УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх сураг хэд хоногийн өмнөөс дуулдсан нь ортой байж. Тэрбээр өргөдлөө өгснөөр барахгүй өнөөдөр холбогдох Байнгын хороогоор уг асуудлыг ярьж, пүрэв гаригт УИХ-ын чуулганаар шийдэх аж. Энэ албанд томилох, чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж шийддэг юм.
Ц.Шаравдоржийг өргөдлөө өгөхийг УИХ-ын удирдлагын зүгээс ямар нэг байдлаар шахаж шаардаагүй бололтой. Халахын тулд өөрөөр нь өргөдлийг нь өгүүлдэг арга шахалт дарамт үзүүлэхээс өөр бас байдаг аж. Тэр нь тухайн албан тушаалтныг ер хайхрахаа болиод, түүнийг байлцуулж байж шийдвэрлэх асуудалд ч оролцуулахаа больдог байна.
.jpg)
.jpg)
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргыг саявтар өөрчлөхдөө Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаа байхг үй юм шигээр УИХ-ын удирдлага хандсан. Тийм байхад энэ ажлыг хийсэн болж яваад яахав гэж Ц.Шаравдорж бодоо биз гэсэн яриа Төрийн ордноор дуулдана. Ц.Шаравдоржийн оронд Б.Болдбаатар гэдэг хүнийг томилохоор нэгэнт шийдсэн байна. Б.Болдбаатар 1968 онд Улаанбаатарт төрсөн. 1992 онд Москва хотын Автозамын дээд сургууль, 2001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг төгсжээ.
Тэрбээр 2004 оноос УИХ дахь “Эх орон-Ардчилал” Эвслийн, УИХ дахь Олонхийн бүлгийн Ажлын албаны дэд дарга, УИХ дахь АН-ын Зөвлөлийн болон Ажлын албаны даргаар ажиллаж байна.
Р.ЖАРГАЛАНТ