АНУ-ын Мөрөөдлийн медаль сангаас өнгөрсөн лхагва гаригт Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэгт Лондон хотод болсон Зуны олимпийн ХХХ наадмын чөлөөт бөхийн төрөлд амжилттай оролцож медаль хүртсэн 4 бөхөд зориулсан ёслолын арга хэмжээ зохион байгуулж тэдэнд мөнгөн шагнал олгожээ.
74 кг-ийн жинд алтан медаль хүртсэн дэлхийн аварга Жордан Барроус, 96 кг-ийн жинд алтан медаль хүртсэн ДАШТ-ний хүрэл медальт Жакоб Стефен Вагнер нарыг тус бүрийг нь 250 мянган ам.доллар, 60 кг-ийн жинд хүрэл медаль авсан Колеманн Скот, эмэгтэй чөлөөт бөхийн 48 кг-ийн жинд хүрэл медаль авсан, дэлхийн аварга Кларисса Чун тус бүрийг 25 мянган ам.доллараар шагнажээ.
Олимпийн аварга Ж.Барроус шагнал гардан авсны дараа үг хэлэхдээ “Надад ийм өндөр шагнал хүртээсэнд их баярлалаа, чөлөөт бөхийн спортын төлөө их зүйл хийж байгаад чинь талархаж байна, би олимпийн аварга болсондоо бахархаж байна, 2016 онд дахин алтан медаль авахын төлөө хичээх болно.” гэсэн байна.