
УИХ-д тасралтгүй тав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй цор ганц гишүүн бол Д.Лүндээжанцан. Хуульч мэргэжилтэй эрхэм гишүүн маань өвлийн шинэ стилиэ “олж авчээ”. Тэрбээр өчигдөр Төрийн ордонд урт хар пальтоныхоо энгэрийг нь задгай орхиж, хар шляп духдууланхан алхаж явсан юм. Энэ дүр төрх нь нэг үе манай залуусын дуртай кино болж байсан БНСУ-ын “Зоригт эрийн түүх” киноны гол дүр Ким Ду Ханыг санагдуулсан. Гэхдээ түүнд нэг л зүйл дутаж байна лээ. Энэ нь урт, цагаан ороолт. Мэдээж Ким Ду Хан стилийг тэр санаатай сонгоогүй, бас түүн шиг асуудлыг нударга зөрүүлж биш, хууль баталж, хэлэлцэж шийддэг хүн л дээ.