Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн дунд сэтгүүлчид цөөнгүй байна. “Өдрийн сонин”- ы ерөнхий эрхлэгчийн зөвлөх Ж.Гангаа Чингэлтэй дүүргийн ИТХ-д жагсаалтаар нэр дэвшиж буй аж. Тус сонины Нийгэм, эдийн засаг, танин мэдэхүйн мэдээллийн албаны дарга П.Хашчулуун Сүхбаатар, “Нийслэл таймс” сонины эрхлэгч Б.Долзодмаа Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд өрсөлд өж байна. Эд АН-аас нэр дэвшжээ. Сонины сэтгүүлчдээс гадна телевизийнхэн ч улс төрийг сонирхов. “25 дугаар суваг” телевизийн сэтгүүлч Г.Ганзориг Баянгол дүүргийн ИТХ-ын сонгуульд 17 дугаар хороонд, UBS телевизийн тоймч И.Буянжаргал Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд тус тус МАН-аас нэр дэвшиж буй юм. Сэтгүүлчид голдуу 17 дугаар хороог сонгосон байгааг та анзаарсан байх. Энэ тоо үзэг нэгт нөхдөд маань ээлтэй байгаа бололтой. Мөн NBS телевизийн захирал Ч.Наранбаатар Баянгол дүүрэгт хүчээ үзэж байна. Орон нутагт ч сэтгүүлчид өрсөлджээ. Архангай аймгийн ИТХ-д сэтгүүлч, эдүгээ тус аймгийн МАН-ын Хяналтын хорооны дарга А.Энхсайхан нэр дэвшиж байгаа юм.
С.УУЛ