- Алтанхуягийнхны ард түмнээ “цээж бөгс” болгох бодлого -
Би хэдэн аймаг, нэлээд хэдэн сумын нутгаар яваад ирлээ. Ард түмэн туйлдаж гүйцжээ. Түрүүчийн Зас гийн газруудын үед бүсээ чангалж бүсэлсээр шоргоолж шиг болсон миний ард түмэн ”Шинэчлэл”-ийн хэмээх Н.Алтан хуягийн Засгийн газрын үед бүсэлхээрээ тас рахдаа тулаад байна. Үүнийг хөдөөнийхөн “Цээж бөгс” хийх бодлого гээд нэрлэчихэж. Өөрөөр хэлбэл гол зо гоох төдий цалин тэтгэвэр, халамжаар амьдарч байсан мон голчуудыг бүсэлхийгээр нь таслаад цээж бөгс хийх бодлогыг З.Энхболдын даргалсан Их хурал, Н.Алтан хуягийн удирдсан Засгийн газар хэрэгжүүлж эхэллээ хэмээн дургүйцэж байгаа юм. Үүний нэг тод жишээ нь 2013 оны улсын төсвийг баталсан явдал хэмээн үзэж байгаа аж. “Шинэчлэлийн Засгийн газар” хэмээх сайхан нэрэнд нь хууртсан ард түмэн “Даанч яав даа” хэмээн тол гойгоо шаахад хүрч байна. Дээр нь өвлийн сонгууль хав чаад хөдөө минь хэцүү байна даа. Дорноговь аймгийн Сайншанд, Алтанширээ, Иххэт гэх мэт сумдын нутгаар яваад орон нутагт хүмүүс хэрхэн яаж амьдарч байгааг түвэггүйхэн харлаа. Иргэн Б-гийн дөрвөн ам бүл тал талхаар хоёр хонож байна гэнэ. Иргэн Д-гийн таван ам бүл (гурав нь хүүхэд) долоо хоногт гурван удаа л махан хоол иддэг. Тэр нь голдуу толгой цувдай. Тэтгэврийн 180000 төгрөгөөр гурван ам бүлээ тэжээж, сард 30 мянган төгрөгийг нь эм тарианд өгөөд дуусдаг айл таарч л байна.
Амьдрал нэлэнхүйдээ ийм байхад үнэтэй машин хөлөглөсөн “шинэчлэгч” сайд дарга нар “Дорноговь аймгийн үйлдвэрлэлийн парк”, “Өмнийг Дорнотой холбосон 1100 км төмөр зам”, Оюутолгой, Тавантолгойн хишиг, 1.058.226.585.000 төгрөгийн орлого гэсэн үлгэр яриад давхилдаж байна. Шинэчлэлийн нэрээр ард түмнийхээ тархийг угааж байгаа Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдаад та ван сарын нүүр үзэж байна. Ядарсан ард түмнийхээ алган дээр юу тавив? Өлсгөлөн түмнийхээ аманд юу хийв? Тал зоос ч тавьсангүй, талхны булан ч хийсэнгүй. Хүүхдийн 20000 төгрөгийг банкаар дамжуулан олгоно гэсэн боловч олонх нь аваагүй байна. Авах учраа ч олохгүй байгаа гэнэ. Тавин мянган хүүхэд л лав өргөдөл маягтаа ч бөглөөгүй хоцорч байгаа сураг байсан. З.Энхболд, Н.Алтанхуяг нар шинэ оны төсөвтөө ард түмэндээ хандсан цалин тэтгэврийг нэмэх, ядуугаа халамжлах бодлогыг огт орхигдуулсан төдийгүй, түрүүчийн амлалтын мөнгө, хувьцаа бүхнийг хассан байна.
Уул нь засгийн эрх барьж байгаа АН- ынхан ард түмэндээ их өртэй хүмүүс. 2008 оны сонгуульд иргэн бүртээ 1 сая төгрөгийн хувьцаа амлаж гарч ирээд засгийн эрхийг хамтарч барьсан. Хамтарч барихдаа хамгийн гол судсууд дээр нь, тухайлбал Н.Алтанхуяг Тэргүүн шадар сайд, С.Баярцогт Сангийн сайд байсан. Иргэн бүртээ хүртээх 1 сая төгрөгийн хувьцааны амлалтаа мартагнуулах эрх эдэнд байхгүй. Одоо хувьцаа ярихаар л чихээ бөглөх шиг болоод байгаа юм. Ард түмнээ тэгж хуурч болохгүй л дээ. Олон түмний хүсэн хүлээж байгаа нөгөө нэг зүйл бол өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох 1,5 сая төгрөгийн үлдэгдэл 340000 төгрөг Хүмүүс “Түрүүчийн Засгийн газар ч боломжоороо олгосон шүү. Энэ Алтанхуягийнхан л харин өөрсдөө хувааж авахаас өрөөлийг бодохгүй хүмүүс юм даа” хэмээж байна. Бас халамжийн мөнгө. Түрүүчийн Засгийн газрын шийдвэр бий. Долдугаар сарын 1-нээс ард түмэндээ хүртээх арваад төрлийн халамжийг хэвлэл мэдээллийн бүх хэрэгслээр цацсан. Одоо ард түмэн түүнийг Н.Алтанхуягийн Засгийн газраас шаардаж байна билээ.
Сонин шүү. Шинэчлэлийн Засгийн газрынхан маань өөрсдөө хувааж авахаар 100 гаруй тэрбум төгрөгийг ямар ч задаргаагүйгээр тусгаж байгаа хэрнээ ард түмэндээ болохоор “Мөнгөгүй, инфляц өснө. Халамжилж тараахгүй” гээд харамлаад байдаг!! Эрхэм дээдэс минь! Халамж гэдэг аль ч улсад байдаг юм. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон хүүхэдтэй эхчүүд, ядуу доод хүмүүсээ халамжлахгүй улс орон дэлхийд байхгүй шүү. Ард түмэн нь баян чинээлэг амьдралтай АНУ, Хятад, Япон улсад ч төрөл бүрийн халамж байдаг юм билээ. Түүнээс болоод ард түмнээ ад шоолж үздэггүй, хохирч хотойгоод явчихдаггүй юм. “Алтангадасынхан”, “Алтанхуягийнхан” өөрсдөө тансаглахын тулд, юунд ард түмнээ “Инфляц”, “Халамж” гэсэн мануухайнуудаар айлгаж доромжилно вэ?!
Инфляцыг хөөрөгдөж байгаа гол эзэн нь нуруу нь хотойж, гэдэс нь тасрах шахсан ядуу ард түмэн биш, бидний татварын мөнгийг задаргаагүй хуваан авч байгаа эрх баригчид, хэтэрхий тэлчихсэн төр засгийн толгой, гадаад дотоодын байнгын аялал байна шүү дээ. Шинэ яам, агентлагуудын зардалд хэчнээн тэрбумыг төлөвлөв гэв. Арай дэндэж байгаа юм биш үү?! Түрүүчийн Засгийн газар 10000, 21000, 330000 гээд бэлэн мөнгө тараасан уу, тараасан. Түүнээс татгалзсан хүнийг би л мэдэхгүй юм. Траншейны Гомбо, сэтгүүлч би, эрхэм дээдэс З.Энхболд, Н.Алтанхуяг, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бид адилхан л хүртчих шиг болсон. Тэгэхэд хэн ч татгалзаагүй. Тэгсэн хэр нь өнөөдөр Гомбо бид хоёр буруутан болж “Муусайн өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон хүүхэдтэй хүүхнүүдэд халамжийн мөнгө тарааснаас боллоо” хэмээн чангалаад байх нь хэр зэрэг зөв юм дээ. Миний таньдаг эдийн засагчид, банк санхүүгийн ажилтнууд ярьж, бичиж байна аа. “ Монгол Улс бонд, зээл, хонжворт сугалааны улс боллоо” гэж. Өнөө шинэчлэгчид маань яаравчлан 5.0 тэрбум ам. долларын бонд гаргах эрхийг УИХ-аас баталгаажуулчихлаа. Мөн их мөнгө шүү. Монгол мөнгөнд шилжүүлэхэээр би уншиж чадахгүй тоо гарч байна билээ. Би ч яахав, ийм тоо заалгасан биш, Гончигдорж мэт нь л заалгасан байх. Би нэг овоо гэгддэг эдийн засагчаас асуулаа. “Энэ сайд дарга нар мөнгө хэрэгтэй болохоороо л тэрбум тэрбум долларын бонд гаргаад байж болдог юм уу? гэж. Бонд гаргах олон үндэслэл, бас олон улсын жишиг, улс орны эдийн засгийн байдалтай харьцуулсан хувь хэмжээ гээд над бараг л хичээл заана билээ. Тэгээд “Төр засгийн эрхэнд гарсан дээрээ овоо мөнгөжье гэсэн хүмүүсийн л бодлого. Дөрвөн жилийн дараа гадаад дахь хувийн хадгаламжуудаа түнтийлгэчихээд алга болохыг байг гэх газаргүй л байх. Та хар даа, түрүүчийн зарим Ерөнхий сайд, дарга, сайд нар гараад явчихсан, хаана байгаа нь мэдэгдэхгүй л байгаа биз дээ. Заримыг нь интерполоор эрэн сурвалжлахаар эрх тушаалаа ашиглан хориг саад хийгээд л. Итгэл алдарч байна шүү гэсэнсэн. Сайхан юм ярьцгааж байна аа! Сайншандад үйлдвэрлэлийн парк, Өмнөговиос Дорнод хүртэл 1100 км төмөр зам, олон улсын нисэх онгоцны буудал, газрын тос боловсруулах үйлдвэр... мөн ч домог болтол нь ярьсан зүйл дээ. Нэг л сэтгэлд буухгүй байна. Дорноговь, Говьсүмбэрийн хоорондох хэдхэн км засмал замыг өчнөөн жил яриад гүйцээж чадаагүй Н.Алтанхуяг, С.Баярцогт нар Дорнод- Өмнөговийг холбосон төмөр зам барьчихдаг нь юу л бол?! Дараа дараагийн сонгуулийн өмнө шоудах юмтай байя гэж боддог байх л даа. Ардчиллын нэр барин гарч ирсэн энэ эрх баригчид ард түмнийхээ төлөө дав даруй хиймээр зүйл мөн ч их байна.
Юуны өмнө эмнэлэг. Нийслэлийн ЭНЭШТ, Гэмтэл согог сэргээн засах төвийн шалан дээгүүр зулаатай хэвтээ өвчтөнүүдийг нэг хардаг болоосой. Хөдөөгийн эмнэлгүүд ч гэж хөөрхийлэлтэй юм. Төсөв хөрөнгө хүрэхгүй, хөдөөнийхөн бол төөргөөрөө л үхэж, төрж байх юм. Тэгэхэд, “шинэчлэгч” Засгийн газрын Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гэж залуу нийслэлийн нэг том эмнэлгийг сайд болонгуутаа устгачихлаа. Тэр хүн Монголд хууль ёсыг тогтоохоор хийвэл мөн их ажил бий дээ. Тэгэхэд эмнэлгийг устгаж ажлаа эхэлж байгаа нь эрх тушаалаа дэндүү ашигласан явдал бус уу? Засгийн газрын хуралдаанаар ганцхан гар өргүүлээд шийдчихлээ. Хууль зүйн сайдын өмнөөс худал үнэн дуугардаг зоригтой аавын хүү ч байдаггүй юм байна. Өнөөх Эрүүл мэндийн сайд Н.Удвал гэдэг “амьсгаа” хаана байв? Ядаж тэр хүн тэмцэгчийн дүрд тоглох байх гэсэн чинь чимээгүй.
Манайд нэг муухай жишиг тогтож. Аль нэг Засгийн газар гарч ирүүтээ л хүн ардад хэрэгтэй зүйл юу байна гэхээсээ над, бидэнд хэрэгтэй юу байна гэж шүлсээ гоожуулдаг явдал. Тэр нь ердөө л хотын төвийн газар шүү дээ. Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн барилгын газрыг хувьдаа авах гэж яаж сүйд болов доо. Одоо хүртэл хэрэг явдал үргэлжилсээр. Дараа нь Улсын филармоний газрыг Г.Баасангаас яаж булааж авав. Одоо төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг, түүний газар л хэн нэгний шүлсийг гоожуулаад, нойрыг нь хүргэхгүй байгаа юм байна л даа. Зориулалтын барилга байгаа юм бол ядаж түүнийг дуусгаад, бүрэн тоног төхөөрөмжлөөд нүүлгэж болно. Ханиад томуу, өвчин зовлон дэлчихсэн энэ хөхөө өвлийн хүйтнээр хэдэн зуун ортой эмнэлгээ устгаж байдаг, эрүүл сэтгэлгээ мөн үү, яавч биш. Эх захгүй “үлгэр” ярьж, ард түмнийхээ тархийг угааж байхын оронд эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилга барина гэвэл үнэнд арай ойр, хүмүүсийн сэтгэлд тусахсан даа. Хуулийнхан албан өрөө тасалгаагүй болчихоод гадаа сууж байгааг би л хувьдаа олж харахгүй байгаа юм. Харин ч барилга байшин, тоног төхөөрөмжөөр бол Монголдоо дээгүүр орох бол уу гэж боддог. Би энэ талаар олон бичсэн. Шоронд очиж шүүх хурал хийхээр нь “Шүүх хурал гэдэг чинь Монгол төрийн сүлд хийморьтой тусгай зориулалтын танхимд хийдэг юм. Зориулалтын байр сав нь зөндөө л байна. Та нар монгол төрийн сүлд хийморийг хорих ангид аваачиж битгий гутаа! гэж бичиж л байсан. Ард түмэндээ зориулан хиймээр юм зөндөө байна гэж би түрүүн хэлсэн. Н.Алтанхуяг “ар хормойндоо нуугаад” байгаа тэр олон тэрбум төгрөгөөрөө төв хөдөөд хэдэн сайхан эмнэлэг, сургууль барьчих л даа. Буян болно. Аймаг хот, алслагдсан сумууддаа онгоцтой болгочих л доо. Хуучин тогтолцооны үед бид чинь аймаг хотууд руу өдөр алгасахгүй онгоцоор морилж байсан юм шүү. Одоо хар даа, байсхийгээд л “ослын буулт” хийдэг хэдэн онгоцтой. Энэ чинь ухралт уу, урагшлалт уу?
Би уул нь Ардчилсан хүчний “шинэчлэгч” баг гараад ирэхээр ард түмэндээ дав даруй хэрэгтэй зүйл хийж, амьдрал ахуйг нь өөд татах юм хийх байх хэмээн бодож байсан. Тэгтэл төр засгийн толгой талыг томруулж, эмнэлгийг устгах, шоронг томсгох юм л хийгээд эхэллээ. 1990 оны ардчилсан хувьсгалын хөдөлгөх хүч арай ч ийм зорилго тавьж байгаагүй байх аа. Одооны баг өмссөн ардчилагчид, шинэчлэгчид хэний төлөө хэнд үйлчлээд байгаа нь нэн удахгүй тодорхой болно биз дээ. Монголд шинэчлэл биш, ухралт үргэлжилж байна.
Г.ЖАМЪЯН (Соёлын гавьяат зүтгэлтэн)