Роберто Ди Маттеог халснаар “Челси”-гийн эзэн Роман Абрамович түүнд гэрээгээ хугацаанаас өмнө цуцалсны 5 сая фунтстерлингийг төлөх болжээ. Оросын тэрбумтны мэдэлд очсоноос хойш өдгөө ес дэх дасгалжуулагчийнхаа нүүрийг үзэж буй “Цэнхрүүд” энэ хугацаанд дасгалжуулагчдаа нийт 73.4 сая паундын алданги төлсөн байна.
Хэрвээ үүн дээр Андре Биллаш Боашийг “Порту”-тай гэрээтэй байх үед нь цуцлахад зарлагадсан 13.3 саяыг нэмэх юм бол нийлбэр дүн 86 сая хэдийнээ гарчээ. “Челси” дээрх хугацаанд ажиллаж байсан дасгал жуулагчдаасаа Жозе Моуриньод хамгийн их буюу 18 саяыг өгч байж салсан бол голланд мэргэжилтэн Гус Хиддинкт сохор зоосын ч алдагдал өгсөнгүй салжээ.
.jpg)