Б.Хужаа (Чингэлтэй дүүргийн иргэн, 80 настай)
-Энэ нь шиг худлаа зүйл байхгүй. ОХУ-ын одон орны судлаачид болон АНУ-ын Наса-гийн мэргэжилтнүүд дэлхий сөнөхгүй гэдгийг баталгаатай хэлсэн. Хүмүүсийн оюун санаагаар тоглож байна шүү дээ.
Н.Даваа (Баянгол дүүргийн иргэн, 35 настай)
-Дэлхий сөнөнө гэсэн мэдээллийг интернетийн хэрэгслээр мэдэж авсан. Гэхдээ надад худлаа санагдсан. Зарим хүмүүс шашинтай холбож, иргэдийг мунхруулж байна. Жишээлбэл, Есүс энэ өдөр ирнэ. Ертөнцийн эзэнд итгэсэн хүн энэ өдөр амьд үлдэх болно гээд ярьж байна лээ.
Г.Бямбасүрэн (Сүхбаатар дүүргийн иргэн, 31 настай)
-Энэ талаар дуулаагүй юм байна. Хорин хэдэн хоногийн дараа дэлхий сөнөнө гэдэгт итгэхгүй байна. Хүмүүс зүгээр ам дамжин ярьсан байлгүй.
Ш.Оюунчимэг (Сүхбаатар дүүргийн иргэн, 38 настай)
-Хүмүүс мухар сүсэгт итгээд ийм яриа гарсан байх аа. Тэрнээс сөнөхөөр бол шинжлэх ухааны үндэслэлтэй байж таарна. Миний хувьд дэлхийн сөнөхгүй гэж бодож байна.
Т.Гэрэлээ (Сүхбаатар дүүргийн иргэн, 22 настай)
-Үнэхээр сөнөнө гэж баталсан байсан ч амьд үлдэх гэж хичээхгүй. Харин зарим хүмүүс орон сууцаа заран Мэнэнгийн тал руу нүүж, гэрт амьдарч байгаа гэсэн. Дэлхий сөнөх байсан ч би өөрийнхөө гэрт амьдарна.
Т.САЙНБУЯН