“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд барьж буй барилгуудад МХЕГ шалгалт хийжээ. Улаанбаатар хотын зургаан дүүрэг болон 15 аймагт барьж буй 156 барилга буюу нийт 435 аж ахуйн нэгж байгууллага шалгалтад хамрагджээ. Барилгын 33 компани тусгай зөвшөөрөл аваагүй, барилгын ажил явуулах улирал дууссан байхад угсралтын ажил гүйцэтгэж байжээ. Мөн Хан-Уул дүүргийн “Пума яармаг” орон сууцны хороолол, “Маршал таун”, lnel Zaisan Village, Баянгол дүүр гийн “Цоглог хотхон-2”, ГЕГ-ын Баянзүрх дүүрэг дэх орон сууц, Сонгинохайрхан дүүргийн “Морьтны өргөө” хотхон, Дорнод аймгийн “За луус” хороолол нь барилга угсралтын ажлыг эрх бү хий байгууллагын зөвшөөрөлгүйгээр эхлүүлсэн зөр чил илэрчээ. Шалгалтаар тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүд барилгын ажил гүйцэтгэж байсан болон өргүүрүүдийн ослоос хамгаалах унтраалга байхгүй зэрэг зөрчил түгээмэл байжээ. МХЕГ-ынхан 179 зөрчил илрүүлж, улсын байцаагчийн 18 албан шаардлага, дөрвөн дүгнэлт, 36 акт гарган хүргүүлж, зөрчил гаргасан аж ахуйн нэгж байгууллагад 9.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.