Нийслэлийн Баянгол дүүргийн АН-аас өчигдөр мэдэгдэл гаргажээ.
С.Эрдэнийн хамаатан, найз нөхөд болох 14 хүн тус дүүргийн ИТХ-д нэр дэвшсэн хэмээх мэдээлэл гарсан. Энэ талаар тэрбээр “Манай дүүргийн 23 үүр хуралдаад нэр дэвшүүлэх хүмүүсээ тодруулсан. Нийт 67 хүнийг үүрүүдээс санал болгож, дүүргийн намын хорооны 105 гишүүний нууц саналаар 41-ийг нь тодруулж нэр дэвшүүлсэн. С.Эрдэнийн хамаатнууд Баянголыг эзлээд байна гэсэн мэдээлэл бол гүтгэлэг. Манай гэр бүлээс дөрвөн хүн л өрсөлдсөн. Нэр дэвшигчдийг нийт гишүүний саналаар тодруулсан” гэлээ.
Баянгол дүүргийн МАН-ын хорооноос тэднийг халз мэтгэлцээнд урьсан билээ. Энэ урилгыг нь тэд дуртайяа хүлээн авах гэнэ. Гэхдээ хуулийн дагуу, мөрийн хөтөлбөрөөрөө мэтгэлцэх саналтай байгаа аж. Бас зөвхөн АН, МАН гэлтгүй МАХН-ынхныг ч оролцуулсан мэтгэлцээнийг энэ сарын 19-ний 18.00 цагт телевизээр явуулах саналтайгаа хэлсэн байна.
С.УУЛ