Үзэгчдийг удаан хүлээлгэж буй “Ану хатан” киноны дуу бараг бэлэн болжээ. “Про саунд” студийн хөгжмийн найруулагч Рагу, гитарчин Өөжгий нар энэхүү бүтээлийг хамтран туурвисан юм. Энэ тухай Л.Өлзий-Орших “Би “Аеросмит”-ийн дуулсан “Армагедон” киноных шиг дуу хийхийг их хүсдэг байсан. Харин одоо санасандаа хүрсэн гэж бодож байна. “Жинхэнэ хайр л зүр хэнд үлдэнэ” дуу ми ний анхны рок баллад бүтээл боллоо” гэсэн юм.
Харин “Ану хатан” киноны ерөнхий зураглаач Д.Ангараг энэ дууг сонсоод, “Би хөгжим болон дууны урлагийн олон уран бүтээлчтэй уулзаж, янз бүрийн киноны дууны талаар ярилцаж, сонсож байсан. Харин тэр дундаас “Жинхэнэ хайр л зүрхэнд үлдэнэ” дуу илүү онцгой, содон болсон санагдлаа” гэжээ.
Т.НИПОНЬ