Ардчилсан намын хувьд 2012 оны орон нутгийн сонгуульд ялалт байгууллаа хэмээн Ардчилсан намын дарга, Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдэгдлээ. Тэрбээр мэдэгдэлдээ орон нутаг дахь ажиглагч нараас ирүүлсэн мэдээнээс үзвэл нийт 21 аймгаас 13-14 аймагт олонхи болоод байна.
Нийслэлийн 9 дүүргээс Багахангай дүүргээс бусад дүүргүүдэд мөн АН ялсан. Хэдийгээр Нийслэлийн зарим дүүргийн хэсгийн хороодод сонгогчийн ирц 50 хувьд хүрээгүй байгаа ч мөн энэ хэсгүүдэд АН-аас нэр дэвшигчид ялсан хэмээн итгэлтэйгээр мэдэгдэж байна.
Хэдийгээр энэхүү мэдээлэл нь албан бус мэдээ хэдий ч албан ёсны мэдээлэлтэй зөрөхгүй хэмээн мэдэгдлээ.