“Шударга ёс” эвслээс жагсаалтаар сонгогдсон Ц.Оюунбаатар тангараг өргөх яриа гарахад л Төрийн ордонд Э.Батшугар үзэгддэг “моод” дэлгэрэв. Жагсаалтаар өмнө нь орсон гурван ч хүн хасагдсан учраас дээрх эрхэм УИХ-д орох боломж бүрдсэн юм. СЕХ-ноос нэрийг нь УИХ-д өргөн барьсан. Гэвч эвслийнхэн, тэр дундаа МАХН-ынхан СЕХ-ны шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ. Тэд Ц.Оюунбаатарын оронд Н.Энхбаярыг эхлээд зүтгүүлсэн ч шүүхээс түүнд ял оноосон учир яах ч аргагүй болж, оронд нь түүний хүүг зүтгүүлсэн юм. Хэдийгээр Э.Батшугар Монголбанкны дэд ерөнхийлөгчийн албанд томилогдсон ч УИХ-ын гишүүний суудалд өгсөн “хайр” нь хэвээр байгаа бололтой. Намынхан нь түүнийг Ц.Оюунбаатарын оронд байх ёстой гэсэн байр суурь баримталсан учир өчигд өр чуулганы хуралд оролцоогүй. Э.Батшугар ч байдлыг тандан Төрийн ордноор хэсэг эргэлдэв. “Шударга ёс” эвслийнхэн бусад гишүүнийг хүлээлгэн байж хуралдахдаа дотроо зөрчилдс өн, МҮАН-ынхан хурал хаяж гарсан гэсэн мэдээлэл байна. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба яаран Ордонд ирсэн бол МҮАН-ын дарга М.Энхсайхан ч төрийн ажлаа түр хойшлуулаад Н.Батцэрэгийн өрөөнд хэсэг саатсан юм. Ц.Оюунбаатар уу, Э.Батшугар уу гэсэн сонголт дээр эвслийг бүрдүүлэгч хоёр нам байр суурийн зөрчилтэй байгаа бололтой.