СЕХ Орон нутгийн сонгуулийн дүнг хав дарсаар байна. Уг нь нэгтгэчихээр, мэдээлчихээр хугацаа өнгөрсөн. Аргаа бараад “Өнөөдөр”-ийнхөн сонгуулийн дүнгийн талаар сурвалжиллаа. Манай сурвалжлагчид бүх аймгийн Тойргийн хороо руу биечлэн утасдаж, тэдэнд байгаа дүн мэдээг авав. ИТХ-д намуудын авсан суудлын тоог аймгийн ИТХ-ынхаар авлаа. Сумдын дүнг авах зорилго тавьсангүй. СЕХ-нд хийх ажил үлдээхгүй бол болохгүй биз дээ. Тэд ядаж сумдын дүнг зарлаг л дээ.
