Гудамж талбайгаар элдэв өнгийн туг намирч, инээмсэглэсэн улстөрчдийн зураг бүхий самбараар дүүрсэн танил өдрүүд үргэлжилж байна. Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид хуулиар тогтоосон 14 хоногт багтаан өөрсдийгөө сурталчилж буй нь энэ. Өмнөх жилүүдэд орон нутгийн сонгууль ингэтлээ газар авч байсан нь үгүй. Эндээс энэ жилийн сонгуульд намууд хэрхэн ач холбогдол өгч, хүч хаяж байгааг харж болно. АН-ынхан УИХ, НИТХ-ын сонгуульд авсан ялалтаа үргэлжлүүлэхээр давшиж, МАН-ынхан орон нутаг дахь одоогийн байгаа нөлөөгөө хамгаалах, МАХН-ынхан УИХ-д авсан суудлаа бататгах зорилго агуулж буй учир орон нутгийн сонгуулийн үнэ цэнэ ийнхүү өндөрт гарчээ.
Уг сонгуульд нийт 19400 гаруй хүн нэр дэвшиж буй нь ч үүний баталгаа. Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хууль ёсоор нэр дэвшигчид сонгогчдын саналыг татах зорилгоор эд мөнгө тараах, урлаг соёлын болон эрүүл мэндийн элдэв үнэгүй үйлчилгээ үзүүлэх хориотой. Үүнийг зөрчвөл нэр дэвшигчдийн жагсаал таас хасуулах, аягүйдвэл эрүүгийн хариуцлага ч хү лээх хатуухан зохицуулалт бий. Гэх дээ сур талчилгаа хийх нь хязгаар тай ч цөөнгүй бо ломж бий. Нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулсан хоёр хэвлэлийн хуудас хэмжээтэй хоёр сонин, хэвлэл, нэг хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас, нэр дэвшигчийн намтар, бусад сурталчилгааны материалыг нэг хэвлэлийн хуудаст тус тус багтаах учиртай. Нэг хэвлэлийн хуудас гэдэг нь бичгийн цаасны нэг нүүрнээс найм дахин их хэмжээ аж.

Өмнө нь УИХ-ын сонгуулиар гудамж талбайгаар нэг улс төрийн намуудын туг мандаж, түүнийг төлб өртэй, төлбөргүй байрлуулсан тухай хэл ам гардаг байсан. Тэгвэл орон нутгийн сонгуульд намууд тугаа ашиглах нь чөлөөтэй. Гэхдээ байршуулахдаа төлбөр төлж болохгүй гэжээ. Зурагт самбараа нэр дэвшигчид өрсөлдөж буй хэсэгтээ тус бүр хоёроос доошг үйг байрлуулах эрхтэй. Харин радио, телевизийн тухайд гэрээгээ хийчихсэн л бол тодорхой цагийн хязгаар заасангүй. Нэг иймэрх үү нөхцөлд улс төрийн намууд уралдаж байна. Тэдний сонгуулийн хөзөр, сурталчилгааны өнгө аяс, төлөв байдал ямар байна вэ? АН. Тэд орон нутгийг “эзэлнэ” гэдэгтээ итгэлтэй байна. “Шинэчлэлийн баг” хэмээх нэрээр дүүрэг, аймгуудад нэр дэвшигчид нь хүчээ нэгтгэжээ. УИХ-ын сонгуулиар явуулсан сурталчилгааны арга, тактикаа орон нутгийн сонгуульд үндсэндээ давтаж байна. “Олуулаа” хэмээх нэвтрүүлэг бэлтгэж, нэр дэвшигчдээ, намын бодлогоо сурталчилж буй юм. Гэхдээ АН-ын УИХ-д сонгогдсон, Засгийн газрыг бүрд үүлсэн багийн өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, явуулсан үйл ажиллагаа нийгэмд тэр бүр таалагдсан гэвэл өрөөсгөл болно. 2013 оны улсын төсөвт цалин, тэтгэвэр нэмэх талаар тусгаагүйг нь сөрөг хүчнийхэн “Ард түмэнд хайргүй юм байна” хэмээн шүүмжлээд авсан.
Орж ирж буй хөрөнгөө нийгмийн хавтгайрсан халамжид гэхээсээ үр өгөөжтэй томоохон бүтээн байгуулалтын төсөлд зарцуулъя гэсэн тэдний зорилго зарим талаар өөрсдийг нь харамч болгож харагдуулж байна. Дээрээс нь яамдын тоог нэмэгдүүлсэн, дарга нарын тоог олшруулсан нь яавч нэмэх оноо авчраагүй. Шинээр томилогдсон сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын чансаа, ажил хариуцах чадвар төрийн алба тойрсон бужигнаан, аливаа асуудал дээр хүч түрэх гэсэн оролдлого, олны сэтгэлд нийцсэн боломжийн шийдвэрээрээ шоудахыг эрмэлзэж буй үзэгдэл зэрэг нь тэднээс нүүр буруулах шалтгаан болж магадгүй. Бас ах дүү, амраг саднаа албан тушаалд томилж, томилуулж буйд яаж ам сайн байх билээ. Гэхдээ үүний нөгөө талд “Тэдэнд нэгмөсөн итгээд, орон нутгаа ч бас даатгаад үзье” гэсэн уур амьсгал байгааг анзаарахг үй өнгөрвөл алдас болно. МАН. Тэд харин нэг л идэвх муутай харагдана.
УИХ-ын сонгуулийнх шиг сурталчилгааны үеэр “самбарын зодоон” бага, МАН-ын шүлэглэсэн уриатай жижиг самбарууд хаа нэгтээ харагдаж байна. Телевизээр ч тэдний сурталчилгаа МАХНыг давж харагдахгүй болов. МАН-ынхан орон нутагт одоо байгаа хүчээ хадгалахыг хүсэж байгаа ч АН шиг итгэлтэй ажиллахг үй байгаа бололтой. Тэд орон нутаг дахь намын хорооддоо гол ажлаа даатгаад “Яав л яаг” гэсэн янзтай байх шиг. Нэгэнт Засгийн түвшинд АН ноёрхож байгаа энэ цагт тэдэнтэй “алалцах” нь олигтой үр дүнд хүрэхгүй гэж тэд тооцсон нь илт байна. Гэхдээ мэдээж олон жил төрийн эрхийг барьсан намын зангараг гэж бий. Тиймээс МАН гараа хумхин суусан байлаа ч цэвэр ялагдана гэж үгүй. Тодорхой газруудыг өмчилж байж сална. МАХН. “Шударга ёс” эвсэл гэхээсээ илүү МАХН нь тасарч харагдсан сонгуулийн сурталчилгааг Та анзаарсан байх. Боломжит газраа дангаар, болохгүй гэсэнд нь ИЗНН болон МҮАН-ын аль алинтай хамтарч буй энэ намд орон нутгийн иргэдийн цөөнгүй хувь саналаа өгөх магадлалтай.
УИХ-ын сонгуульд АН-ын гэхээсээ МАН-ын саналаас хумсалж, Парламентад бүлэгтэй болсон уг намынхан голж болохгүй өрсөлд өгчийн нэг болж байна. Хэдийгээр уг сонгуульд долоон нам оролцож буй ч гол өрсөлдөөн дээрх гурван намын дунд болох нь тодорхой. Намуудын сурталчилгааны мэдээлэл одоохондоо цайвар өнгөтэй, өөрсдийг өө таниулсан, магтсан аястай байна. Хугацаа дуусах дөхөж, улс төрийн халуурал нүүрлэх үед өрсөлдөгч рүүгээ дайрсан, баалсан бараан өнгөтэй болж хувирах биз. Ийм холилдсон хачин өнгөнөөс зөвийг нь сонгох эрх ард түмний мэдэлд бий.
.jpg)
С.ТУУЛ