-Өнгөрсөн дөрвөн жилд АН-ын удирдлагатай байж хотын хөгжлөөс хойш чангаасан дүүрэг манай Хан-Уул. Ер нь л ажил хийгээгүй дээ.
Дүүргийн удирдлагууд дотроо байнга хэрүүл тэмцэлтэй байсан нь ажлыг хойш чангааж байсан .Одоо больё, бидэнд ажил хийдэг, иргэдээ анхаардаг дарга, удирдлагууд хэрэгтэй байна гэсээр Хан-Уулын иргэд МАН-ын удирдлагуудыг угтлаа.
МАН-ын дарга Ө.Энхтүвшин, нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй нарын ахласан аялан туслах баг хотын зургаан дүүргийн иргэдтэйгээ уулзаад хамгийн сүүлд Хан-Уулд ажилласан юм.
Хуучин үйлдвэрийн төв байсан энэ дүүргийнхэн ажилсаг, мэргэжилтэй хүмүүс олонтой ч ардчилалын нэртэй салхинд хамгийн их эрсдэл үүрсэн хүмүүс. Ардчилалын далбаан дор бүх үйлдвэр хаагдаж, хэдэн зуун хүн ажилгүй болсон.
Тэд МАН-ынханд баярлаж байсан.У ИХ дахь АН-ынхан жижиг, дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр өмнө авч үзүүлж байсан дэмжлэгийг зогсоохоор төсвийн төсөлд тусгасан байсан. Харин МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүдийн хүчээр дэмжлэгийг хэвээр үлдээлээ. Бидэнд дэмжлэг байвал ажиллах хүч байна гэж байлаа.
-МАН байнга ард түмэнтэйгээ хамт байж, тэднийхээ дэмжлэг, оролцоотойгоор улс орноо удирдаж ирсэн түүхэн нам. МАН-аас хэрэгжүүлж ирсэн зөв бодлого танай дүүрэгт бодитой хэрэгжиж олон сайхан үйлдвэр ажиллаж, та бүхний амьдрал өөдрөг байсныг бид бүхэн мэднэ. Цаашид ч тэр байдал эргэж сэргэх ёстой, тиймээс манай намын бүлэг жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, дэмжих талд хэзээд хатуу зогсоно гэж Ө.Энхтүвшин хэллээ.

“Хос аз” ХХК-ийн гутлын үйлдвэрийн ажилчид ч МАН-ын даргын энэ үгэнд баярлаж байгаагаа илэрхийлсэн. Янз бүрийн гутал үйлдвэрлэдэг эднийхэн гадаад бүтээгдэхүүнээ гаргадаг ажээ.
МАН-ын дарга Ө.Энхтүвшин ХУД-ийн дугаар хорооны иргэдийн гэрт зочилж яриа өрнүүллээ. Иргэн Х.Жанчив, МУ-ын хөдөлмөрийн баатар Д.Балжинням гээд олон хүн МАН-ыг дэмжиж саналаа өгнө гэдгээ илэрхийлж байлаа.
| < Өмнөх | Дараахи > |
|---|
