Өвөрхангай аймгаас сонгогдсон АН-ын Г.Батхүү, Д.Зоригт нарын тангараг өргөх асуудлыг хэлэлцэхийг эсэргүүцэж буйгаа МАН-ынхан Төрийн ордонд “буйдантай суулт” зохион байгуулж илэрхийлсэн билээ. Үүнээс нь болж уг асуудлыг хэлэлцэхээ түр хугацаагаар хойшлуулж, тэднийг буйдан дээрээс нь “буулгасан”. Тэгвэл МАН-ын хоёр, “Шударга ёс” эвслийн нэг гишүүнтэй хамтатгаад Өвөрхангайн хоёрыг өнгөрс өн пүрэв гаригт тангараг өргүүлэхээр хэлэлцэх асуудлын дараалалд оруулсан байв. МАН өмнөх өдөр нь хэвлэлийнхэнд үүнийг урьдын адил эсэргүүцнэ, шүүхийн шийдвэр гартал хүлээх ёстой гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ эсэргүүцэх аргаа нууцалсан юм. Улс төрийн түүхэнд шинэ, содон уур амьсгал оруулсан жагсаалыг нь мартаж завдаагүй сэтгүүлчид ч “Одоо ямар сюрприз барих бол” хэмээн хүлээв. Шүүмжлэл дагуулсан “буйдандах” аргаа арай хэрэглэхгүй гэж таасан л даа. Энэ талаар сонирхсон сэтгүүлчдэд Ж.Энхбаяр гишүүн наргиан болгож, “Бид буйдандахг үй, тайчина” гэсэн хариу өгчээ.Амьд явахад ч МАН-ын зүгээс олон гэнэтийн бэлэг барихыг харах бололтой.
.jpg)