Орон нутгийн сонгуулийн дүн эцэслэн гараагүй байгаа ч намууд ажиглагч, штабын ажилтнуудаасаа авсан мэдээллээ танилцууллаа. МАН өчигдөр 16.00 цагт сонгуулийн дүнгийн талаар хэвлэлийн бага хурал хийв. Тэд есөн аймаг, нийслэлийн Багахангай, Багануур дүүрэгт МАН ялсан хэмээн үзэж байна. Энэ нь нэр дэвшсэн хүмүүсийн дүн бөгөөд намын жагсаалтын дүн хараахан гараагүй байгаа гэв. Нийслэлийн хэмжээнд нийт 357 хэсгийн хороо байгаагийн 186-д нь ирц бүрдээг үй тул тухайн хороодын санал хураалт хүчингүй тооцогдохоор байгаа талаар МАН-ын дарга Ө.Энхтүвшин мэдэгдэв. “Нийт хэсгийн хорооны 52.2 хувьд ирц бүрдээгүй гэсэн үг. Тухайлбал, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн зарим хэсэг үүнд хамаарч байна. АН өнөөдөр (өчигдөр) хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ иргэд шинэчлэлийг дэмжиж байна. Ялангуяа нийслэлчүүд сайн оролцож, АНыг дэмжлээ гэсэн. Бидний бодлоор хэсгүүдийн талаас илүү хувьд нь ирц хангалтгүй, иргэд сонгуульд идэвхгүй оролцсон нь нийслэлчүүд сэтгэл дундуур байгааг харуулж буй юм” хэмээн тэрбээр мэдэгдэв
Автомат машинаар саналын хуудсыг тоолж буйн давуу тал нь санал хураалтын дүн богино хугацаанд гарах учиртай. Гэвч СЕХ өчигдөр 16.00 цагийн байдлаар урьдчилсан мэдээлэл огт өгөхгүй байгаа нь намууд болон иргэдэд эргэлзээ төрүүлж байгаа хэмээн үзэж буйгаа МАН-ынхан хэлж байв. Тухайлбал, 16.00 цагийн байдлаар 2440 автомат машинаас 68-ынх нь дүн ирээгүй байлаа. Ийнхүү сонгогчдын ирц бүрдэхгүй байгаа явдлыг сонгууль болсон хугацаатай тус намынхан холбон тайлбарлав. Орон нутгийн сонгуулийг өмнө нь аравдугаар сарын эхний 10 хоногт багтаан явуулдаг байтал Засгийн эрхийг барьсан АН арваннэгдүгээр сарын 21-нд явуулах санал гаргасан.
Тухайн үед УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Сонгуулийг ингэж орой явуулж байгаа нь сонгогчдод эрхээ эдлэх боломжийг хязгаарлаж байна. Үүнээс болж олон хэсэгт ирц бүрдэхгүй, хүчингүй болж магадгүй” хэмээн сануулж байсан ч АН машинаар тоолохтой холбон тайлбарлаж байсан. Тиймээс машинаар тоолсны үр дүн харагдахгүй байна хэмээн МАН үзэж байна. Орон нутгийн сонгуультай зэрэгцээд Баянзүрх дүүргээс УИХ-д нэр дэвшсэн Д.Арвин, Б.Батзориг нарын дахин санал хураалтыг явуулсан боловч мөн л СЕХ-ноос ямар нэгэн дүн, мэдээ ирээгүй байна. УИХ-ын тухай Сонгуулийн тухай хуульд дахин санал хураахад ирцийн талаар ямар нэгэн нарийвчилсан зохицуулалт байхгүй учраас ирцэд ямар нэгэн босго хувь тавихгүй гэнэ. Тиймээс УИХ-д нэр дэвшсэн хоёр хүний санал хураалтын ирц бүрдэхгүй гэсэн асуудал үүсэхгүй хэмээн МАН-ын удирдлагууд тайлбарлав.
Аймаг, сум, дүүргийн ИТХын төлөөлөгчийг сонгох тухай хуульд заасанчлан сонгуулийн дүнг дүүрэг, аймаг, сумдын Сонгуулийн хороо тав хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд мэдээлэх ёстой. Харин хэсгийн талаас илүү хувьд нь ирц бүрдээгүй тул санал хураалтыг цөөнгүй хэсэгт дахин явуулах нь тодорхой болж байх шиг байна. “Сонгууль зохион байгуулж буй СЕХ, Үндсэн хуулийн дагуу хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ёстой Засгийн газар, нийслэлийн удирдлагуудын үйл ажиллагаа нь сонгогчдын ирцтэй холбоотой
УИХ-ын чуулганд Н.Алтанхуяг сайд тухай үеийн Ерөнхий сайд С.Батболдоос “Сонгуулийн хуулийн хэрэгжилтийг Монгол Улс даяар Ерөнхий сайд хангах ёстой. Эс чадвал огцрох ёстой” гэж байсан. Энэ асуултыг өнөөдөр Ерөнхий сайдад өөрт нь тавимаар байна” хэмээн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар хэлсэн. МАН-ынхан орон нутгийн сонгуулийн дүнгийн талаар ийнхүү мэдээлэв. Одоо СЕХ-ноос өгөх эцсийн дүнг хүлээх үлдэв.