Эрч хүчтэй залуу хууль зүйн салбарыг үндсээр нь өөрчлөх байх гэж хүлээсэн над шиг хүн олон байсан нь лав тай. Гэсэн ч шаварт унасан шарын эзэн хүчтэй гэдэг шиг өнгөрсөн хугацаанд болсон бүх зүйлд сайд нь оролцож, дуугарч ирсэн. Байдаг үгүй нь мэдэгддэггүй энэ залуу намын даргынхаа холбогдсон хэрэгт сэжиглэгдэж буй хүмүүсийг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоо гэсэн утгатай захидлыг Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагад төрийн сайдын нэрийн өмнөөс бичсэн нь тодорхой болов. Дэд сайдын алба гэдэг МАХН-ын ажил биш, монгол төрийн алба. Эрх зүйч мэргэжилтэй тэрбээр Монголд нам, төрийн ажил тусдаа болоод 20 гаруй жил болж байгааг одоо хүртэл мэдээгүй байх нь. Тэгээд “Би дэд сайд, намын гишүүнийхээ өмнөөс захидал бичсэнээ буруу гэж бодохгүй байна” хэмээн хээв нэг ярьж сууна.
Э.Эрдэнэжамъян төрийн сайдын хариуцлагатай албыг намын ажилтайгаа хутгасанд олон нийт дургүйцэж байгааг аль ч хэвлэлээс уншиж болно. Ийм дэд сайдтай байхаар Засгийн ажил яаж явах вэ. Үнэхээр шинэчлэлийн Засгийн газар мөн л юм бол Монголын төрд шургал сан Э.Эрдэнэжамъян мэт хүмүүсээс нэн даруй салах хэ рэг тэй бус уу. Эс тэгж чадваас Засгийн газрын эхүүлсэн олон ажил саарч, олон ний тийн дэмж лэг авахгүйд хүрнэ гэдгийг Ерөнхий сайд эрх биш мэдэж байгаа гэдэгт итгэнэм.