АН-аас дүүргийн ИТХ-д нэр дэвшигчдийн 12 нь УИХ-ын гиш үүн С.Эрдэнийн нэр дэвшүүлсэн хүмүүс бөгөөд тэдний дунд гишүүний эхнэр, охин, хүү, дүү, хүргэн, бэр болон аавынх нь дүүгийн хүүхэд, бие төлөөлөгчид багтаж байгаа мэдээ олон нийтэд хүрсэн билээ.
Тус мэдээллийн дараа МАН-аас дүүргийн ИТХ-ийн сонгуульд нэр дэвшигчид дээрх 12 хүнийг халз мэтгэлцээнд дуудсан бөгөөд энэ нь С.Эрдэнэ гишүүний зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарахад хүргээд байгаа тухай Баянгол дүүргийн ИТХын сонгуульд МАН-аас нэр дэвшигчид өчигдөр мэдэгдэв.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ дүүргийн ИТХ-ын сонгуу лийн ажил лагааг улс орны хэм жээний асуудал бол гон хэт дэвэргэж байна гэж мэдэгдсэн МАН-ын нэр дэвшигчид гишүүний хамаатан садан бо лох хүмүүсийг бид зарлаа гүй. Мэдээллийг 2008-2012 онд Баянгол дүүргийн ИТХ-д АН-аас нэр дэвшсэн гишүүд тарааж, дүүргийн засаглалыг нэг гэр бүл барих аюул тулгарч байгаа тухай ярьж эхэлсэн гэлээ. Тэд өчигдөр болсон хэвлэлийн хурлаараа С.Эрдэнэ гишүүнийг энэ асуудалд оролцохоо зогсоож, нэр дэвшигчдийн халз мэтгэлцээнийг явуулах боломжийг олгох ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.