ОХУ-аас импортолж буй газрын тосны бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн есдүгээр сараас хойш тасралтгүй нэмэгдсээр энэ сард тонн тутамдаа 44 ам.доллараар өсчээ. Энэ нь жижиглэнгээр борлуулж буй шатахууны үнэд нөлөөлж, импортлогч компаниудыг алдагдал хүлээхэд хүргээд байгаа гэнэ. Энэ тухай НИК компанийн хан ШӨХТГ, Уул уурхайн яаманд албан бичиг хүргүүлсэн байна. Жижиглэнгээр борлуулж буй үнийг тодорхой хэмжээнд нэмэхгүй бол нефтийн компаниуд шатахуун импортлох боломжгүйд хүрч, Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үүсэх бодит шалтгаан нүүрлээд байгаа гэнэ. Орон нутгийн сонгууль болох гэж байгаа тул шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй байх талаар улс төрийн дарамт, шахалт ирж буйг ч НИК компанийнхан нуусангүй. НИК өнгөрсөн есдүгээр сараас газрын тосны бүтээгдэхүүнийг нэмэгдсэн үнээр худалдан авч нийлүүлсэн бөгөөд АИ-92 бензинийг 1570 төгрөгөөр борлуулж байгаа нь литр тутамд 9.3 хувийн алдагдал хүлээх болсон гэнэ. Шатахууны үнэ нэмэгдэхтэй холбогдуулж, зарим шатахуун түгээх газар үйл ажиллагаагаа зогсоосон байж магадгүй юм. Тухайлбал, өчигдрийн байдлаар Циркийн урд тал болон XI хороололд байрлах “Магнай трейд” компанийн шатахуун түгээх газрууд хаалттай байлаа. Дизель түлшний үнэ нэмэгдсэн далимаар бензиний үнийг хөөрөгдөх вий гэх хардлага төрж байна.
О.Магнай: Шатахууны үнийг 40-50 төгрөгөөр нэмэх үндэслэлтэй
Шатахууны үнэ нэмэгдэх та лаар ШӨХТГ-ын дарга О.Магнай “Хойд хөршийн үнийн өсөлт тэй холбоотойгоор Мон голд шата хууны үнийг литр тутамд 40-50 төгрөгөөр нэмэх үндэслэлтэй. Харин нефть импортлогч ком паниуд литр ту - тамд 200-230 төгрөгөөр нэмнэ гэсэн үндэслэл, тоо цоогоо дэлгэ рэнгүй тайлбарлах ёс той. Үүнийг нь нягталж үзсэний дараа үнэ нэ мэх эсэх асуудлыг ШӨТХГ-аас зохи цуулна” хэмээв. Хэрэв ШӨХТГ-т ямар нэг тайл бар хүргүүлэлгүй үнээ нэмсэн тохиол долд тухайн компанид хариуцлага хүлээлгэх юм.
С.Болд: Нефть импортлогч компаниудад хөнгөлөлттэй зээл олгоход бэлэн
Засгийн газар, Төвбанк гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх санамж бичгийг байгуулсан. Уул уурхайн яам, Монголбанк хамтран хэрэгжүүлэх дэд хөтөлбөрийн үр дүнд түлш шатахууны жижиглэнгийн үнийг дунд хугацаанд тогтвортой барихаар төлөвлөөд байгаа. Гэтэл НИК компани шатахууны үнээ литр тутамд нь 200-230 төгрөгөөр нэмэхээ мэдэгдсэн билээ. Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгчийн зөвлөх бөгөөд ерөнхий эдийн засагч С.Болдоос тодрууллаа. -Хөтөлбөрийн хүрээнд мах, гурилын үнийг тогтворжуулах, хүнсний зориулалттай зоорь агуулах бий болгох, эрчимжсэн аж ахуйг дэмжих зэрэг зургаан зорилт тавьсан. Энэ чиглэлийн аж ахуйн нэгжид 718 тэрбум төгрөгийн маш бага хүүтэй зээлийг олгох юм. Арилжааны банкуудад нэг хувиас хэтрэхгүй хүүтэй олгох тул аж ахуйн нэгжүүд жилийн дөрвөн хувиас хэтрэхгүй зээл авах боломжтой. Ингэснээр тэдэнд хаана ч байхгүй хөнгөлөлттэй зээл олгож, ханшийн эрсдэлээс сэргийлэх боломж бүрдэнэ. Тэгэхээр цаашид манай нефтийн жижиглэнгийн үнэд импортын ханшийн өөрчлөлт л нөлөөлөх юм. Дээрх санхүүгийн эх үүсвэр авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд Уул уурхайн яаманд хүсэлтээ хүргүүлсэн, тус яам нэгдсэн дүнг нь ойрын хугацаанд бидэнд өгөх байх. Монголбанк санхүүгийн эх үүсвэрийг олгоход бэлэн байгаа. Гэрээ байгуулсан нефть импортлогч компаниуд шатахуун борлуулах үнээ нэмээгүй байгаа нь тэдэнд эерэг хүлээлт бий болсны нөлөө болов уу. “Роснефть” компанийн зүгээс манайд нийлүүлэх газрын тосны үнээ өсгөж байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь НИК компани литр шатахууны үнийг 200-230 төгрөг нэмэгдүүлэх шалтгаан мөн эсэх талаар хэлж мэдэхгүй байна гэв.