Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хурлаар Н.Энхбаяр, Д.Дуламс үрэн, Д.Чулуунбаатар, Ж.Мягмар жаргал нарт холбогдох хэргийг өчигдөр хэлэлцэхээр товлоод байсан юм. Хуралд орол цохоор МАХНын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, нарийн бичгийн дарга У.Барс болд, Монголбанкны дэд ерөн хийлөгч Э.Батшугар, Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэ жамьян нар ирсэн байв. Шүүх хурал эхлэхэд өмгөөлөгч Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Оюунгэрэл “Хуралд Н.Энхбаярын өмгөөлөгч С.Нарангэрэл, О.Сайнгэрэл нар ирээгүй. Тэд хяналтын шатны шүүх хуралд оролцох хүсэлтээ гаргасан ч тэдэнд хурлын товыг албан ёсоор мэдэгдээгүй учир бэлтгэл хангагдаагүй гэж үзэж байна. Мөн О.Сайнгэрэл өмгөөлөгч яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон. Шүүх бүрэлдэхүүнийг хэрхэн томилсонтой бид танилцмаар байна” гэсэн юм. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн С.Нямжав нарын шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд “Өмгөөлөгч С.Нарангэрэл Дээд шүүхэд гомдол гаргасан болохоос хуралд заавал оролцоно гэсэн хүсэлт гаргаагүй. Тиймээс С.Нарангэрэл өмгөөлөгчид хурлын товыг албан ёсоор мэдэгдэх албагүй. Харин О.Сайнгэрэлийн хувьд биеийн байдалтай нь холбоотой баримт, өвчний түүх байхгүй. Гэхдээ О.Сайнгэрэл хуралд заавал оролцоно гэсэн учраас хурлыг арванхоёрдугаар сарын 7-ныг хүртэл хойшлуулахаар боллоо” гэв.