УИХ-ын сонгуульд АН ялж, МАН ялагдсан. Бодит баримт ийм. Тэгвэл орон нутгийн сонгуульд АН ялж, МАН ялагдсан. Бас л баримт. Гэхдээ баримт байнга үнэн, эсвэл яг таг бодит байдаггүй. Баримт заримдаа зоосны хоёр тал шиг ондооших нь бий. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн орон нутгийн сонгуульд АН ялалт байгуулсан гэх баримт үнэндээ бол эсрэгээрээ МАН-ыг ялсан гэх дүгнэлтэд хүргэж байна. Яагаад гэж үү. Шатрын өрөг дээр жишээлж үзье л дээ. Орон нутгийн сонгуульд оролцох үеийн МАНын байдал бол үнэндээ цөөн хэдэн хүүгээс өөр бодгүй үлдэж, ноён нь шаглуулж, нэгэнтээ мад тавиулчихсан шахуу байлаа. Тэд УИХын сонгуулиар төсөөлөөгүй үр дүн хүртэж, засгийн эрхийн гадна ганцаараа шидэгдсэн байлаа. Тэднийг АН төдийгүй УИХ-д суудал авсан бусад нам, эвсэл хүч түрэмгийлэн буланд шахсан байлаа. Түүгээр ч зогсохгүй, МАН-ын олонх байхдаа АН-д үзүүлж байсан цөөнхийн гэх орон зайг ч мөнөөх ардчилагчид нь тэдэнд олгосонгүй. Нэг ёсондоо бол шатрын өрөг дээр МАН аль хэдийнээ хожигдчихсон байлаа. Харин АН-ын хувьд бусдын бэрс зэргийг ашиглаж байж давуу нүүдэл хийх эрх олж авмагцаа хүч түрэмгийлэн давшиж байв. Шатрын өрөг дээр тэд ноёнтой, бэрстэй, том том бодуудтай, тэр ч байтугай, бүх хүү нь бэрс гарчихсан лут байлаа. Тэдний талд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, Авлигатай тэмцэх газар, хууль, шүүхийн бүхий л эрх мэдэл төвлөрсөн байлаа. Эдгээрийн шууд болон шууд бус дэмжлэгтэйгээр сонгуульд орж байсан түүх АН-д урьд өмнө байсангүй. Нэг ёсондоо ялалт байгуулах бүхий л боломжоор АН бодитой хангагдсан гэсэн үг. Тиймдээ ч намын дарга Н.Алтанхуяг хэт эрдсэн, бярдсан мэдэгдлүүд хийж байв.
Тэр нь орон нутгийн сонгуульд бүр олуулаа буюу 90 хувийн ялалт байгуулах зорилт. Өөрөөр хэлбэл, цэвэр ялах буюу МАН-ыг мад тавина гэдэгтээ бат итгэж байсан хэрэг. Гэтэл нүүдэл лав л АН-ын санаанд оромгүйгээр төгсөх нь тэр. Тэд “ничээ” хийлээ. Шатраар бол жид боллоо. Хэдхэн хүүтэй үлдсэн гэж адлуулж, мадлуулахаа хүлээж байсан МАН яллаа. Учир нь, тэд дан ганц АН-тай сонгуулийн өрсөлдөөн хийсэнгүй. Ерөнхийлөгч, Засгийн газар, АТГ тэргүүтэй хууль, шүүхийн байгууллагуудтай, түүгээр зогсохгүй хотын даргатай, хажуугаар нь бас тасарч унасан өрөөсөн бөөр шиг МАХН-тай өрсөлдсөн. Энэ олон субъекттэй өрсөлдсөн атлаа АН-д цэвэр даруулсангүй нь анхаарал татаж байна. Үүнийг МАН-ын ялалт гэж дүгнэж болохоос гадна АН-ын ялагдал байлаа гэж тайлах нь бүр ч бодитой. Уг нь аймаг, дүүргүүдийн 50 хувьд ч ялж үзээгүйг нь бодвол АН ялсан мэт сэтгэгдэнэ. Гэвч бодитой байсан боломж, зорилттой нь харьцуулж үзвэл тэд гарцаагүй ялагдсан. Энэ нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, хууль шүүхийнхэн зэрэг бүхэл бүтэн төр ялагдал хүлээснээс өөрцгүй. МАН-ыг төрийн эрх барьж байх үед буюу дээрх хүчний жолоон дээр сууж байхад АН ийм тэнцээ хийж байсан удаагүй. Харин МАН чадаагүйг нь магадгүй хойшид чадахгүйг нь чадлаа гэж харууллаа.
Орон нутгийн сонгуульд өрсөлдсөн намуудын гол тактик нь олонхийн харж байсанчлан МАН хамгаалсан, АН давшсан, “Шударга ёс” эвслийнхэн байр сууриа баталгаажуулсан байдалтай өрнөх ерөнхий дүр зураг илэрч байв. АН шинэчлэлийн Засгийн газрын мө рийн хөтөлбөртөө тулгуурлан, хийж хэрэгжүүлж байгаа ажлаа улам үр дүнтэй болгохын тулд бид орон нутагт илт давуу ялалт байгуулах хэрэгтэй гэсэн сэтгэл зүй бүрдүүлэхийг хичээсэн. Логикийн дагуу бол “Тэдэнд нэгмөсөн итгээд, орон нутгаа ч бас даатгаад үзье” гэсэн уур амьсгал бүрдэж, тэр нь АН-д өгч буй ард олны оноо болж харагдах учиртай байлаа. Гэвэл ард олон тэнэнд оноо өгөхгүй байна. Одоогоор ирц нь хүрч, төлөө лөг чөө сонгоод байгаа иргэдийн төлөөлөгчдийн хурлын 900 гаруй суудлаас 440 суудалд МАН-ын нэр дэвшиг чид суухаар болжээ. МАН сонгогч олонтой хамгийн том аймгуудад ялалт байгуулсан. Тухайлбал 101 мянган хүн амтай Өвөрхангай аймагт МАН нийт 41 суудлын 24-ийг авчээ. Мөн 97 мянган хүн амтай Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 37 суудлын 20-т нь МАН ялалт байгуулсан байна. 21 аймгаас хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймагт ИТХын 41 суудлын 23-ыг МАН эзэлжээ. 94 мянган хүн амтай Дархан-Уул аймагт МАН олонх болж, 33 суудлаас 18-д нь ялалт байгуулсан байна. Завханд 41 суудлаас 28, Дундговьд 35-аас 19, Дорнодод 35-аас 18-д нь МАН-ын нэр дэвшигч ялалт байгуулжээ. Дахин сонгуулийн дүнгээр нийслэлд МАН дөрөв, АН дөрөв дүүрэгт ялалт байгуулж тэнцсэн. Налайх дүүрэгт МАН 12, АН 11 суудал авч МАХН хоёр суудал авсан дүнтэй байгаа. Тэгэхээр ер нь бол АН-ын хавтгай ялна гэсэн аархал дашийн шог болж арай гэж 50 хувиа авах гэж байна. Сөрөг хүчин бол хэзээ ч ийм ялалт байгуулж байгаагүй. Эрх баригч хэзээ ч ийм цохилт авч байгаагүй. Хавтгайд нь ялна гэсэн АН-ынханд МАН хавтгайд нь цохилт өглөө. Генсекийн үүрэг гүйцэтгэгч нь өнөөх л улиг болсон хавтгайгаа зарлаж ганц “жиргээд” таг. Тийн гиюүрэхдээ, “Бүх хүч байхад та нар юу ч чадахгүйгээ харууллаа...” хэмээх бүлэг фракцынхаа дайралтад орохдоо хий дэмий л “Адууны шавиа идэж үзээгүй...” хэмээн интернэтэд “чалчин” сонгогчдын доогь болж байна. Нөгөө “Адуугүй айлын хүүхэд яаж айраг ууж мэдэх билээ...” хэмээх үлгэрийг ч сануулсан коммент харагдаж байна.Цаашлаад ялагдлын том шалтгаан нь ах дүү, амраг садангийн хэлхээгээ илчлүүлсэн Баянголын С.Эрдэнэ, Чингэлтэйн Б.Батбаатар нар хэмээн АН-ын дотроо хөл, толгойгоо олохгүй эвдрэлцэж байгаа гэх. Ийн орон нутагт хавтгай ялалт мөрөөдөж суусан АН-ын хувьд баярын хундага тулгах шалтгаан бийсэн бил үү. Гэтэл Н.Алтанхуяг нь сүүлийн үед төрийн ордонд урьд хожид үзэгдээгүй их архидалт өрнүүлэх болсон тухай ярих боллоо. Үнэхээр ч АН төрийн ордон, засаглалын тайзнаа архи сөгнөж, хундаганы ард элдэв арга саам, хуйвалдаан төлөвлөх болсон нь нууц биш. Тэдний яаран мэдэгдсэн 12 аймагт ялалт байгуулсан тухай мэдэгдэл нь ч цаанаа башир арга хэрэглэхээр шийдсэн эхний мэх байв. Юу гэвэл, одоогоор маргаантай байгаа гурван аймаг буюу Дундговь, Төв, Булган аймгийн саналыг мөнөөх л хүч түрэх арга буюу шүүхээр далайлган олонх болон Г.Батхүү, Зоригт нарын аргыг дахин ашиглахаар санаархаж эхэлжээ. Үнэхээр шүүх цагдаадаа эрдэж бярдаж өнөөдөр захын сум, багт АН-ын гэсэн сэтэртэй бүхэн “Шүүхээр чамайг татуулна, ийм тодорхой юмыг яагаад ойлгохгүй байна...” хэмээн гар зангах боллоо. Ийм шүд сугалах, хулгайлах, луйвардах санаархлыг нь ард түмэн “АН өвөрхангай дах гэж байна...” гэж ярьдаг болжээ. Ардчиллыг өмчилдөг АН-ынхны буянаар хөөрхий өвөрхангайчууд хуулийг гууль болгох “үйл хэргийн” бэлэг тэмдэг болж хувирдаг байна шүү. Бүхэл бүтэн аймгаар нь хүн ардыг ийм байдалд оруулж эрхийг нь зөрчинө гэдэг ардчилал мөн үү гэвэл АН-ынхан юу гэж хариулах бол гэж гайхаж л байна. Ламтай зураг авахуулсан гэж аян шалтаг гаргаж, шүүхээр далайлгаж байгаа нь шатрын өрөг дээр булхай хэрэглэж байгаагаас өөрцгүй. Булхайцах дээрээ тултлаа арга ядсан нь тэдний УИХ-ын сонгуульд мордохоосоо хазгай эхэлсэн түрэмгийллийн дөрөвхөн сарын дараах хэрэглэхээс аргагүй үр дүн. Чухамдаа АН төрийн эрхэнд гарсан эхний өдрөөс л хүч түрэх маягаар засаглалаа хэрэгжүүлж ирсэн нь эрхгүй ардчиллынхаа талд зогсож байгаа эсэхэд эргэлзэхэд хүргэж байна. Тийм болохоор ялагдлаа. Ардчилсан нийгмийг тунхагладаг хэрнээ түүний хэв шинжүүдийг үл тоомсорлон хөл дороо дэвсэлж буй өнөөгийн эрх баригчид хэдийнэ оноо алдаад эхэлсний бэлээхэн дохиог орон нутгийн сонгуулийн үр дүн хэлж өглөө гэхэд буруудахгүй. Гэвч АН энэ дохиог анзаарахгүй, анзаарахыг хүсэхгүй ялалт хэмээн омойтон гэнэнтэж байх шиг. Чухамдаа АН өөрийн халаасанд байнга байдаг ганц тогтвортой оноогоо алдаж эхэлсэн хэрэг. Ахмадууд, бас гишүүнчлэл дэмжигчдээр дамжсан тогтмол рей тинг МАН-д байдаг бол АН-д байнгын ийм рейтинг байдаггүй. Гэхдээ тэдний гол оноо бол ардчиллыг өмчилсөн тэрхүү хэв шинж байдаг.
Өөрөөр хэлбэл, ардчилал гэдэг ойлголт АН-ын рейтинг, халаас оноо болох нь бий. Гэтэл одоо бол тэд ардчиллынхаа үнэт зүйлд харшилсан бодлого хэрэгжүүлж эхэлснээрээ ард чиллын фронтоосоо ухарсан явдал боллоо. Яамдын тоог нэмэгдүүлсэн, дарга нарын тоог олшруулсан нь яавч урьд өмнө дуулдаж байсан ардчиллын фронтын дуу хоолой биш. Түүнчлэн шинээр томилогдсон сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарын чансаа, ажил хариуцах чадвар төрийн алба тойрсон бужигнаан, аливаа асуудал дээр хүч түрэх гэсэн оролдлого, олны сэтгэлд нийцсэн боломжийн шийдвэрээрээ шоудахыг эрмэлзэж буй үзэгдэл зэрэг нь ардчиллын далбаан дор олж авсан оноонд асар том хохирол авчирсныг одоогоор АН ойлгохгүй байгаа бололтой.Уг нь МАХН, МҮАН, АН хамтран Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулахдаа орон нутгийн болон ирэх жил болох Ерөнхийлөгчийн сон гуульд “Шударга ёс” эвсэл нэрээр хамтран оролцоно гэж мэдэгдэж байсан цаг саяхан. Гэтэл “Шударга ёс” эвсэл яагаад хамтарч засаг байгуулсан АН-тайгаа бус сөрөг хүчин МАН-тайгаа шадарлах болов гэдэг олон хүний анхаарлыг татна. Сайд нарын албыг фракцуудын тохиролцоогоор хуваа сан шигээ аймаг, дүүргүүдийг зохион байгуулалттайгаар мөн л фракцууддаа өмчилж хуваарилах гэж санаархаж байгаа АН-ын чиглэлд хамтрагчид нь хүртэл дургүйцэж эхэлсний шинж энэ юм. Аливаа юманд яс чанар нь танигдах гэсэн ойлголт бий. Дотоод фракцууддаа бялуугаа яаж хуваах вэ гэсэн хөшигний цаадах дажиндаа АН дарагдаж, тэр зуур МАН өөрийн суурь хундаамаа бат бөхөөр цутгаж эхэлжээ. Тэд ялалт байгуулсан аймаг дүүргийн Засаг даргыг томилохдоо АН-ын хэрэгжүүлээгүй мөнөөх ардчиллыг хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь алс хэтдээ ардчиллын үндсэн оноо МАН-д шилжиж, АН-ын халаас хоосорно гэсэн үг л дээ. Засаг даргыг ИТХ дахь намын бүлэг санал болгохдоо тухайн орон нутгийн иргэд, гишүүд дэмжигчид, сонгогдсон төлөөлөгч дийн саналыг асууж, түүнд тул гуурлан нэр дэвшүүлэх, Засаг дар гыг томилох асуудлыг гишүүд, дэмжигчдэд нээлттэйгээр зохион байгуулах, иргэдээс санал авахдаа орон нутгийнхаа онцлогт тохируулан нээлттэй байдлаар хэлэлцэх, санал авах хайрцаг байрлуулах, утсаар болон санал асуулгын бусад хэлбэрээр иргэдийн саналыг цуглуулах байд лаар саналыг авах гэх мэт суурь зарчмуудыг МАН баримталж эхэлжээ.Түүнчлэн орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын дэргэд орон нутгийн хөгжил, түүний бүтцийн онцлогийг харгалзан нийгмийн бүх давхаргын төлөөлөл оролцсон “Иргэний зөвлөл”-ийг сонгон ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн юм билээ. Ийнхүү шилдэг залуу, цэвэр боловсон хүчнээ ард түмнээсээ сонгож эхэлсэн МАН нийслэлийн дүүргүүдэд ч ялсан газартаа Засаг даргаа дээрх шалгуураар сонгох юм байна. Тодруулбал, өнгөрсөн дөр вөн жил дүүрэг, хороондоо ажлын үзүүлэлт тааруу, нэр хүнд муутай ажил ласан дүүргийн Засаг дарга нарыг авч хэлэлцэн дахин томилон ажил луулахгүй байх шийдвэр гарга жээ. Үүнд, Баянгол дүүргийн засаг дарга Л.Амга лан, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болд мөн Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүр гийн Засаг дарга нар багтжээ.
Одоо ардчиллын гэх хэв шинжийг олон нийт МАН-аас олж харж байгаа нь маргааш АН-д ямар хохирол болж тусахын баримжаалах аргагүй. Шатрын өрөг бол хэдэн нүүдлийн цаа дахыг олж харах стратеги, түүнд чиг лэсэн тактикийн тулаан байдаг. Энэ утгаараа МАН дараагийн өргийн нүүдлээ эхэлчихсэн байж мэдэх.