
Энэ засгийн газрын талаар ярихаас залхах юм заримдаа. Байгуулагдаад бараг хагас жилийн нүүр үзэх гэж байна. Баахан л ярилаа. Бариад хийчихсэн гойд зүйлгүй. Үсрээд л төрийн ордныг нээлттэй болголоо, нүүрс өгч байна гэхээс өөр гялтайх юмгүй. Нүүрс нь яах вэ ядарсан хүмүүст дэм болж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ хуурч байгааг нь бодохоор дургүй хүрмээр. Үнэн хэрэгтээ орон нутгийн сонгууль өнгөрмөгц нүүрс тараах нь бас зогсоно. Хэвлэлийн мэдээнээс харвал Багануураас өдөр бүр зөөж байгаа нүүрс сонгуулийн хугацааг ч давж чадахгүй гэнэ. Яагаад гэвэл цахил гаан станцууд түлэх нүүрсгүй болж, Багануур бас эрх баригчдын сонгуульд зориулж үнийг нь хүчээр буулгаж нийслэл рүү зөөж буй нүүрснээс болж элгэрээ хэвтэх дээрээ тулаад байгаа аж.
Сонгууль л бодохоос бус ард түмний аж амьдрал, хэрэгцээ шаардлагыг хангах дорвитой, урт хугацаанд үр шимээ өгөх ажил хийнэ гэж засгаас горьдолтгүй бололтой юм. Бодоод байхад Засгийн газар байгуулагдах цагаасаа эх лэн сандайлан тухлах зөө лөн суудал, эрх мэдэл, зарцуулах мөнгө төгрөгөө бодож байсан нь ч ойлгогдож байна. Их хуралд 31 суудалтай болсон АН Шударга ёс эвсэл, ИЗННтай хамтран засгийн газраа байгуулсан. Төрийн данхар бүтцийг устгана, яамдыг тоог цөөлнө гэсэн амлалт юу ч үгүй замхарч өмнө нь 11 яам байсныг 16, 14 сайдыг 19 болгон нэмэгдүүлсэн юм. Эрүүл мэнд, Зам тээврийн сайд нараас бусад сайдуудыг УИХын гишүүд дотроос сонгосноор парламентын таван гишүүн тутмын нэг нь сайд гишүүн болон хувирлаа. Ингэж олуулаа сайд дарга боллоо.
Уг нь УИХ засгийн газрын гишүүний албыг давхар хаших нь тийм ч зөв шийдэл биш гэж манай улс төрчид онолддог. Оны дараа Ардчилсан нам хамтарсан засгийн газраас гарсны дараа нөхөн томилох 6 сайдыг их хурлын гаднаас нэр дэвшүүлэхийг Ардчилсан намынхан шаардаж, нэлээд хатуухан шүүмжлэл өрнүүлж байлаа. Тэднийг Э.Бат-Үүл, Лу.Гантөмөр хоёр оройлон хашгирч байсан ч нэг нь сайд, нөгөө нь нийслэлийн дарга болсон учир юун урд хойтохоо санах манатай. Ам ажил хоёр нь зөрдөг улс төрчид Монголд дэндүү олуулаа болж байна. Ард иргэдээ басамжилдаг юмуу, ой санамж дутуу гэж боддог юмуу хэдхэн сарын өмнө л их хурлын гишүүн сайдын ажил хавсарч хийхийг эсэргүүцэн, шаардлага мэдэгдэл гаргаж хүмүүсийн дийлэнх нь өнөөдөр өөрсдөө сайд болчихоод сууж байна. 19 сайдын 17-г их хурлын гишүүдээс томилоход Их хурлын гишүүд сайдаар ажилладгийг болиулна хэмээн амлаж байсан ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч нүдээ аниад л, намынхаа гишүүн сайд нарын нэрсийг их хуралд өргөн барьсан юм.
Улсын Их Хурлын гишүүний дээлтэй хүнд дахиад Засгийн газрын гишүүний дээлийг өмсүүлээд хэрэггүй. Засгийн газрын гишүүн нь дан дээлтэй яваг гэх түүний үг ул болон үлдлээ. Ерөнхийлөгч маань өнгөрс өн 4 сард нийслэлийн иргэдтэй уулзахдаа ийн мэдэгдсэн. АНын бүлэг ч түүнийг нь уухайлан дэмжиж байсан юм. АН болон ерөнхийлөгчийн энэ байр суурь хагас жил хүрэхгүй хугацааны дараа огцом өөрчлөгдөж, шинэ засгийн газрын 19 сайдын 17 нь их хурлын гишүүнээр хавсран ажиллаж байна. Ам ажил зөрдгийн сонгодог жишээг сонгуулийн дараа байгуулагдсан засгийн газар ард иргэддээ тод томруун харуулсан юм. Алтанхуяг ерөнхий сайдтай танхимынхан өөрсөддөө Шинэчлэлийн засгийн газар гэсэн сүржин нэр хайрласан. Иргэдийн санал авдаг төв байгуулсан, дээр дурьдсан төрийн ордныг нээлттэй болгосон зэрэг хүмүүст таалагдсан ПИАР-ын шинжтэй зарим нэг зүйлийг эс тооцвол хүнд наалдах, нэмэр болох ажил огт хийсэнгүй. Тарган засаг байгуулж олуулаа сайд болсныг шинэчлэл гэж үзэж байгаа юмуу.Төрийн албыг төрлийн алба болгож олуулаа ах дүү амраг саднаараа дарга даамал болсныг шинэчлэл гэх үү. Олуулаа хууль зөрчин түрэмгийлж байгаа нь шинэчлэл юм уу. Олуулаа өөрсөддөө зориулсан төсөв баталсныг шинэч лэл гэх байж уу. Олуулаа Оюутолгойг гадныханд ашиг тай болгосон нь шинэчлэл үү. Олуулаа шорон оронгоор бусдыг дарамталж байгаа нь шинэчлэл ч юмуу. Эмнэлгийн зориулалтаар барьсан ганц барилгыг дарга нарын албан тасалгаа болгох гэж байгаа нь шинэ бодлого юм уу? Ийм олон арван асуултыг эрх баригч даас иргэд асууж хариулт нэхэж байна.
“ШИЛИЙН САЙН ЭРС” МӨН ҮҮ?
Ажилтай орлоготой эрх чөлөөт монгол хүнийг бий болгоно гэснээ төрийн албан хаагчдыг хоморголон халж олон хүнийг ажил орлогогүй болгосон нь шинэчлэл юм уу гэх хүн олон байна. Орон нутгийн сонгуулийн дараа төрийн албан хаагчид ажилгүйчүүдийн эг нээнд шилжих нь эрх баригчдын одоогийн үйлдлээс тодорхой харагдаж байгаа юм. Ард иргэдийн дунд ч шинэчлэлийн засгийн газар юмуу, шилийн сайн эрсийн баг юмуу гэх яриа ч хэдийнээ гарч амжжээ.Ийм яриа зүгээр ч нэг гараагүй,хангалттай үндэслэл байгаа нь засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээс харагддаг. Засгийн газрын 19 сайдын дийлэнх нь шинэ цагийн баячууд. Женко Баттулга, Ажнай БатЭрдэнэ, Бодийн Лу.Болд гээд Монголын тэргүүн баячууд энэ танхимд багтсан. Ерөнхий сайд Алтанхуяг, Бридж Ганхуяг, фортуна Батбаяр, Залуу Монголын Сономпил, Эрдэнэ, Санжмятав гээд томчууддаа арай хүрэхгүй ч мөн л хөрөнгөлөг, мөнгөлөг сайдууд нэг танхимд чихэлдэж байна. Хөлдөө хэдэн арван мянган долларын гутал өмсөж, бугуйндаа бүхэн бүтэн байшингийн үнэтэй цаг зүүдэг, хувийнхаа онгоцоор тив алгасан нисдэг тэд жирийн ард иргэдийн амьдралыг мэдэх үү? Хамгийн наад захын жишээ гэхэд Өмнөговийн хар алтыг харь гүрэн рүү зөөж хэмжээлшгүй баян Ажнай Бат-Эрдэнэ гэхэд Хонконг,Бээжинд байшин барилгатай, 60 сая долларын үнэтэй усан онгоцтой гэж байгаа. Монголдоо хувийн агаарын хөлөгтэй тэргүүн баян. Харамсалтай Өмнөговийн төлөх 80 тэрбум төгрөгөө луу унжиж, Өмнөговьчууд өнөөдрийг хүртэй таг харанхуйд сууцгаадаг. Тэргүүн баян,таг харанхуй хоёрын зовлон ямар ялгаатайг тэр хүн мэдэхгүй. Тэдний мэддэг тоо нь тэрбумаас цааш. Тийм ч болохоор ард түмнээсээ тасарсан сайдууд тэдний сэтгэлд нийцэхгүй шийдвэр гаргаж, цалин тэтгэврийг нэмэх асуудлыг анхаарлынхаа гадна үлдээж сууна.
Саяхан их хурлаар баталсан 2013 оны төсөвт цалин тэтгэврийг нэмэгдүүлэх талаар юу ч тавьсангүй бөгөөд дараа жил ч цалин тэтгэврийг нэмэхгүй гэдгээ Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдсэн. Бараа бүтээгдэхүүний үнийг барьчихад цалин нэмж яах юм гэж Н.Алтанхуяг хэлээд байгаа. Орон нутгийн сонгуулийн дараа үнээ нэмэх гээд хүлээж ядан байгаа бензин шатахуун бүх юмны үнийг хэнээс ч асуухгүй тодорхойлох тэр цагт харин засгийн газар юу гэх юм бол. Баячуудыг дэмжих бодлоготой, баян сайдуудтай АН-ын Засгийн газар ядуусын зовлонг ойлгох болов уу даа. Нэг итгэж өгөхгүй л байна. Хорин мянган төгрөгний төлөө хонон өнжин дугаарлаж байгаа түмний амьдралыг ойлгох чадвар дутагдаж байгаа хэрнээ “хувьсгалын” мөнгөөр хувийн бизнесээ тэтгэх хүсэл харин Н.Алтанхуягийн танхимын сайд нарт дутагдахгүй бий. Хатуухан хэлэхэд шинэчлэлийн гээд байгаа Засгийн газар шилийн сайн эрсээр дүүрэн байна гэж иргэдийн яриад байгаа нь хоосон бус бодит зүйл.
Өмнөх Засгийн газрын хамгийн “мөнгөтэй” яамыг Женко Баттулга толгойлж байсан. Наанаа улс үндэстний эрх ашиг ярьж, хийх ажил их байна хэмээн бачимдсаар ажлаа өгсөн тэрээр үнэндээ бол сайдын албыг саалийн үнээ шиг л эндүүрч байсан нь олон баримтаар ил болсон. Өмнөд хөршөөс тусламж болгон өгөх 300 сая долларыг хувийнхаа компаниар дамжуулах гэж зүтгэж, үүний тулд засгаа нураахад ч бэлэн байсан гэдэг. Бас засгийн газартаа мэдэгдэлгүй, гадаадын аж ахуйн нэгжүүдтэй төмөр замын асуудлаар нууц гэрээ хүртэл хийгээд амжсныг нь хуульзүйн сайд нь илчилж орхисон. Төмөр зам тавих нэрээр Сүхбаатар, Дорнодод түүний ухуулсан шорооны төлөө Монголын төр өнөөдөр хэдэн арван тэрбумын өрөнд орчихоод сууж байна. Ямар ч шийдвэргүй, тооцоогүй газар сэндийлснээс тэр. Өнөөх төмөр зам нь Х.Баттулга сайдын ухуулсан газраар биш өөр чиглэлээр тавигдах болсон гэж учир мэдэх хүмүүс ярьж байна. Хувийн компанийн эзэн хашаандаа юм хийж байгаа бол хамаа байж уу? Гэвч төр төлөөлсөн, салбар хариуцсан сайд ийм дураараа загнаснаас бол Монголын нэр төр гадаадад сэвтэж, дээр нь төсвийн хэдэн тэрбум төгрөгийг салхинд зүгээр л тавиад туучихлаа. Үнэхээр ажил хийх гээд хамтарсан Засгийн нөхдүүд хийлгээгүй юм бол хуучин яамандаа очоод, төмөр замаа барих ажлыг гүйцээх боломж Женко гишүүнд байсан. Гэвч тэрээр өөрийнхөө бизнес хийдэг салбарыг сонголоо. Хувьдаа мах, гурил, талхны үйлдвэртэй хэрнээ тэр салбартаа сайдаар очиж байгаа нь хамгийн түрүүнд хардлага төрүүлэх шалтгаан гэдгийг нэг намынх нь хууль зүйн сайд Х.Тэмүүжин хүртэл хэвлэлд хэлээд авчээ. Өөрөөр хэлбэл Женко Баттулга хуучин ХХААХҮ-ийн яамыг онцолж байгаагийн цаана бизнесээ тэтгэх гэсэн санаархал байна гэж хардах эрх ард түмэнд бий. Бас яамныхаа мэдэлд Төрийн өмчийн хороог авсны цаана МИАТ компанийг хувьдаа авах гэсэн санаархал гэж хүний өөрийн намынхан нь хошуу нийлүүлэн ярих болжээ. “Талх чихэр”, “Мах импекс” гээд улсын үнэ цэнэтэй аж ахуйн нэгж бүхнийг “Ардчилсан холбоо эвсэл”-ийн үед өөрийн болгосон тэрбээр “Монголын баялаг харийнхны, тэр дундаа хятадуудын мэдэлд очлоо” хэмээн бусдаас чанга хашгирдаг хэрнээ Төгрөг нуурын хүрэн нүүрсний орд газрын ашиглалтын лицензийг хятадуудад өгөхөөр нууц гэрээ хийсэн. Энэ бол талх, мах, гурил гээд монгол хүний ходоодыг захирч, үнийг нь хөөрөгдөж суудаг тэрбээр их удалгүй Монголын баялагт эзэн сууж, захирахын эхлэл. Үүгээр ч зогсохгүй 17 чингэлэг спиртийн хэргээс хойш улам ихээр хөлжиж баяжсан энэ хүн Оюутолгой, “Петрочайна” зэрэг гадаадын томоохон компаниудын хятад ажилчдыг оруулж ирдэг “Caml” компанийн эзэн гэх мэдээлэл нэг хэсэгтээ хэвлэлээр гарч л байсан.
Төсвийн хөрөнгөөр хийгдэх том тендер болгоныг авдаг компаниудын нэг нь Бодь. Иргэний цахим үнэмлэхнээс эхлээд хэдэн арван тэрбум төгрөгийн өртөгтэй тендерт Лу.Болд сайдын компани байнга шалгардаг. 1998 онд төрийн өмчийн Сэргээн босголт банкийг нэгтгэж, хөл дээрээ боссон Голомт банк, Монголиан эйрлайнс, хүүхдийн парк, Бодь электроникс. Энэ бүхэн Бодь группын, бүр тодруулбал Лу.Болд сайд, гишүүн М.Зоригт нарын өмч. Хүүхдийн паркийн 30 га газар буюу 74 хувь нь Бодь группын мэдэлд байгаа нь тодорхой болсон.
Одоо нийслэлий засаг дарга болсон Э.Бат-Үүл баячуудаас газрыг нь хураан авч ядуу иргэдэд хувааж өгнө гэсэн. Эхний ээлжинд Бодийн газрыг өөрийнхөө Оргил рашаан сувиллын дэргэд авсан хоёр га газраа хураалгамаар байна. Э.Бат- Үүлийн хаусны нэг нь гэхэд дор хаяж 600 сая төгрөг гэж хэвлэлээр шуугиж байна. Өчигдөр болсон нийслэлийн чуулганы төлөөлөгчдийн хоёр га газрынх нь тухай тодруулахад “бүх” юм хуулийн дагуу” гэж сандарч байгаа нь тэр өөрөө газрын эзэн,бас хэмжээлшгүй баячуудын нэг гэдгээ харуулсан. Засаг,хотгүй орой дээрээ бид олигархуудыг залчихаад сууж байна.Хотын төвд нэг га газар дор хаяж хоёр гурван сая доллар хүрдэг гэж олон нийт ярьдаг. 30 га газрынхаа аравны нэгийг нь зарахад л үнээ олоод авчих ийм наймааг Авилгатай тэмцэх газар яагаад шалгадаггүй юм бол? Авсан эзэд нь Ардчилсан намын томчууд болохоор тэр үү? Орон даяар цацах эрхтэй Боловсрол суваг телевиз ч төрийн мэдлийнх байснаа нэг л мэдэхэд Лу.Болдын халаасанд орсон. АТГ-ын шалгавал зохих бас нэг асуудал энэ.
Дээр нь 2004-2008 онд Лу.Болдыг Ашигт малтмалын газрын даргаар ажилласан он жилүүдэд Бодь групп, Голомт банк том орд газрын нэлээд хэ дэн лицензтэй болоод авсныг ч хууль хяналтын байгууллага эс анзаарсан дүр эсгэн явсаар байна. Сайд Лу.Болд хэвлэл,мэдээллийн хэрэгслийг ч атгаж байна.Түүний мэдэлд бүх л бүтэн сүлжээ бий. Энэ мэтчилэн шинэчлэ - лийн гэх Засгийн газрын сайд нарын өмч хөрөнгийг өч төчнөөнөөр нь дурьдаж болно. Хүн өмч хөрөнгөтэй байхад буруу юм байхгүй. Гэхдээ төрөөс хулгай хийж, төсвийн хөрөнгөөр бэл бэнчингээ зузаалсан учраас л Н.Алтанхуягийн танхимын гишүүд онцгүй харагдаад байгаа юм. Баянгол дүүргийн даргаар хэдэн жил ажиллахдаа өнгөтэй өөдтэй газар бүхнийг зарж хөлжсөн нь багадаад Нийгмийн даатгалын хөрөнг өнөөс шомбодсон хэргээр шоронд хүртэл суугаад авсан Нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Таван толгойн нүүрсийг Хятадуудад зараад л сууж байдаг Ажнай Бат-Эрдэнэ нарт сайд гэхээс илүүтэй “сайн эр” гэсэн үнэндээ илүү зохино.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ч тэднээсээ дутна л гэж үгүй. Тэр өнгөрсөн хугацаанд гурван ч удаа сайдын алба хашсан. Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд, Сангийн сайд, Тэргүүн шадар сайд. Тэргүүн шадар сайд байхдаа “Мах экспорт” компанийнхаа шугамаар нөө- цийн мах бэлтгэж чамгүй их ашиг хүртсэн. Сурагчдыг витаминжуулах болохоор “Хаан жимс” компанийнхнаа чацарганыг шахчихдаг. Мөн “Ардчилсан холбоо эвсэл”-ийн Засгийн газрын үед бүхий л эм, эмнэлгийн байгууллагыг тоног төхөөрөмжөөр хангадаг байсан төрийн өмчит “Эмнэлгийн техник” компанийг өөрийн болгосон. Ингэж эрх мэдлийнхээ аагийг өөрт ашигтайгаар эргүүлж чадсан тэрбээр МУИС-ийн газраас хумсалж байгуулсан “Титаник” баарны эзэн гэдэг нь тодроод байна. Н.Алтанхуяг ерөнхий сайдтай шинэ засгийн газрын зарим гишүүдийнх нь ил мэдэгдэж байгаа хөрөнгөний зах зух нь энэ. Авилгатай тэмцэх газарт мэдүүлдэггүй, ах дүүсийнхээ нэр дээр бүртг үүлсэн хичнээн ч хө рөнгө цаана нь байгааг бүү мэд.
Өмнө нь төрд ажилласан туршлагаас нь харвал ерөнхий сайдаасаа эхлээд ард түмний эрх ашгийг биш амин хувийнхаа хэрэгцээг түрүүнд тавьдаг нөхдүүд өнөөдөр засаг барьж байна. Саяхан их хурал таван тэрбум долларын бонд гаргах эрхийг Засгийн газарт өглөө. Монгол улсын бүтэн жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгийг Н.Алтанхуягийн Засгийн газар төсвөөс гадуур зарцуулах нь. Энэ мөнгө хэний халаасруу урсч, хэний компани тендерт ялах нь тодорхой гэж төрийн ордонд ярьж байгаа хүн захаасаа аваад л байна. Чоно махнаас гарна гэж үлгэр хэмээн Монголчууд ярьдаг. Шинэчлэлийн гэх засагт багтсан сайд нарын шунал арилсан гэвэл бас л үлгэр болно биз ээ. (төлбөртэй нийтлэв)