Өчигдөр УИХ 2013 оны Монгол Улсын нэгдсэн төсвийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийлээ. УИХ ирэх оны төсвийг орон нутгийн сонгуультай давхцуулалгүй амжуулахаар яаравчилж, өчигдөртөө багтаан ирэх оны төсвийг баталлаа.
Эх сурвалжийн мэдээгээр 2013 оны төсвийн алдагдлыг ДНБ-ний 2.0 хувьд бариулахаар тооцсон бол ирэх онд Улаанбаатар хот 3.7 тэрбум, Орхон аймаг 2.6 тэрбум, Өмнөговь аймаг 23.6 тэрбум төгрөгийг тус бүр Орон нутгийг хөгжүүлэх санд төвлөрүүлэх үүрэг хүлээсэн байна.