Өнгөрсөн долоо хоногт Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян дуулиан шуугианы гол эзэн боллоо. Түүнийг албан
тушаал, эрх мэдлээ ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулахыг завдсан байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ эрүүгийн хэрэгт сэжиглэн шалгахаар болсон юм. Тэрбээр эрүүгийн хэргээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй Монгол Улсын иргэн Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлах ажиллагааг зогсоох хүсэлтийг Интерполын нарийн бичгийн даргын газарт и-мэйлээр илгээсэн гэж байгаа. Тэгэхдээ өөрийн нь хэлснээр бол Монгол Улсын Хууль зүйн дэд сайд, МАХН-ын Удирдах зөвлөлийн гишүүнийхээ нэрийн өмнөөс ийн ханджээ.
Н.Энхбаярыг улс төрийн хэрэгт хэлмэгдэж байгаа гэж Э.Эрдэнэжамъян үздэг, тэгээд ч түүний гэм буруутайг Улсын Дээд шүүхээр эцэслэн шийдээгүй байгаа учир Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг эрэн хайх ажиллагаагаа зогсоохыг Интерполоос хүссэн аж. Тэгээд ч Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага Интерпол нь эрх нь зөрчигдсөн, арьс өнгөөр ялгаварлан гадуурхагдсан, шашин шүтлэгийнхээ улмаас хавчигдсан, улс төрийн хэрэгт сэжиглэгдсэн хүнтэй холбоотой асуудалд оролцохгүй байхаар хуульчилсан байдаг гэнэ.
Монгол Улсын жирийн нэг иргэн хандахаар Интерпол тэр дагуу олигтой хөдөлж өгөхгүй гэж бодсоноос Э.Эрдэнэжамъян төрд хашиж буй алба хийгээд улс төрийн намын харьяаллынхаа нэрийн өмнөөс цахим захидлаа илгээсэн байна. Энэ үйлдлээ тэр шударга ёсны төлөөх тэмцэл гэж үзэж байгаа. Гэхдээ намын ажил, төрийн ажил хоёрт алд дэлэм ялгаа зааг бий. Намынхаа эрх ашгийн төлөө төрийн сайдын нэр хүндийг, албан тушаалыг ашиглаж болохгүй.
Намын даргынхаа дүү, хамтран зүтгэгч хоёрыг өмгөөлөх гэж дэд сайдын нэрийн өмнөөс хандсан нь уучилшгүй хэрэг мөн. Тиймээс түүнийг албан тушаалаас нь эгүүлэн та тах нь шударга ёсонд нийцэх бөлгөө. Эх сурвалжийн мэдээлж буйгаар АТГ-ын Мөр дөн шалгах хэлтсийн ажилтнууд түүнд ялын тогтоол танилцуулж, яллагдагчаар тат сан байна. Удахгүй Э.Эрдэнэжамъянд хол богдох хэргийг прокурорт шилжүүлэх аж.