100 хоног. Энэ бол ердөө гурван сар, дээр нь ганц долоо хоног. Юм хийж чаддаг хүнд бага биш хугацаа. Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар томилогдсон Н.Алтанхуяг Засгийн газрыг тэргүүлээд 100 хонох гэж байна. Тэрбээр энэ хугацаанд юу амжуулав? Иргэн Та энэ асуултыг өөртөө тавиад үзээрэй. Ерөнхий сайд иргэн Таныг ажилтай, орлоготой болгохын төлөө шинэчлэлийн бодлогоо чиглүүлнэ гэж амласан. Гэтэл энэ хугацаанд төрийн албыг төрлийн хэлхээ болгон хувиргаж, ажилгүй, орлогогүй монгол хүнийг олноор нь бий болгоход бодитой хувь нэмэр оруулжээ.
“Шинэчлэлийн Засгийн газар аль нэг нам, эвсэл, бүлэг хүмүүсийн бус харин Монгол орон, монгол хүн бүрийн ашиг сонирхлын төлөө ажиллана. Бид цөөхүүлээ биш олуулаа, тэрсэлдэж биш тэвчиж, гацааж биш урагшлуулж, хүчээр бус хамтаар зүтгэх болно” гэж Ардчилсан Намын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайдын тамгыг гардах мөчдөө хэлсэн. Гэвч амралтаа багасгаж, ажиллах цагаа уртасгасан хэмээн сурталчлах Ерөнхий сайд Н.Алтанхуяг, түүний тэргүүлдэг Ардчилсан намын шинэчлэлийн бодлого монгол бүрийн төлөө биш нэг намын бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалахад чиглэж байгаа нь нэгэнт тодорхой болжээ.
Жилд хоёроос доошгүй удаа сайд нар хилийн чанадад айлчилна гэж амласан ч гадаад томилолтын зардлаа 1.9 тэрбум төгрөгөөр өсгөсөн байна. Засгийн газрын шинэчлэлийн бодлого, УИХ-ын үйл ажиллагаа төрийн ажлыг урагшлуулах бус гацааж, хамтаар бус хүчээр шийддэг шийтгэл болон хувирсныг доорхи баримтаар өгүүлье.
2012.07.03 Өвөрхангай аймагт болсон сонгуулийн маргааныг “АПУ” ХК байрладаг ХУД-ийн буюу харьяаллын бус шүүх ганцхан хоногийн дотор яаран хэлэлцэж, АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарын талд шийдвэр гаргав. Ард түмний итгэл сэтгэлийг шүүхийн дээрэнгүй шийдвэрээр шийтгэж орхив.
2012.07.04 СЕХ сонгуулийн дүнг айлтгах тогтоолоос Өвөрхангайд МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын нэрийг хасч, ард түмний сонголтыг хулгайлж шийтгэв.
2012.07.05 ХУД-ийн шүүгчийн нэг компанийн эрх ашигт нийцүүлэн гаргасан шийдвэрийн мөрөөр УИХын гишүүний түр үнэмлэхээ гардсан Н.Төмөрхүү, С.Чинзориг нар нийслэлийн шүүхэд давж заалдав.
2012.07.06 Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012-2016 оны парламентын анх дугаар чуулган нээснийг зарлав. УИХ-ын сонгуулийн дүнг СЕХ-ны дарга Н.Лувсанжав танилцуулснаар УИХ-ын 70 гишүүн тангараг өргөв. Өвөрхангайчуудын сонголт эрх мэдэлтний өмнө хүчгүйдлээ.
2012.07.24 Анхдугаар чуулганыг УИХ-ын хамгийн ахмад гишүүн удирдах хуулийн заалттай. Анхдугаар чуулганд сөрөг хүчин болох МАН-ын гишүүд оролцоогүй байтал олонхиор хүч түрэн даргаар З.Энхболдыг хууль зөрчин томилов. Цөөнхийн дуу хоолойг боомилж, ард түмний 40 хувийн санал парламентын танхимд үнэгүйдэх, парламентын ардчилал устах аюулд хүрэв. Эрх баригчид төрийн машиныг санаатай гацаах, өөрсдийн ашиг сонирхлыг төрийн бодлого, шийдвэр, хууль тогтоомжид хавчуулах эхлэлээ тавив. МАН-ын бүлгийг албан ёсоор зарлахаас УИХ-ын дарга татгалзаж, ард түмний дуу хоолойг хаалаа.
2012.07.26 МАН-ын нэр бүхий гишүүд, иргэдийн төлөөлөл УИХ-ын даргын томилгоо хууль зөрчсөн гэсэн гомдлыг Цэцэд хүргүүлэв.
2012.07.27 Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл болсноос хойш нураана, буулгана, хална солино гэсэн үгс “моодонд” оров.
2012.08.09 Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар Н.Алтанхуяг томилогдов. Энэ өдөр УИХ-ын найман байнгын хороог байгуулж, гишүүдээ хуваарилав. Бүх байнгын хороог 16 гишүүнтэй болгож, цаана нь ердөө гурав, гурван суудлыг МАН-д үлдээв. Өөрөөр хэлбэл, 16-ын эсрэг цөөнхийн гурван гишүүн ямар ч санал гаргаад хол явахгүй гэсэн үг. Ийнхүү цөөнхийн эрх ашгийг дарангуйлсан, цөөнхийг үл хүндэтгэсэн шийдвэр гаргаж, ард түмнээ шийтгэлээ.
2012.08.17 Засгийн газрын бүтцийг 16 яам, 19 сайдтай байхаар өөрчлөв. Яам, агентлагийн нэрийг сольсон нь бүтцийн өөрчлөлт нэрээр төрийн албан хаагчдыг хоморголон халах бодлогын эхлэл болов. АН хэдэн эвсэл, фракц, хүнд бялуу хүртээх вэ, хэнд тааруулж ямар албан тушаал бий болгох вэ гэдэг зарчим баримталжээ. 44 агентлагийг 28 болгож цөөрүүлсэн гэх боловч татан буулгасан агентлагуудын оронд улсын өмчит үйлдвэрийн газар байгууллаа. УӨҮГ-ууд өдөр хоногоор үржсээр байхад ямар юмных нь агентлаг цөөрсөн байх вэ дээ.
2012.08.20 19 сайдын 17-г УИХын гишүүдээс томилов. Сайд, гишүүн гэсэн давхар дээлийг тайлна гэж амласан Ерөнхийлөгчийн үг үнэгүйдэв. Хориг тавих бололцоо байсан ч Төрийн тэргүүн эрх үүргээ хэрэгжүүлэхийг хүссэнгүй. Засгийн газрын гишүүдийн гуравны нэг нь УИХ-ын гишүүдээс томилогдох ёстой гэсэн байр сууринаасаа АН ухарч, ард түмнээрээ тохуурхлаа. Нийслэлийн шүүх ХУДийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосноор МАН-аас нэр дэвшигч Н.Төмөрхүү, С.Чинзориг нар УИХ-ын гишүүний тангараг өргөх бүрэн эрхтэй болов.
2012.08.21 Гурван агентлагийг татан буулгаж, 300 албан хаагчийг чөлөөлөхөөр болов. Анхдугаар чуулган хаалтаа хийж, УИХ төрийн залгамж чанарыг хадгалан ажиллах болно гэж З.Энхболд хэлсэн ч амлалтдаа хүрсэнгүй. Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан ард түмэнд ээлтэй олон шийдвэрийг хөсөр хаяж, ард иргэдээ шийтгэв. АН-ынхан ТАЗ-өөс асуухгүй, олон нийтээс эмээхгүйгээр төрөл садны хүмүүс, найз нөхөд, танил талаа төрийн албанд шургалуулах үүдээ нээв. 2012.08.25 Нийслэлийн автозамын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчих, автомашинуудыг дугаараар нь ангилан явуулах нийслэлийн Засаг даргын шийдвэр гарав.
2012.08.27 Гишүүн Р.Амаржаргал фэйсбүүк хуудас, www.amarjargal.org блогтоо өнөөгийн улстөрийн амьдралыг 15 сэдэвт хуваан сонирхолтой хэмээн тодотгов. Засгийн газрын бүтцийг боловсруулахаас эхлээд МАН-ын бүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа явдал, УИХ-ын даргыг яаран сандран томилсон гэх зэрэг АН-ын Засгийн газар, бүлгээс хүч түрэн гаргасан шийдвэр бүхний цаана ямар улстөр нуугдаж буйг эрхэм гишүүн илчилжээ.
2012.08.29 УИХ-ын ээлжит бус чуулганыг эхлүүлж, орон нутгийн сонгуулийн хуулийг эрх ашигтаа тохируулан засварлахаар улайрч эхлэв. Ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудалд МАН-ын бүлэг байгуулах асуудлыг оруулалгүй цөөнхийн эрх ашиг, тус намд саналаа өгсөн ард түмний 40 хувийн дуу хоолойг боомилов.
2012.08.30 УИХ-ын гишүүн Г.Баярсайхан чуулганы танхимд ангийн анд У.Хүрэлсүх рүү салаавч гаргаж, шоронд хийлгэнэ хэмээн заналхийлэв.
2012.09.03 ЦЕГ-ын даргаар анх удаа цагдаагийн байгууллагад ажиллаж байгаагүй, цагдаагийн гавьяа цолгүй хүнийг томилов. Цагдаагийн байгууллагад халаа сэлгээ хийгээгүй өдөр хоног бараг үлдсэнгүй. Хичээлийн шинэ жилийн эхний өдөр ээж, дүүтэйгээ хөтлөлцөөд явж байсан 12 настай охин барилгын кранд дарагдаж амиа алджээ. Энэ өдрөөс хойш барилгын ослоор цаг бусаар амиа алдсан хүмүүсийн тоо эрс өсөв.
2012.09.05 УИХ-ын нэр бүхий гишүүд Оюутолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, үр дүнг УИХ-д аравдугаар сарын 5-ны дотор ирүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэв. Шаардлагыг дэмжин УИХ-ын 23 гишүүн гарын үсгээ зуржээ.
2012.09.06 Аль ч Засгийн газрын үед дархлаатай ажилладаг яамдын төрийн нарийн бичгийн дарга нарыг ажлаас нь халж, оронд нь түр орлон гүйцэтгэгч гэсэн нэр томъёон дор төрийн албаны дөргүй хүмүүст бялуу хүртээв.
2012.09.07 ТАЗ Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан төрийн албанд томилгоо хийхдээ хууль дүрэм мөрдөхийг сануулсан албан бичгийг илгээжээ. Яамдын ТНБД нарыг бөөндөн томилсон шийдвэрээ эргэн харж хуульд нийцүүлэх арга хэмжээ авахыг хүсчээ.
2012.09.10 Монголбанкны ерөн - хийлөгч Л.Пүрэвдорж ажлаас чөлөө- лөгдөх өргөдлөө өгчээ. Түүнийг ажлаа өг гэж эрх баригчид дарамталсан гэдэг. Төрийн өндөр албан тушаалтнуудаар өргөдлийг нь дарамтлан бичүүлдэг эрх баригчдын арга барилын анхны бай нь тэр болжээ. “МАН бүлэг байгуулж чадахгүй байгаа нь бидэнд тэнгэрээс өгч байгаа хишиг. Тиймээс бүлэггүй байх хугацаанд өөрсдөдөө ашигтай асуудлуудаа хурдан шийдвэрлэе” гэсэн яриа АН-ын бүлэг дээр яригджээ.
2012.09.12 Олон нийтийн радио, телевиз эрх баригчдын хасар, басар болов. Тус байгууллагын Үндэсний зөвлөлийн гишүүдийг АН-ын харьяалалтай, энэ намыг тахин шүтдэг хүмүүсээр бүрдүүлэв.
2012.09.14 Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Н.Золжаргалыг томилов. Харамсалтай нь инфляц энэ үеэс өсч эхэлжээ. Орон нутгийн сонгуулийн хуулийг өөрт ашигтай байдлаар, шөнө дүлээр 16 гишүүний оролцоотой яаран батлав. Ирц бүрдэхгүй байсан ч З.Энхболдын дарамт шахалтаар Тамгын газрын ажилтнууд ирц бүрдсэн мэт тохируулга хийжээ. Парламентын сонгуулийн тогтолцоог орон нутагт тэр чигээр нь хуулбарлаж, аймаг, сум, дүүрэгт намаар талцуулах боломжийг бүрдүүллээ.
Анх удаа орон нутгийн сонгуулийг дүн өвөл хийх болсон учраас малчид малаа бодох уу, сонгуулиа өгөх үү гэсэн ацан шалаанд оржээ. Ойрын хоёр жилд Хөгжлийн банк таван тэрбум хүртэлх ам.долларын үнэт цаас гаргах эрхтэй болов. Энэ бол улсын бүтэн жилийн төсөв, социализмын үед өрнүүлсэн их бүтээн байгуулалтад зориулсан хөрөнгөтэй дүйцэх хэмжээний мөнгө. Их өрийн тал хувьтай тэнцэх хөрөнгөөр хяналтгүй Засгийн газар юу хийх гэж байна вэ? Яагаад энэ тухайгаа ил тод тайлагнахгүй, чив чимээгүй сууна вэ?
2012.09.18 УИХ-ын ээлжит бус чуулган Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталснаар өндөрлөв. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр шинэчлэлийн хэмээх том зорилтоо хэрэгжүүлэхэд хангалтгүй дульхан болжээ.
2012.09.20 АН-ын бялуунаас АТГ-ынхан хүртэх болов. АТГ-ын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаярыг Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхөөр томилов. АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан нийслэлийн Газрын албаны дарга болжээ. Цагдаагийн экс удирдлагуудын давж заалдсан гомдлыг хэвээр үлдээлээ. ХУД-т байрладаг найрамдлын бэлгэ тэмдэг болсон Цагаан хаалгыг ИТХын шийдвэргүйгээр буулгажээ. Нийслэлийн ИТХ шийдвэрээ нөхөн гаргав.
2012.09.22 Засгийн газрын танхим бүрдсэнээс сарын дараа 16 яаманд 17 дэд сайд томилов. Дэд сайдын томилгоо цаг алдсан нь АНын фракцууд, засагт хамтарч буй намуудын хоорондын зөрчил, тэмцлээс болжээ.
2012.09.25 Нийслэлийн шүүх МАХН-ын дарга Н.Энхбаярын давж заалдсан гомдлыг хянан хэлэлцэж, ялыг хэвээр үлдээжээ.
2012.09.28 УИХ-ын гишүүн С.Бямбацогт Засгийн газраас ямар хууль тогтоомж баримтлан төрийн жинхэнэ албан хаагчдыг халж сольж байгаа талаар албан ёсны байр сууриа илэрхийлэхийг шаардаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт асуулга тавьжээ. Уг асуулгын хариуг аравдугаар сарын 25-ны дотор ирүүлж, чуулганы нэгдсэн хуралдаанд биечлэн танилцуулахыг хүссэн ч өнөө хүртэл хариу ирээгүй байна.
2012.10.01 УИХ-ын намрын ээлжит чуулган эхэллээ. Хэлэлцэх асуудалд МАН-ын бүлэг байгуулах асуудлыг УИХ-ын дарга З.Энхболд оруулсангүй. ХАХНХ-ын сайд С.Эрдэнийн хүсэлтээр Нийгмийн халамж, үйлчил гээний ерөнхий газрын дарга Д.Баярсайхан ту шаал гаргаж, аймаг, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн 31 даргыг халж, түр орлон гүйцэтгэгч томилжээ. УИХ-ын даргын томилгоо хууль бус болсонтой холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд гаргасан иргэдийн гомдлыг хэлэлцэхгүй хав дарсан Үндсэн хуулийн цэцэд хандан итгэл сэтгэлээрээ нэгдсэн залуус шаардлага хүргүүлэв.
2012.10.02 СХД-т дахин санал хураалтаар нэр дэвших эрх авсан АНын Л.Эрхэмбаяр булхай луйвар хийж эхлэв. Тэрбээр дахин санал хураалт явуулахгүйгээр УИХ-ын гишүүн болчих санаатай шүүхийн хаалга татсаар явна. УИХ-ын гишүүн Ц.Цолмон намаасаа гарч, МАХН-д элссэнээр эвслийн хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж эхлэв.
2012.10.04 СЕХ-ны дарга Н.Лувсанжав, Үндэсний аудитын газрын дарга Ч.Раднаа нараар ажлаас чөлөөлөгдөх өргөдлийг нь өгүүлэв. ҮХЦ-ийн гишүүн Т.Лхагва УИХын даргын томилгоо хууль зөрчсөн талаар МАН-ын гишүүдийн гаргасан гомдлыг хянаад маргаан үүсгэх шаардлагагүй гэж үзжээ. Бүтэн хоёр сар сураг алдарсан Цэц гэнэт ийм шийдвэр гаргасан нь эрх баригчдын таалалд нийцүүлснийх хэмээн ард олон үзэж байна. Тиймдээ ч эл гомдлыг хянуулахаар АН-ын санал болгосноор Т.Лхагвад хуваарилжээ.
2012.10.05 СЕХ-ны нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэнг УИХын дарга З.Энхболдын саналаар тус байгууллагын даргаар дэвшүүлэн томиллоо. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн удирд лагатай уулзаж, тус эмнэлгийн өргөтгөлийг Хууль зүйн яам болон прокурорын байгууллагын байр болгох гэж буйгаа дуулгажээ. Сайдын аман шийдвэр эмнэлгийн барилгыг булаан дээрэмдэх оролдлогынх нь эхлэл байв. МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх гээд чадаагүй эвслийнхэн АН-тай тохироо хийснээр Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилууллаа. ЦЕГ-ын дарга, 53 настай Б.Билэгт тэтгэврийн насанд хүрсэн хэмээн 50 нас хүрсэн офицер, цагдаа нарт ажлаас чөлөөлөх мэдэгдэл хүргүүлэх болжээ.
2012.10.10 Улсын прокурорын газраас мэдээлэл хийж, дахин санал хураалтаар УИХ-ын гишүүнээр сонгогдох нь тодорхой байгаа Баянзүрх дүүр¬гийн Засаг дарга Б.Батзоригийг УМБГ-т шалгах болсноо зарлажээ. Энэ бол орон нутгийн сонгууль угтаж өрсөлдөгчөө унагах гэсэн эрх баригчдын хууль хяналтын байгууллагаар дамжуулан хэрэгжүүлсэн бодлогын нэгээхэн хэсэг нь байлаа.
2012.10.13 Дотоод хэргийн их сургуулийг Хууль сахиулах их сургууль болгож, онцгой байдлын харьяаны Гамшиг судлалын хүрээлэн, аврагч бэлтгэх сургалт арга зүйн төвийг энэ сургуулийн бүтцэд оруулсан нь тус хүрээлэнгийн эрдэмтдийн эсэргүүцэлтэй тулгарав.
2012.10.14 “Улаанбаатар” зочид буудлын өмнөх В.И.Лениний хөшөөг НИТХ-ын захирамжийн дагуу буулгалаа. Хотын дарга Э.Бат-Үүл зөвхөн энэ хөшөөг л буулгах гэж дарга болсон аятай авирлаж, хөшөөг буулгах үеэр баатарлаг гавьяа байгуулсан “баатар”-ын дүрээр хэвлэлийн хурал хийв.
2012.10.16 СЕХ-ны дарга Ч.Содном цэрэн УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог буюу Өвөрхангай аймагт АН-аас нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх шийдвэр үйлдэн, арын хаалгаараа гарч зугтсаар УИХ-ын даргад дүнгээ танилцуулав.
2012.10.18 СЕХ хүч түрэн шийдвэр гаргаж, өвөрхангайчуудын сонголтыг уландаа гишгэсний улмаас МАН-ын гишүүд, дэмжигчид Төрийн ордны гадна жагсаж, дотор талд суулт зарлав. Эрх баригчдын хууль бус үйлдлийг эсэргүүцсэн ард олон жагсаалд нэгдлээ. Мөн өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төв талбайд Г.Батхүү, Д.Зоригт нарыг эсэргүүцэж нутгийн ард түмэн жагсчээ.
2012.10.19 Хоёр өдөр шаргуу тэмцсэний үр дүнд АН-ын хүч түрэлтэд МАН цэг хатгаж чадлаа. Ингэснээр Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлсэнгүй.
2012.10.22 УИХ-ын сонгуулиас хойш улстөрд үүссэн мухардмал байдлаас гарах талаар ямар ч санаачилга гаргаагүй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МАН-ын удирдлагуудыг хүлээн авч уулзав. Тэрбээр УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барихаар болжээ.
2012.10.23 Ерөнхий сайд Н.Алтанхуяг Багануурын уурхайд ажиллаж, иргэдэд хямд үнэтэй нүүрс худалдана гэж популист амлалт өгөв. Сонгууль угтсан энэхүү шийдвэр нийслэлийн утааг бууруулах бодлоготой зөрчилдөж эхэлжээ. Энэ өвөл, тэр байтугай ирэх дөрвөн жилд нийслэлчүүд агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлэх хотод амьдрах нөхцөлийг Засгийн газрын тэргүүн бүрдүүллээ.
2012.10.24 Төрийн ордонд суулт зарласан МАН-ын гишүүдийг торгох санаачилгыг УИХ-ын дарга З.Энхболд байнгын хорооны хуралдаанд гаргаж, төрийн тусгай хамгаалалтын албаны ажилчдыг ажлаас нь хална гэж сүрдүүллээ. Цөөнхийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг алхам тутамд нь хавчин хяхах оролдлогыг АН-ын нөлөө бүхий удирдлагууд төрийн нэр барин хийх болов.
2012.10.26 Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч төрийн тэргүүн ард түмэндээ амласан ёсоор улстөрд үүссэн мухардмал байдлаас гарах хуулийн төсөл өргөн барив. Гэвч АН-ын бүлэг асуудлыг хэд хоног хойшлуулав.
2012.10.27 Төсөвт цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэх санал оруулж ирсэн нь хэлэлцүүлгийн явцад тодорхой болсны дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сангийн яамны ТНБД Д.Баттөрийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Зүй нь төсвийн төсөлд ямар санал тусгасныг УИХ-д өргөн барихдаа огт мэдээгүй Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө огцрох ёстой байлаа.
2012.10.29 Боловсролын байгууллагын багш, ажилчдын дунд хүлээлт үүсгэсэн тэтгэмжийн тухай хуулийн төсөл батлагдав. Төсөвт суулгасан мөнгө хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар эрх баригчид золтой л хасчихаагүй эл тэтгэмж сөрөг хүчний хүчтэй шүүмжлэл, хяналтын үр дүнд эзэндээ очиход бэлэн болжээ.
2012.10.30 Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян Н.Энхбаярын хэрэгт холбоотой дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг олон улсад эрэн сурвалжлах ажиллагааг зогсоохыг хүссэн захидлыг интерполд илгээсэн нь эвслийн Засгийн газарт ямар гээчийн нөхөд ажиллаж байгааг олон түмэнд илчиллээ. Намынхаа эрх ашгийг төрийн дээр залсан Э.Эрдэнэжамъяныг огцруулахгүй байгаа нь Н.Алтанхуягийн Засгийн газар түүний хууль бус үйлдэлтэй эвлэрсний баталгаа.
2012.11.01 Анхны Үндсэн хуулиа тунхаглан баталсан өдрийг жил бүр ёслон тэмдэглэдэг, бүх нийтээр амардаг байсныг болиулав. Хөшөөтэй тэмцэж, баяр ёслолыг үгүйсгэдэг Засгийн газрын үед ард түмэн баярлах ч эрхгүй болох нь ээ.
2012.11.02 Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, өрхийн хэрэглээний нүүрсний үнийг бууруулахаар хэрэгжүүлж эхэлсэн ажлын хаа талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг УИХ-ын чуулганы нэгдсэн хурал даанд танилцуулав. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 248 тэрбум төгрөг төсөвлөсний 87 тэрбумыг махны нөөц бүрдүүлэхэд, 61 тэрбумыг гурилын үнэ тогтворжуулахад, 100 тэрбумыг зоорь агуулах нэмэгдүүлэхэд зориулахаар шийджээ.
Махны бизнесийн дийлэнх хувийг Н.Алтанхуягийн “Мах маркет”, Х.Баттулгын “Мах импэкс” компани атгадаг. Тэгэхээр үнийн хөөрөгдлөөс сэргийлэх нэрийдлээр хувийн компанийнхаа бизнесийг төрийн мөнгөөр ивээн тэтгэхээр Ерөнхий сайд танхимын гишүүдтэйгээ сэтгэл шулууджээ.
2012.11.03 Х.Тэмүүжин сайд санасандаа хүрэв. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, Зэвсэгт хүчний клиникийн төв госпиталыг нэгтгэн Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэг болгох шийдвэрийг Засгийн газраар гаргууллаа. Төсвийн 10.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт салхинд хийсэв. Эмнэлгийн А корпусын 3-6 давхрыг Улсын ерөнхий прокурорын газарт, бусад давхар болон Б корпусыг бүхэлд нь ХЗЯ-нд бэлэглэв.
2012.11.06 Орон нутгийн сонгуу лийн сурталчилгаа эхэлж буйтай зэрэгцэн төрийн мөнгөөр намаа сурталчлахаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг орон нутгийн зүг хүлгийн жолоо залав.
2012.11.07 Оросууд шатахууны экспортын үнээ нэмсний улмаас манай улсад бензиний үнэ нэмэгдэх нөхцөл бүрдэв. ШТС-уудын шатахууны түгээлт саарч, бензин ховордох мөчтэй зэрэгцэн Засгийн газар шатахуун импортлогчдод 120 сая ам.долларын зээл олгож, гал унтраах арга хэмжээ авч, сонгуулийн сурталчилгааныхаа пиар болгов. Орон нутгийн сонгуулийн дараа шатахууны үнэ нэмэгдэх биз ээ.
2012.11.08 2013 оны төсөв эрх баригчдад ээлтэй, иргэдэд халтай болжээ. Ерөнхий сайд 50 тэрбум төгрөг захиран зарцуулах эрхийг халааслав. Төсвийг сөрөг хүчин буюу МАН-ын бүлгийг албан ёсоор байгуулахгүй байсаар баталлаа. Ирэх онд төрийн албан хаагчдын цалин, өндөр настны тэтгэвэр, халамж хүртдэг хүмүүсийн тэтгэмжийг нэмэхгүй гэж ард түмнээ шийтгэлээ.
2012.11.10 Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн ажилчид Сүхбаатарын талбайд Засгийн газрын хууль бус шийдвэрийг эсэргүүцэж жагсав.
2012.11.12 УИХ-ын дарга З.Энхболд орон нутгийн сонгуулийн сурталчилгаа идэвхжиж буй энэ үеийг тохиолдуулан орон нутагт ажиллахаар морджээ.
2012.11.21 Цадигаа алдсан эрх баригчдад хариуцлага тооцох өдөр.