1990-ээд онд дэлхийн хөгжмийн ертөнцөд “Take me to your heart”, “Paint my love”, “Sleeping child” зэрэг дуугаараа ноёрхож байсан “Michael Learns to Rock” хамтлаг Азийн орнуудаар аялан тоглолт хийж байгаа аж. Аялан тоглолт Монголд ирснээр өндөрлөх бө гөөд алдарт хамтлаг ирэх сарын 7, 8-нд Улаанбаатар хотноо тоглох юм байна. Тоглолтыг зохион байгуулахад Монголын талаас “Пентатоник” академийн ерөн хий лөгч Б.Долгион зөвлөхөөр ажиллах гэнэ. Тоглолтын тасалбарыг www.evento.mn сайтаар худалдах юм байна.