Зуун буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээн энэ сарын 20-25-ны өдрүүдэд Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо боллоо. Тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, Тайланд, Сингапур, Малайз, Узбекистан, Казахстан зэрэг найман орны 82 тамирчин таван насны ангилалд 29 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.
Эл спортын төрлөөр тивдээ тэргүүлдгийн хувиар манай улс давуу эрх эдэлж, 36 тамирчнаа сойсон (Дорноговь аймгаас долоон тамирчин) бөгөөд медалийн ихэнхийг “хамж”, багаараа үнэмлэхүй ялалт байгуулсан байна.
Тэмцээний анхны алтан медалийг залуучуудын төрөлд спортын мастер О.Энхбат хүртсэн. Тэрбээр боломжит 12 онооноос 9-ийг авсан юм. Хамгийн хүчтэй даамчид өрсөлддөг эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд бүх медалийг монголчууд авсан. Гуравдугаар байрын төлөөх тоглолтод 1999 оны тивийн аваргын хүрэл медальт ОУМ О.Түвшинболд Узбекистаны Алишер Артыковыг буулган авсан бол аваргын төлөө Монголын хоёр их мастер Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал нар ширүүн өрсөлдөж, зургаа дараалан тэнцсэний эцэст долоо дахь өрөг дээрээ Ганжаргал ялалт байгуулсан байна.
Ийнхүү есөн жилийн өмнө Энэтхэгт болсон ААШТ-д аман хүзүүдэж байсан “ТЭЦ 3” компанийн тамирчин ОУИМ Ганбаатарын Ганжаргал медалийнхаа өнгийг хувиргаж чадлаа. Харин эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ангилалд 16 настай монгол охин М.Нямжаргал тэргүүлж, Хятадын Жао Ханчин удаалан, манай шилдэг мастеруудын нэг Э.Мандахнаран хүрэл медаль хүртлээ. Тэрбээр хоёр жилийн өмнө Улаанбаатарт болсон тивийн АШТ-д анх удаа оролцохдоо хүрэл медаль хүртэж байлаа. Түүгээр ч зогсохгүй Нямжаргал рапид тоглолтод хоёрдугаар байр эзэлж, блицийн төрөлд бүсгүйчүүдийн болон эмэгтэйчүүдийн ангилалд түрүүлэн, нийтдээ гурван алт, нэг мөнгөн медаль авсан амжилтаар энэ тэмцээний үнэмлэхүй аваргаар тодорлоо.
Түүнчлэн үндсэн тэмцээний хөвгүүдийн 14-16 насанд “Эхлэл” сургуулийн сурагч, “Аж” корпорацийн тамирчин Ц.Отгонбилэг, охидын 14-16 насанд Дорноговь аймгийн I сургуулийн сурагч Д.Одонтуяа, охидын 11-13 насанд БЗД-ийн “Шавь” цогцолборын сурагч Б.Сугаррагчаа нар ангилал тус бүртээ тэргүүллээ. Өнгөрсөн бямба, ням гаригт болсон рапид, блиц тоглолтын ихэнх медалийг мөн л манай тамирчид “хамсан” байна.
МЕДАЛЬ ХҮРТСЭН ТАМИРЧИД
Үндсэн тэмцээн
Эрэгтэй: 1.Г.Ганжаргал (Монгол) 2.Д.Эрдэнэбилэг (Монгол) 3.О.Түвшинболд (Монгол)
Эмэгтэй: 1.М.Нямжаргал (Монгол) 2.Жао Ханчин (БНХАУ) 3.Э.Мандахнаран (Монгол)
Залуучууд: 1.О.Энхбат (Монгол) 2.Сa.Каланов (Узбекистан) 3.Ли Ян (БНХАУ)
Cadet boys: 1.Ц.Отгонбилэг (Монгол) 2.Ли Зенью (БНХАУ) 3.Б.Мөнхжин (Монгол)
Cadet girls: 1.Д.Одонтуяа (Монгол) 2.А.Дашбаяр (Монгол) 3.М.Одгэрэл (Монгол)
Mini boys: 1.Ван Хеншинь (БНХАУ) 2.Шу Сонрень (БНХАУ) 3.А.Болат (Казахстан)
Mini girls: 1.Б.Сугаррагчаа (Монгол) 2.Г.Хэрлэнмөрөн (Монгол) 3.Хан Кегин (БНХАУ)
Hope boys: 1.Ван Ченфань (БНХАУ) 2.Ифү Ду (БНХАУ) 3.Н.Ёлдош (Казахстан)
Hope girls: 1.Ки Шинюе (БНХАУ) 2.Цуй Жие (БНХАУ) 3.Т.Ганчимэг (Монгол)
Рапид тэмцээн
Эрэгтэй: 1.А.Артыков (Узбекистан) 2.Д.Эрдэнэбилэг (Монгол) 3.Жоу Вей (БНХАУ)
Эмэгтэй: 1.Ши Шишуан (БНХАУ) 2.Э.Мандахнаран (Монгол) 3.С.Юлдашева (Узбекистан)
Залуучууд: 1.С.Каланов (Узбекистан) 2.Жао Вейхао (БНХАУ) 3.О.Энхбат (Монгол)
Бүсгүйчүүд: 1.Б.Нандинцэцэг (Монгол) 2.М.Нямжаргал (Монгол) 3.Ц.Энхцэцэг (Монгол)
Cadet boys: 1.П.Түмэннасан (Монгол) 2.Т.Баянжаргал (Монгол) 3.Б.Мөнхжин (Монгол)
Cadet girls: 1.А.Дашбаяр (Монгол) 2.М.Одгэрэл(Монгол) 3.А.Ичинхорлоо (Монгол)
Mini boys: 1.Жи Веймин (БНХАУ) 2.Ван Хеншинь (БНХАУ) 3.Шу Сонрень (БНХАУ)
Mini girls: 1.Хан Кегин (БНХАУ) 2.Ш.Турсунмурутова (Узбекистан) 3.Г.Хэрлэнмөрөн (Монгол)
Hope boys: 1.Ван Ченфань (БНХАУ) 2. Н.Ёлдош (Казахстан) 3.Ц.Чинзориг (Монгол)
Hope girls: 1.Цуй Жие (БНХАУ) 2.Ки Танюе (БНХАУ) 3.В.Бердикулова (Узбекистан)
Блиц тэмцээн
Эрэгтэй: 1.Д.Эрдэнэбилэг (Монгол) 2.А.Артыков (Узбекистан) 3.Д.Баттулга (Монгол)
Эмэгтэй: 1.М.Нямжаргал (Монгол) 2.Жао Ханчин (БНХАУ) 3.Ц.Энхцэцэг (Монгол)
Залуучууд: 1.С.Каланов (Узбекистан) 2.О.Энхбат (Монгол) 3.Б.Мөнхжин (Монгол)
Бүсгүйчүүд: 1.М.Нямжаргал (Монгол) 2.Жао Ханчин (БНХАУ) 3.Ц.Энхцэцэг (Монгол)
Cadet boys: 1.Ли Зенью (БНХАУ) 2.Д.Очир (Монгол) 3.Т.Баянжаргал (Монгол)
Cadet girls: 1.А.Ичинхорлоо (Монгол) 2.Б.Алтанчимэг (Монгол) 3.М.Одгэрэл (Монгол)
Mini boys: 1.Шу Сонрень (БНХАУ) 2.Ван Хеншинь (БНХАУ) 3.Жи Веймин (БНХАУ)
Mini girls: 1.Ш.Турсунмурутова (Узбекистан) 2.Б.НоминЭрдэнэ (Монгол) 3.Б.Сугаррагчаа (Монгол)
Hope boys: 1.Ван Ченфань (БНХАУ) 2.Н.Ёлдош (Казахстан) 3.Ифү Ду (БНХАУ)
Hope girls: 1.Ки Танюе (БНХАУ) 2.Цуй Жие (БНХАУ) 3.В.Бердикулова (Узбекистан)
М.ОРГИЛ