УИХ-ын гишүүнээс татгалзах шийдвэр гаргах нь нэг их тохиолдоод байдаггүй үзэгдэл. Ийм сонголт хийсэн хүн Парламентын түүхэнд тийм ч олон биш бөгөөд тав дахь нь У.Хүрэлсүх юм. Хамгийн эхнийх нь Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай байв. Энэ тухай түүнээс утсаар тодруулахад “1992 оны арванхоёрдугаар сарын 27-нд УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, өргөдлөө өгч байлаа. Шалтгаан нь МАХН-ын удирдлагуудтай үзэл бодол таараагүйгээс болсон. Монголчуудын шинэ сонголтыг хүлээн зөвшөөрөхгүй, социализмын хуучин арга барилаараа ажиллаж, 1990-1992 онд хийсэн ардчилсан өөрчлөлтөөс ухарч байгаатай нь эвлэрч чадаагүй. УИХ-ын гишүүний албаа өгсөн анхны хүн нь би. Намайг УИХ-аас гарахад МАХН-ынхан өөрсдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Дайсан, урвагч” гэж цоллож л байсан. “Монгол орныхоо заяа тавилангаас би урваагүй ээ” гэж хэлээд гарсан.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

УИХ-ын гишүүнээс татгалзсан шалтгааныхаа талаар хэдэн хуудсанд бичиж, тухайн үед МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Б.Даш-Ёндонд өгч байлаа. У.Хүрэлсүхийн хийж байгаа алхмын талаар янз бүрийн таамаг интернэтэд байна. Шалтгаан нь тодорхойгүй бололтой. Улс төрийн соёлын хувьд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй” гэв. Түүний дараа МҮАН-ын дарга М.Энхсайхан мөн УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдөл өгч байв. Гэхдээ түүний өргөдлийн шалтгаан сайн дураараа гэхээсээ шинэ албанд томилогдохтой холбоотой байснаараа бусдаасаа арай өөр. Ерөнхийл өгчийн тамгын газрын дарга болохын тулд тэрбээр их хурлын танхимыг орхиж байсан юм.
Гурав дахь хүн нь өнөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж. Улсын нууц задруулсан “хэрэгт холбогдсон” тэрбээр “Олуулаа болоод ирнэ” гэж хэлээд явсан. Тэгвэл дөрөв дэх нь МАХН-аас нэр дэвшин гишүүн болсон Төрийн хошой шагналт Н.Жанцанноров гуай байсан. Тэрбээр энэ тухайгаа “1993 оны аравдугаар сард УИХ-ын чуулганаар миний чөлөөлөгдөх өргөдлийг авч хэлэлцсэн. УИХ-аас эрүүл мэндийн шалтгаанаар гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Улс төрийн шалтгаан байгаагүй. Хурлаар гишүүдийн санал хураахад 51 хувь нь зөвш өөрч, 49 хувь нь татгалзсан. УИХ-ын гишүүд тэр үед Дарханаас олонхийн саналаар сонгогдчихоод сонгогчдоо дээдэлсэнгүй хэмээн шүүмжилж байсан. Улс төр хатуу тоглоом учраас хувь хүн өөрчлөгдөх шинжтэй юм билээ. 19 жилийн дараа тэр үед би өөрийгөө зөв сонголт хийж дээ гэж бодож байна. У.Хүрэлсүхийн хувьд би сайн хэлж мэдэхгүй байна. Хувь хүний бодол, өргөдөлд дурьдсан шалтгаан заавал ижил байх ёстой гэж би дүгнэж хэлж чадахгүй.
Г.ОЮУН