Тайлбар: Шинэчлэлийн засгийн газраас хэрэгжүүлж байгаа гэр хорооллын иргэдийг хямд нүүрсээр хангах “ажиллагаа” Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн.
Тус хорооны нутаг дэвсгэрт нүүр борлуулах 82-р цэг Сургуулийн 21-р гудамж 350 тоотод, 83-р цэг Сургуулийн 41-856 тоотод тус тус байрлаж байна.
Хоёр цэг байрлалын хувьд тохиромж муутай, зам дагуу ус, зарим өрхөөс алслагдмал, өндөрлөг газар байгаа нь иргэдийг бухимдуулж байна.
2012 оны 11 дүгээр сарын 17-ны 13 цагийн орчим 86-р цэг буюу Сургуулийн 21-350 тоотод нүүрс буулгахаар ирсэн 35-64 УНЭ улсын дугаартай Хюндай маяти маркийн машин тус хорооны сургуулийн 21-347а тоотод оршин суугч иргэн Жавзанг дайрч амь насыг нь хөнөөж, хашааг нь мөргөж, гэрлийн шонд тулан гудамжинд онхолдож унасан нь иргэдийн дургүйцлийг ихэд хүргэж байна.
Нүүрс борлуулах цэгийг өндөрлөг газар байрлуулснаас машин онхолдох, улмаар жирийн иргэний амь насанд хүрэх аюул нүүрлэлээ. Хорооны зүгээс нүүрс борлуулах боломжтой байрлалыг судлан зургаан зургаан өрхийн судалгааг өгсөн боловч үл хайхарсан юм.
Хорооны Засаг дарга болон иргэд, оршин суугчдын саналыг авч нүүрс борлуулах цэгийг байгуулсан бол ийм байдал үүсэхгүй байлаа. Нүүрс борлуулах дээрх хоёр цэгт Ардчилсан намын сурталчилгааны байр мэт туг далбааг нь мандуулсан байгаа нь иргэдийн дургүйцлийг төрүүлж байна.
Хяналтын хорооны дарга Ц.Рэнцэндорж
АЛТАНХУЯГИЙН НҮҮРС ХҮНИЙ АЛТАН АМИНД ХҮРЧЭЭ
Шинэчлэлийн засгийн газраас гэр хорооллын иргэдийг хямд нүүрсээр хангах “ажиллагаа”-г эхлүүлсэн. Энэ ажил Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн юм. Тус хорооны нутаг дэвсгэрт хямд нүүрсийг борлуулах 2 цэг Сургуулийн 21-р гудамж 350 тоот, Сургуулийн 41-856 тоотод тус тус байрлаж байна.
2012 оны 11 дүгээр сарын 17-ны 13 цагийн орчим нүүрс борлуулах цэгийн нэг болох 86-р цэгт буюу Сургуулийн 21-350 тоотод нүүрс буулгахаар явж байсан 35-64 УНЭ улсын дугаартай Хюндай маяти маркийн машин тус хорооны сургуулийн 21-347а тоотод оршин суугч иргэн Жавзанг дайрч амь насыг нь хөнөөжээ. Чингэлтэй дүүргийн 13-р хорооны оршин суугч Жавзан нь тус хороонд ганц охинтойгоо амьдардаг байжээ.
Нүүрс борлуулах цэгийг өндөрлөг газар байрлуулснаас эрдэнэт хүний амь нас үрэгдсэн нь иргэд оршин суугчдын дургүйцлийг ихээр төрүүллээ.
Хорооны зүгээс иргэдэд нүүрс түгээх, борлуулахад тохиромжтой зургаан өрхийн судалгааг өгсөн боловч үл хайхран Ардчилсан намаас нэр дэвшигчийн шадар туслахын гэрийн хаягаар нүүрс борлуулахаар шийдвэрлэсэн нь намынхаа сурталчилгааг хийх гэсэн бас нэгэн явуулга байв.
Гэвч байрлалын хувьд хүнд ачаатай машин явахад хүндрэлтэй, өвлийн цагт халтиргаа гулгаа үүсэх аюултай замаар явж хүрэх цэгт нүүрс борлуулах цэгийг байгуулсан нь хүний аминд хүрэх нэгэн шалтгаан боллоо. Хорооноос гаргасан судалгааны дагуу нүүрс борлуулах цэгээ байгуулсан бол нэгэн аавын энхрий охин өнчин хоцорч жирийн иргэний амь нас үрэгдэхгүй байх байлаа.




