Сонгуулийн сурталчилгаа амралтын өдрүүдэд илүүтэй хүчээ авсан гэж хэлж болно. Тэр намаас нэр дэвшигч тэр гэдэг хүн иргэдтэй уулзана, ирээрэй гэсэн урилга хэдэнтээ ирэв. Нэр дэвшигчид сурталчилгаагаа янз бүрийн хэлбэрээр хийж байгаа бөгөөд Хөвсгөлөөс цаа буга авчирч, өөрийгөө рекламдаж байгаа нэгэнтэй ч таарлаа.
Баянзүрх дүүргийн ИТХ-д МАН-аас нэр дэвшигч Б.Гүрсоронзон өнгөрсөн бямба гаригт орон сууцны байрнуудын гадаа хоёр цаа буга “сойж”, “Б.Гүрсоронзонг дэмжиж байна” хэмээх бичиг бүхий тууз зүүсэн байв. Амьтдыг харахаар ирсэн хүмүүст нэр дэвшигчийн сурталчилгааг хийж буй нөхдүүд танилцуулга, мөрийн хөтөлбөр бүхий тараах материалаа өгч байсан юм.
Э.Эрдэнэцэцэг