Олон хэсгийн хороонд дахин санал хураалт явуулах нь үндсэндээ ойлгомжтой болчихлоо. Манай сурвалжлагчдын аймгуудын тойргийн хорооны эх сурвалжаас авсан мэдээллээр бол орон нутагт ирц бүрдээг үй хэсгийн хороод Улаанбаатартай харьцуулахад цөөн байна. Гэтэл СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн “Аймаг бүрт 1-6 хэсэгт дахин санал хураалт явуулна” гэлээ. Харин нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 186 хэсгийн хороо буюу 52.2 хувьд ирц бүрдсэнгүй. Хэрвээ ирц бүрдээг үй бол тойрогт биш, тухайн хэсгийн хороонд л дахин санал хураалт явуулах учиртай. Энэ ажилд бага биш хөрөнгө зарах нь тодорхой болчихлоо. Өдий төдий хөрөнгө үргүй зарсан энэ байдлын буруутан нь хэн бэ? Буруу бүхэнд буруутан байдаг билээ.
УИХ, парламентын намууд буруутай
Урьд нь бид аравдугаар сард сонгуулиа хийдэг байв. Гэтэл энэ жил арваннэгд үгээр сарын сүүлчээр, дүн өвөл айлчилсан цагаар хийв. Өдөр богиносож, хүйтний эрч чангарсан, цаг агаар тавг үйтсэн үеэр хийсэн нь сонгуулийн ирцэд муугаар нөлөөлсөн гол шалтгаан. Ийм байдалд хүргэсэн буруутан нь УИХ, парламент дахь намууд. Тэд Орон нутгийн сонгуулийн хуулийг хэтэрхий оройтуулан баталж, санал авах өдрийг бүтэн сараар хойшлуулан товлосон нь энэ байдал руу түлхсэн.
Төр, захиргааны байгууллагууд буруутай
Сонгууль бол төрийн ажил. Тиймээс сонгуулийн бэлтгэлийг хангах, сонгогчдын саналаа саадгүй өгөх нөхцлийг бүрдүүлэх, зохион байгуулалтын талаас нь туслан дэмжих үүрэг бүх шатны төр, захиргааны байгууллагынх. Энэ үүднээс авч үзвэл нийслэл, дүүргийн ИТХ, хороодын ИНХ, нийслэлийн болон дүүрэг, хорооны Засаг дарга нарт муу дүн тавихаас өөр арга алга.
СЕХ, тойрог, хэсгийн хороод буруутай
Сонгууль явуулах, санал авах үйл явцыг гардан хэрэгжүүлдэг байгууллагууд ирц хангалттай бус байж мэдэх болгоомжлол илэрхий байхад хэт амарлингуй хандсан. Телевизээр ганц нэг дүрс цацсаныг эс тооцвол ухуулга сурталчилгаа, танин мэдүүлэх ажил бараг хийсэнгүй. Нэрсийн жагсаалтыг тулгадаг, сонгогчдоо бүртгэдэг, айл өрх өөр явж уулздаг ажлаа бараг мартсан. Хариуцлагагүй, санаачилгагүй гэж товч дүгнэж болох байх. Гурав дөрөвхөн хүний санал дутсанаас хүчингүй болсон хэсгийн хороо ч бий гэж дуулдсан. Биеийн тамирын танхим дүүрэн хүмүүс юу хийж суусан хэрэг вэ? Арга барлаа гэхэд хар, сэргүй сайхан ярьж тохироод ажиглагч, сонгуулийн ажилтнууд тус бүр нэг хүн дуудаад ирүүлчихэж болох л байсан. Ингэлээ гээд хууль зөрчсөн хэрэгт буруутгагдаж шүүх, цагдаад хүрэхгүй л байсан шүү дээ. Бүтэн өдөржин бие бие рүүгээ хялайж суухаас өөрийг хийгээгүйнх нь төлөө тэднийг буруутгах хэрэгтэй.
Нийслэлийн иргэд буруутай
Сонгуульд саналаа өгч байгаа нь төрийн эрх барих үйл хэрэгт биечлэн оролцож байгаа хэрэг гэдгээ иргэд мөн чанараараа огт ухамсарлахгүй байна. Иргэний үүргээ биелүүлнэ гэдгийг бүр мэдэхгүй байна. Ялангуяа Улаанбаатарынхан. Сумаас зайдуу өвөлжиж байгаа айлынхан орой малаа хотлуулж хашиж орхичихоод, харанхуй болчихсон хойно нэг машиндаа чихэлдэж суугаад хүрээд ирж болж байхад паартай байшинд налайсан нийслэлийнхэн яагаад таван алхмын цаадтайх хэсгийн хороо руу ирж чадсангүй вэ? Ердөө л сэтгэл дутсаных. Үнэндээ бол хамгийн их улс төр ярьж, мэдэмхийрч, улстөржин талцаж, хэлцэн тэмцэлддэг нь тэд шүү дээ.