Энэ сарын 8-18-нд Словений Мариборт зургаан насны ангиллаар явагдсан өсвөрийн шатарчдын ДАШТ-д 1600 шахам хөвгүүд, охид оролцсоноос Энэт хэг болон ОХУын тамирчид тус бүр 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл, Армен 2 мөнгө, БНХАУ 2 хүрэл, бусад 12 орны шатарчид нэг медаль тус тус хүртжээ.
Энэ тэмцээнд оролцсон манай 38 шатарчны 27 нь 50-иас дээш хувийн амжилт үзүүлснээс олон цолтон бүхий өндөр чансаатай, 18 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн ЭФМ А.Энхтуул, ФМ У.Насанжаргал нар 63.6 хувийн амжилтаар чансаагаа дээшлүүлэв
В.ИВАНЧУК ТҮРҮҮЛЛЭЭ
Саяхан Румын улсад өндөрлөсөн уламжлалт “Ноёдын тэмцээн”-д 4 супер их мастер 2 тойрогт тоглосноос В.Иванчук (Украин, 2763), В.Топалов (Болгар, 2769) нар 3.5, Ф.Каруана (Итали, 2786) 3, Л-Д.Нисипяну (Румын, 2668) 2 онооны амжилт үзүүлжээ. Тэмцээний ялагч рапидын тайбрейкээр тодорсон байна.
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДАШТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Энэ сарын 9-нөөс ирэх сарын 3-нд ОХУ-ын ХантыМансийскт олимпийн системээр (хасагдах журмаар) явагдаж буй эмэгтэйчүүдийн ДАШТ-д шилдэг 64 шатарчин өрсөлдсөнөөс 4-р тойрог буюу дунд шөвгийн наймд М.Себаг (Франц, 2521) – А.Степанова (Болгар, 2491), Н.Косинцева (ОХУ, 2539) – А.Ушенина (ОХУ, 2452) , Жао Сюэ (БНХАУ, 2565) – Д.Харика (Энэтхэг, 2512), Жу Вэнжунь (БНХАУ, 2501) – Хуан Цянь (БНХАУ, 2465) нар учраа тааран тулалдаж байна. Энэ тэмцээний 2-р тойрогт дуулиант үйл явдал болж дэлхийн аварга Хоу Ифань (БНХАУ, 2606) Польшийн шатарчин М.Сочкотой (2445) стандарт шатрын үндсэн 2 өрөгтөө нэг нэг хожилцон тэнцэж рапидын тай-брейкт 0:2-оор, дэлхийн шатарчдын чансааг магнайлагчдын нэг Х.Конеру (Энэтхэг,2610) Украины Н.Жуковад (2451) стандарт тавилдаа 0:2-оор тус тус ялагдав.
Л.ТОГООХҮҮ