Монголчууд анх удаа уламжлалт цаг хугацаанаасаа бүтэн сарын хойно, өвлийн цагаар орон нутгийн сонгуулиа явуулав. Жавар тачигнаж, цас шуурга эхэлсэн үеэр сонгуулиа сум, аймгийн төв орж өгнө гэдэг амаргүй. Нөгөө талаар 18.00 цаг гээд л харанхуй болж буй тул гэгээ тасарсан хойно хэсгийн хороо зорих хүн тийм ч олон гарахгүй болов уу гэсэн эргэлзээ байсан нь хоосон болгоомжлол биш байсан бололтой. СЕХ-ноос 20.00 цагт хийсэн мэдээллийн үеэр ямар ч байсан ирц 50 хувийнхаа босгыг давчих нь ээ гэсэн итгэл төрж байсан боловч санал хураалт дуусанаас хойш энд тэндээс ирсэн эрээвэр хураавар мэдээн дунд “Ирц хүрээгүй” гэсэн үг нэг биш сонсогдож байлаа.
.jpg)
СЕХ 23.00 цагт хурал зарласан боловч бүтэн цаг гаруй хүлээлгэсний эцэст дараа өдөр уулзах болзоо тогтоогоод нуувчиндаа орчихов. Зарим хэсэгт хяналтын тооллого хийж байгаа, цагийн зөрүүтэй дөрвөн аймгаас мэдээ ирээгүй байна гэж үүнийгээ тайлбарлав. Хэд хэдэн тойрогт, цөөн биш хэсэгт санал хураалт ирцэндээ хүрээгүй гэсэн сураг сонсогдлоо. Харин сонгуульд өрсөлдсөн намууд хэрхэн уралдсанаа мэдээлсэнг үй. АН, МАН, МАХН-ынхан “мэ дээ лэл хийнэ” гэсэн боловч бас л багагүй чилээсний эцэст АНын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюун дарь өөрийн ажиглагчдаас авсан мэдээллийг танилцуулав. Түү- ний мэдээллээр бол Орхон, Өмнөговь, Сүхбаатар, Баянхонгор, Хэнтий, Ховд, Увс, Баян-Өлгий, Дорноговь аймагт АН үндсэндээ ялсан бололтой. Өмнөговь аймгаас манай сурвалжлагч Д.Оюун-Эрдэнэ “Орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг сонгох сонгуульд өмнөговьчууд идэвхтэй оролцож 62.5 хувийн ирцтэйгээр санал хураалт өндөрлөлөө. Урьдчилсан мэдээгээр аймгийн ИТХын 22 тойргийн 17-д, аймгийн төв Даланзадгад сумын найман мандатаас долоод нь АН ялж, өмнөговьчууд ирэх дөрвөн жилд АН-д итгэл хүлээлгэсэн нь тодорхой болов” гэж мэдээлэв.
Дархан-Уул аймгийн 11, 12, 14 дүгээр тойрог, Хөвсгөлийн Мөрөнгийн хоёр, аравдугаар баг, Цагаан-Уул, Цагааннуур сум, Завханы Алдархаан, Тосонцэнгэл, Өвөрхангайн Богд, Бүрд, Сант суманд тус намын нэр дэвшигчид тэргүүлж яваа гэсэн мэдээлэл байлаа. Үүнээс гадна Булган аймгийн ИТХ-ын 21 суудлын 18, Төв аймгийн ИТХ-ын 10 суудлыг авсан гэж байв. Булганы Бугат, Баян-Агт зэрэг сум ч “цэнхэртжээ”. Төв аймгийн Лүн, Архуст сумынхан ч ийм сонголт хийсэн урьдчилсан мэдээг АН-ынхан дуулгав. Харин Говь-Алтай, Дундговь, Сэлэнгэ, Төв, Өвөрхангай аймагт МАН ялсан, Дорнод, Хөвсгөл, Архангай, Булган зэрэг аймгийн ихэнх суманд манайх ялсан мэдээтэй байна гэж МАН-д ойр эх сурвалж мэдээлэв. Ийнхүү сонгуулийн ирц эргэлзээ дагуулж, аль нам хаана олонх болсон талаарх мэдээлэл саатсан, намууд бие биенээ хүлээзнэсэн байр суурь баримталсан сонгуулийн дараах цаг хугацаа өнгөрөв. Сонгуулийн урьдчилсан дүн өнөөдөр тодорхой болох биз ээ.Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль өчигдөр 07.00 цагт орон даяар эхлэв. Уг сонгуульд улс төрийн долоон нам, хоёр эвслээс 19400 орчим хүн нэр дэвшсэн. Тэдний дийлэнх нь МАН, АН, МАХН-ынхан байна. ЭЧХН зөвхөн нийслэлийн Баянгол дүүрэгт, ИЗНН орон нутагт голдуу цөөн тооны хүн сойсон юм. “Эх орон” намаас сумдад цөөхөн хүн нэр дэвшүүлжээ.
Энэ удаагийн сонгууль анх удаа бүртгэлийг цахим хэлбэрээр явуулж, саналын хуудсыг автомат төхөөрөмжөөр тоолсноороо онцлог байлаа. Бүртгэлийн 2500, санал тоолох 2615 машин ашигласан байна. Мөн улсын хэмжээнд сонгуулийн 2370 хэсгийн хороонд төрийн 23 мянга гаруй албан хаагч ажиллав. Жагсаал тад бүртгэгдсэн 1.851.103 сонгогч 2010 санал авах байраар үйлчлүүлж, улс төрийн сонголтоо хийлээ. Энэ удаагийн сонгуулийг 5.2 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар УИХ-аас төсөв баталсан билээ. Аймаг, сум, дүүргийн “парламентаа” сонгог гэж энэ өдрийг улс даяар амралтынх болгосон ч үдээс өмнө сонгогчдын идэвх тааруухан байв. Тавиас дээш насны сонгогчид л орон нутгийн сонгуульдаа санаа зовж, эртлэн иржээ. Өмнө нь УИХ-ын сонгуулиар цахим хэлбэрээр саналаа өгч харьцангуй туршлагажсан учир зохион байгуулагчид нь ч, сонгогчид нь ч будилах асуудал бараг гарсангүй. Анх удаа уламжлалт хугацаанаас сар гаруйгаар оройтон зохион байгуулсан уг сонгуулийн ирц, явц ямар байсныг сурвалжиллаа.
06.50 Нийслэлийн Баянгол дүүргийн хоёр дугаар хороо, сонгуулийн дөрөвдүгээр хэс гийн хороонд очиход саналын хайрцгаа угсарч, заалтыг нь тэглэж, хурууны хээ уншдаг машинаа асааж, санал авах үйл ажиллагааг албан ёсоор нээхэд бэлэн болсон байв. Тус хэсгийн хорооны сонгуулийн үйл ажиллагааг Баянгол дүүргийн сонгуулийн хорооны гишүүн Г.Мөнхнасан нээсэн. Тус хэсгийн хороонд долоон хүн урьдчилж саналаа өгчээ. Нийтдээ 2282 хүн нэрсийн жагсаалтад бичигдсэн байна. Баянгол дүүрэг 23 хороотой бөгөөд дөрвөөс бусдад нь тус бүр нэг нэр дэвшигчийг сонгох аж.
Баянгол дүүргийн сонгуулийн хорооны гишүүн Г.Мөнхнасантай уулзлаа.
-Дөрөвдүгээр хэсгийн хороонд хэдэн хүн ажиллаж байгаа вэ?
-Бүх хэсэг долоон хүний бүрэлдэхүүнтэй. Баянгол дүүрэг 55 хэсгийн хороотой. Нийт 355 хүн ажиллаж байна. Энэ хэсгийн хорооны хувьд МАН, АН, МАХН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам гэсэн дөрвөн намаас нэр дэвшигчид оролцож байгаа. Сонгогчид нэг нам, нэг нэр дэвшигчийг сонгох ёстой. Хэсгийн хорооны санал авах байрны багтаамжаас шалтгаалаад ажиглагчаар хэдэн хүн байлгах вэ гэдэг нь тухайн хэсгийн хорооны бүрэн эрх. Тийм учраас энэ хэсгийн хороонд нэг намаас нэг ажиглагч байна гэв. Үүр цайгаагүй, харанхуй байсан ч сонгуулиа өгөхөөр настайчууд хэдийнэ ирчихсэн байлаа.
07.10 цагт өндөр настай И.Магсар гуай хөгшнөө дагуулчихсан охинтойгоо гурвуул явж байв. Түүнээс сэтгэгдлийг нь сонссон юм. “Орон нутгийн төрийн байгууллага бол ард түмэнд их ойр байдаг. Тийм учраас орон нутгийн сонгууль бол ард түмний өдөр тутмын амьдралд чухал хэрэгтэй. Иргэн би орон нутгийнхаа сонгуульд оролцож байгаадаа баяртай байна. Идэвхтэй, сайхан залуучууд шинээр сонгогдож, төрийнхөө ажлыг үргэлжлүүлнэ гэж найдаж байна даа. Би ер нь эртэч хүн. Хамгийн эрт саналаа өгөх гэж яарлаа. Гурав дахь хүн нь би боллоо” гэв. Иргэний цахим үнэмлэхээр иргэд анх удаагаа сонгууль өгч байгаа. Хурууны хээгээ уншуулсны дараа дэлгэцэн дээр тухайн сонгогчийн фото зураг гарч ирж буй нь ажиглагч нарт тухайн хүний царайг зурагтай нь тулгаж харах боломж бүрдүүлж буй. Тухайн хүний сонгууль өгсөн мэдээлэл мэдээллийн нэгдсэн санд ордог учир энд, тэнд дахин санал өгөх боломжгүй. Хороод дээр тараагдаагүй байсан бүх иргэний цахим үнэмлэхийг уржигдар дүүргээс нь хурааж авсан гэнэ. Цахим үнэмлэхээ авч амжаагүй хүмүүс хуучин үнэмлэхээ барьж очоод дүүргээсээ авах ёстойг тус хэсгийн хорооныхон сануулж байлаа.
07.20 цагт биднийг тэндээс гарах үед 10 гаруй хүн саналаа өгөөд байв. 10.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны сонгуулийн дөрөвдүгээр хэсэгт саналаа өгөв. Тус дүүрэг 180 гаруй мянган хүн амтай бөгөөд сонгуулийн насны 90 гаруй мянган хүн саналаа өгөх ёстой. Харин дөрөвдүгээр хэсгийн хороонд нийт 2842 хүн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлжээ.
10.00 цагийн байдлаар 105 хүн санал өгч, сонгуулийн ирц 3.17 хувь тай байгаа талаар тус хэсгийн хорооны дарга Г.Оюунцэцэг ярилаа. Төрийн тэргүүнийхээ сонгууль өгч буй торгон агшныг сурвалжлахаар тэнд сэтгүүлч, зураглаачдын “десант” буусан байлаа. Хойморт нь гэрэл зурагчид, телевизийн зураглаачид шавсан бол үлдсэн нь үүд хэсэгт хөл тавих зайгүй шахам бүчсэн байсан. Сонгогчдын саналаа тэмдэглэх зориулалттай урдаа хаалт бүхий ширээний гурвыг нь хэвлэлийнхэн “эзэлчихэж”.
Төрийн тэргүүн үүдээр орж ирж, иргэний үнэмлэхээ шалгуулан, хурууны хээгээ уншуулахад дэлгэцэн дээр түүний зураг тодоос тод дурайж байлаа. Ерөнхийлөгч саналаа өгснийхөө дараа танхимын төв рүү хэд алхаад зогстол сэтгүүлчдийн довтолгоо эхэлж, телевизийн хөл камер, техник хэрэгслийн мөргөлдөх дуу тас няс хийгээд явчихав. Зарим зураглаач сандал дээр гараад зогсчихсон дүрсээ авч байна. “Болиоч ээ, дарж аллаа ш дээ. Өмнө байгаа хүмүүс суугаач ээ, Хүүеэ эхлэх болоогүй шүү. Хоёр хэсэг хуваагдаж, яриагаа авъя аа. Болимоор юм аа” гэхчлэн тэр хавьд бага биш үймээн дэгдлээ. Хэсгийн хорооны дарга толгой сэгсэрч, Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаныхан яаж ч чадахгүй байгаа харагдсан. “Төрийн сонгуулийг, эрхэм Ерөнхийлөгчөө хүндэтгэж сэтгүүлчид соёлтой баймаар юм аа” гэх ахмадын үг чихний хажуугаар өнгөрсөнгүй.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Орон нутгийн сонгууль бол хамгийн чухал сонгууль. Манай иргэд өөртөө хамгийн ойрхон, төрөө сонгох сонгууль. Иргэдийнхээ сонгох эрх, хариуцлагыг хүндэтгэж орон нутгийн сонгуулийн санал авах өдрийг амралтынх болгосон. Энд нэг зүйл онцолж хэлмээр байна. Сонгуулиа өгөөгүй бол амрах эрхгүй шүү. Хөдөө орон нутагт, цаг агаар хүндрэлтэй байгаа газруудад иргэдийнхээ санал өгөхөд төрийн байгууллагууд сонгуулийн тойрог, хэсгтийн хорооныхонд туслаарай. Иргэд ч гэсэн хариуцлагатай байх ёстой. Эцэст нь, сонгогдсон хүмүүс, сонгуульд оролцсон нам эвслүүд ард иргэдийнхээ сонголтыг хүндэтгэж ажиллах ёстой шүү гэдгийг нэмж хэлье. Та бүхэнд амжилт хүсье” гэв.
11.00 Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 45 дугаар хэсгийн хороонд
хүрэлцэн ирж, саналаа өглөө. Тус хэсгийн хороонд 1638 сон гогч бүртгэлтэйгээс 11.00 цагийн байдлаар 150 гаруй нь саналаа өгсөн байв. Зөөврийн хайрцгаар зургаан хүний саналыг авчээ. Ерөнхий сайд “Шинэчлэл, өөрчлөлтийг орон даяар явуулахад уг сонгууль чухал. Ахуй амьдралаа дээшлүүлж, улс орноо хөгжүүлэхийн тулд орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцохыг иргэддээ уриалъя” гэсэн юм. Тэнд МАН, АН, МАХН-аас ажиглагч сууж байгаа аж.
МАН-ын ажиглагч Ц.Тунгалагтамир ”Голдуу 50-иас дээш насныхан саналаа өгч байна. Залуус цөөн байна. Санал хураалт эхлээд дөрвөн цаг гаруй өнгөрсөн байхад 120 гаруй хүн л ирлээ. Зөрчил алга, гэхдээ Ерөнхий сайд ирж буй нь олон нийтийн саналд нөлөөлөх хандлага ажиглагдсан. Хэвлэлийнхэн олон цугласнаас болоод дэлгэцийн удирдлага тэжээлээс салсан гэх мэт асуудал гарч, иргэдийг гадаа хүлээлгэж байна” гэв.
13.15 СЕХ 2012 оны аймаг, сум, дүүргийн ИТХ-ийн сонгуулийн явцын талаарх анхны мэдээллийг өглөө. Санал хураалт эхэлснээс хойш 11 цагийн байдлаар орон нутагт ирц 18.37 хувь, нийслэлд 10.33 хувь, улсын хэмжээнд 15.7 хувьтай байлаа. “Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн ирцийг 2008 оны сонгуулийн ирцтэй харьцуулахад ахиц гарсан байна. 2008 оны орон нутгийн сонгуулиар 12 цагт аймгуудын ирц 21.38 хувь, нийслэлд 9.16 хувьтай байсан гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн өгүүлэв. Аймгуудаас Сүхбаатар 25.81, Завхан 24.61, Хэнтий 23.99 хувьтай, ирцээрээ тэргүүлж байлаа.
13.30 Автомат машинтай холбоотой хардлагыг намжаахын тулд аймаг дүүргийн 308 сонгуулийн хорооны 60 санал авах байранд хяналтын тооллого хийх аж. Хэсгийн хороонд санал хураалтын дүн гаргасан тогтоол батлагдсаны дараа бүх аймаг, дүүрэгт сугалаа сугалж, тохиолдлын журмаар хяналтын тооллогыг гараар хийх юм. Тооллогын үеэр санал хураалтын байранд ажилласан хүмүүсийг гадагш гаргахгүй, ил тод ажиллана гэж СЕХ-ныхон мэдээллээ.
12.00 УИХ-ын дарга З.Энхболд Сүхбаатар дүүргийн зургаадугаар хэсгийн хороонд саналаа өглөө. Тус хороо 45 дугаар сургуульд байрлаж буй юм. Энэ хэсгийн хороонд 2451 сонгогч бүртгэгдсэн бөгөөд тэдний дунд УИХ-ын дарга З.Энхболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарын олны танил хүмүүс байгаа аж. УИХ-ын дарга саналаа өгснийхөө дараа сэтгүүлчдэд “Дөрвөн жилийн турш таны дэргэд байж ажиллах аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчөө сонгох гэж байна. Энэ сонгуульдаа иргэд идэвхтэй оролцох хэрэгтэй. Шинэ цахим үнэмлэхээр санал хураах ажил явагдаж байгаа. Маш богино хугацаа зарцуулж байгааг сая та бүхэн харлаа.
Одоогийн байдлаар сонгуулийн ирц тийм ч хангалттай биш байна. 2008 онд нийслэлийн гурван дүүрэгт орон нутгийн сон гуулийн ирц хүрээгүй. Хэрэв сонгогчдын ирц хүрэхгүй бол дахиад л зардал чирэгдэл гарна. Өнөөдөр баар, цэнгээний газар, зах, худалдааны төвүүд ажиллахгүй, бүх нийтээр амарч байгаа. Залууст зөвхөн санал өгөх ажил л байгаа. Тиймээс залуусыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна” гэлээ. Улмаар АН-ын ажиглагчидтай уулзаж, сонгуулийн санал хураах явц ямар байгаа талаар болон дэлгэц дээр гарч буй хүний зураг танигдаж байгаа эсэхийг лавласан.
Хэсгийн хорооны гишүүд “Ямар нэгэн зөрчил гараагүй. Дэлгэц дээр гарч буй хүний дүрс маш тод сайн харагдаж байгаа” гэж хариулав. Тус хэсгийн хорооны дарга Ц.Намжилдорж “12.00 цагийн байдлаар 18-25 насны 14, 25-40 насны 30, 41-55 насны 66, 56-аас дээш насны 126 хүн саналаа өгчээ. 29 хүн зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлтээ бидэнд ирүүлсэн. Манай хэсгийн хорооны ажилтнууд явуулын хайрцгаар 29 хүнээс саналыг нь авч, хуулийн дагуу битүүмжилсэн. Иргэний цахим үнэмлэхээр санал авч байгаа болохоор бүх мэдээлэл билл дээр гарч ирж байна” гэв. 12.30. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны 17 дугаар хэсгийн хороо эл хульхан байв. Тэнд 1368 сонгогч бүртгэгдсэнээс 172 хүн буюу 13 хувь нь саналаа өгөөд байлаа. “Ямар нэг зөр чил алга, сонгуулийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна” хэмээн хэсгийн хорооны дар га Ц.Гомбосүрэн ярьсан. Зөөврийн хайрцгаар дөрвөн хүний санал авч, өглөө автомат машинд уншуулжээ. Ажиглагч нар “Ирц бага байгаагаас биш, зөрчил алга” гэж байсан.
13.00. Хотын захын хэсгийн хороодод сонгуулийн явц ямар байгааг сонирхов. Нийс лэлийн Сонгинохайрхан дүүргийн VII хорооны нутаг буюу Баянхошууны 19 дүгээр хэсгийн хороогоор орлоо. 2626 сонгогчоос 507 буюу 15.5 хувь нь саналаа өгчээ. Зөөврийн хайрцгаар санал өгөхөөр зургаан хүн хүсэлт гаргасан ч гурав нь бичиг баримтаа бүрдүүлсэн байна. Мөн л гурван намын ажиглагч сууж байсан юм. Хэсгийн хорооны дарга Б.Чойдоржоос иргэд автомат машинаар санал өгөхдөө будилсан зүйл гарч байгаа эсэхийг лавлахад “Гайгүй байна. УИХ-ын сонгуулиар санал өгсөн учир харьцангуй турш лагатай болжээ. Бид зөвлөгөө өгч байгаа. Цахим үнэмлэхээ аваагүй, эсвэл шилжүүлэг хийгээгүй гэх мэт иргэд мэр сэр гарсан” гэлээ. Энэ маягаар явбал ирц бүрдэхэд асуудалгүй хэмээн тэд ярьж байлаа. Хуучин иргэний үнэмлэхээ барьж ирсэн цөөнгүй иргэн буцаж байгаа харагдав.
13.40. Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хэсгийн хороонд 2147 сонгогч санал өгөхөөс 503 нь өгсөн буюу 23.5 хувийн ирцтэй байлаа. Уг хэсгийн хорооны гадна МАН-ынхан тусгай машинаар сонгогчдыг зөөж байгаа тухай АН-ын ажиглагч нар ярив. Хуулийн дагуу бол тусгайлан дугаарыг нь бүртгүүлж, тэмдэг авсан машинаар сонгогчдод үйлч лэх эрхтэй. Гэтэл МАНынхан бүртгүүлээгүй ма шинаар иргэд зөөж байгаа гэлээ. Энэ тухай хэсгийн хо рооны дарга Б.Мөнгөн чимэгээс асуухад “Одоохондоо ямар нэг гомдол ирээгүй байна” гэлээ. АН-ынхан дээрх зөрч лийг ба римтжуулаад хэсгийн хороонд гомдлоо гаргана гэж байлаа. Хэсгийн хорооны дарга нь “Хүмүүсийн идэвх муу байна. Гэхдээ үдээс хойш гайгүй болох байх. МАН, МАХН, АНаас тус бүр нэг ажиглагч сууж байгаа. Зөөврийн хайрцгаар 14 хүнээс санал авах байсан ч нэг нь нас барсан, нөгөө нь цахим үнэмлэхгүй байсан учир 12 хүнээс авлаа. Бичиг баримтын зөрчил гараагүй” гэсэн юм. Хэдийгээр бүх ний тийн амралтын өдөр ч хэс гийн хорооны дэргэд байрлах Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо ажиллаж, ир гэдэд нүүрсний тасалбар тарааж байгаа тухай мэдээлэл сонсдов. 17.30 Улсын хэмжээнд нэг л тойргийн сонгогчид хоёр сонгууль өгсөн. Энэ бол нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргийн УИХ-ын 22 дугаар тойргийн хороо юм. УИХ-ын сонгуулиар тус тойргоос гур ван хүн сонгогдох ёстой бай сан ч нийт сонгогчийн 28 хувийн санал авч, гурав дахь мандатын эзэн болох хүн тодроогүй юм. Тиймээс хам гийн олон санал авсан Б.Батзориг, Д.Ар вин нарын дунд дахин санал хураах ёстой болсон. Уг санал ху раалтыг орон нутгийн сон гуультай хамтатган явуул сан учир Баянзүрх, Налайх дүүргийн сонгогчид өчигдөр хоёр сонгууль өгсөн хэрэг.
Сонгуулийн явцын талаар УИХ-ын 22 дугаар тойргийн хорооны дарга Д.Баатарнямаас тодрууллаа.
-Баянзүрх дүүрэгт 79, Налайхад 11 хэсгийн хороо ажиллаж байна. Налайхад УИХ-ын сонгуулийн салбар хороо ажиллаж байгаа. Хэсгийн хороо тус бүрт долоон хүн ажиллахаар хуульчилсан. Нийтдээ 700 орчим төрийн албан хаагч ажиллаж байна. Эдгээр дүүргийн сонгогчид УИХ-ын болон орон нутгийн сонгуульд давхар санал өгөхөөрөө онцлог. Бид 15.00 цагийн байдлаар ирцийн мэдээ авахад 32.3 хувьтай байсан. Эдгээр дүүрэг нийлээд 210.700 гаруй сонгогчтой.
-Ямар нэг зөрчил байна уу?
-Ноцтой зөрчил алга. Зарим хэсгийн хороон дээр санал тоолох автомат машин гацсан. Гэхдээ мэдээлэл, технологийн баг ажиллаж, тэр бүхнийг засаж байгаа. Ирц бүрдүүлэхэд л нэлээд анхаарч ажиллаж байна.
-УИХ-ын сонгуулийн нэг мандатад өрсөлдөж буй хоёр эрхэм МАН-ын гишүүн. Хуулиар дахин санал хураахад сурталчилгаа явуулахыг хориглодог. Үүнтэй холбоотой ямар нэг гомдол, санал гарсан уу?
-Сурталчилгаа явуулахыг хуулиар хориглосон учраас тийм зүйл байхгүй.
-Зөвхөн энэ хоёр дүүрэгт сонгогчид хоёр сонгууль өгч байгаа. Тиймээс сонгогчдын зүгээс будилах асуудал гарч байна уу?
-Сонгуулийн өмнө бид энэ тухай иргэдэд сайн таниулж, давхар санал өгөхийг нь ойлгуулсан. Мөн саналын хуудас нэг, дээрээс нь нэг л нүүрэн дээр хоёр сонгуулийн нэр дэвшигчид багтсан учраас будлиан үүсэхгүй.
-УИХ-ын сонгууль зун болдог. Гэвч энэ удаа орон нутгийн сонгуультай зэрэг болж байна. Ирц хүрэх нь үү?
-Энэ бас нэг онцлог мөн л дөө. Анх удаа сонгогчид УИХ дахь төлөөллөө өвөл сонгож байна. Цаг байна, ирц хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа. 20.00 Улсын хэмжээнд сонгогчдын ирц 45.63 хувь байна гэж СЕХ мэдээлсэн юм. Аймгуудын хэм жээнд ирц боломжийн байгаа ч аймаг дотроо сум, багийн мэдээ ирээгүй байгааг онцолж байлаа. Нийслэлийн хувьд дүүргийн ерөнхий мэдээ ирсэн, хороодын мэдээ дутуу байгаа гэж мэдээлэв. Түүнчлэн зарим баг, хороонд ирц муу байгаа гэв. Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн санал хураалтын мэдээг аймаг, сум, дүүргийн Сонгуулийн хороо өнөө шөнөдөө хэлэлцэж гаргах ч эцсийн дүнг тав хоногийн дотор гаргаж өөрийн аймаг, сум, дүүргийн ИТХ-д өргөн мэдүүлэх хуультай юм байна. Цастай өвөл анх удаа бол сон орон нутгийн сонгуулийн ирц хүрэхгүй байх болов уу гэсэн эмзэглэл хаа сайгүй байсан. Гэсэн ч иргэд санасныг бодвол бо ломжийн идэвх гаргаж, аймаг, дүүргийн дүнгээр ирц үндсэндээ бүрдсэн байна.
21.40 цаг Чингэлтэй дүүр гийн сонгуулийн гурав, дөрөвдүгээр хэсгийн хороо 24 дүгээр сургуулийн байранд нэг нь урд хэсэгт нь, нөгөө нь баруун талд байрлаж байв. Гуравдугаар хэсгийн хорооны хувьд нийт сонгогчийн 57 хувь нь санал өгөөд байлаа. Үүдээр нь эл хуль, санал өгөхөөр яарч сандран ирж байгаа хүн алга. Харин хяналтын зөвлөлийнхөн нэртэй нам намын төлөөллийн хүмүүс бие биенээ тагнан, сургуулийн эргэн тойронд хэд хэдээрээ хөлхөж байгаа харагдсан. Сонгуулийн хэсгийн хорооны дарга Ж.Чимэдрэгзэн “Манай хороонд 1906 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгүүлсэн. 21.40 цагийн байдлаар сонгуулийн ирц 57 хувьтай байна. Сонгууль хүчин төгөлдөр болох нь. Элдэв будлиан зөрчилгүй, сонгууль хэвийн явагдаж өндөрлөж байна” гэв.
Харин АН-ын ажиглагч нэг хүн “Надад нэг гомдол байна. Үүнийгээ биччихээд сууж байна. Нэг эмээ санал өгөхөөр ирээд “Манай хаяган дээр огт байхгүй гурван хүн бичигдсэн байна. Их хурлын сонгууль өгөхөд ч тэр гурван хүний нэр байсан. Саналаа өгсөн, тэр хүмүүс. Яагаад дахиад байж байгаа юм бэ” гэж хэлсэн. Өөр ийм тохиолдол хэд давтагдсаныг бид мэдэхгүй” гэв. МАН-ын ажиглагч “Сонгууль хэвийн явагдлаа. Иргэний бүртгэл мэдээллээс ирсэн нэр, одоо байгаа хаяган дээр байгаа хүмүүсээс зөрсөн асуудал гарч байгаа. Иргэний бүртгэл мэдээллийн газар үүнийг анхааралдаа авах ёстой. Иргэд өмнө нь тэр бай ранд байсан хүмүүсийнхээ бүртгэлийг хасуулахгүй байгаа явдал ажиглагдаж байна” гэлээ.
21.50 цаг. Дөрөвдүгээр хэсгийн хороонд сонгогчдын 50 гаруй хувь нь саналаа өгөөд байна гэв. 22.00 цагтай уралдан 40 гаруй насны нэг хүн орж ирсэн боловч иргэний үнэмлэхээ мартсан тул буцаад гарав. Манайхан хэнэггүй, үнэмлэхээ мартсан тохиолдол нэг биш давтагдсан гэдгийг хэсгийн хорооныхон хэлж байна. Түүнтэй зэрэгцэн хүү, зээ хоёроо дагуулсан эгч мөн л аахилсаар орж ирэв. Тэд санал өгсөн сүүлчийн хүмүүс болсон юм. “Өдөр гадуур хувийн ажил амжуулах гэж гүйсээр арайтай хоцорчихсонгүй. Ямар ч гэсэн амжаад саналаа өгчихлөө” гэсээр тэд сэтгэл хангалуун явж одсон.
