УИХ-ын гишүүн асан, “хөдөөгийн” гэгдэх фракц байгуулан намын удирдлагуудаа нэг хэсэг буланд шахаж
явсан До.Ганболд сураг алдраад удсан. Тэрбээр Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. УИХ-ын өнгөрсөн сонгуулиар таг чиг байсан энэ эрхэм орон нутгийн сонгуулийн үеэр гэнэт гарч ирлээ.
Металлургич мэргэжилтэй До.Ганболд Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн өнөөдөр болох хуралд оролцоно. Ингэхдээ зүгээр нэг оролцох бус тус аймгийн Засаг даргад нэрээ дэвшүүлж, тэр суудлын төлөө ширүүн тэмцэл хийх бололтой. Тус аймгаас УИХ-д сонгогдож байсан түүний өрсөлдөгч нь Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв байх нь. Тэрбээр өнгөрсөн УИХ-ын сонгуульд Төв аймгаас нэр дэвшин 30 гаруй хувийн санал авч байсан юм.
Дашрамд дурдахад, Төв аймгийн ИТХ-ын 27 суудлын 15-ыг АН, есийг нь МАН-ынхан авч, үлдсэн гурав нь МАХН-д ногдож буй юм. Өнгөрсөн бямба гаригт тус аймгийн дөрвөн сумын нэг íýã õýñãèéí õîðîîíä äàõèí ñîíãóóëü áîëæýý.
Д.Дагва