Он солигдох мөч ойртож буй энэ үед орон нутагт шинэ Засаг дарга нар хэдийнэ тамгаа атгаж, шийдвэрээ гаргаад эхэлчихсэн байдаг. Гэтэл өнөөдөр зарим аймаг төсвөө ч батлаагүй, Засаг даргад хэнийг сойхоо ч товлолгүй ацан шалаанд орчихсон явна. Хатуу өвлийн ам дамжсан яриа биелж, улсын өвс, тэжээлийн нөөц рүү салбарын яам нь цагаасаа эрт илүү хараад эхэлчихсэн байхад орон нутагт ачааны хүндийг үүрч байх учиртай Засаг ноёны суудал эзнээ хүлээн зүүрмэглэж байна. Хууль ёсоор аймгийн ИТХ энэ сарын 5-ны дотор төсвөө батлах ёстой. Бас гишүүдийн олонхийн санал авсан хүн Засаг даргаар сонгогдож, Засаг ноёныг Ерөнхий сайд батламжилна. Гэвч нийт нутгаар эрс хүйтэрч, цас зуд дохиогоо хангинуулж байхад Ерөнхий сайд хэдхэн аймгийн Засаг даргыг батламжилжээ.
Иргэдийн төлөөл өгчдийн хурлаа хийсэн зарим аймгийн Засаг дарга нарын нэр Ерөнхий сайдын ширээн дээр гацчихсан бөгөөд ирэх онд хийх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөгөө, төсөвгүй эдгээр аймгийнхан Улаанбаатараас хэл чимээ хүлээж сууна. Ийнхүү оройтсон сонгуулийн балгаар дийлэнх аймгуудад Төрийн ажил зогсож, олон ч хууль зөрчигдөн гууль болж буйгаа харууллаа. Шинээр мөрдөж буй Төсвийн тухай хуульд цаг хугацаанд нь ажлаа амжуулж чадаагүй, үүнд буруутай төсвийн ерөнхийлөн захирагчийг огцруулах, төрийн албанд ажиллах эрхийг нь хасах гээд хариуцлага тооцохыг сануулсан хэд хэдэн зүйл, заалт бий. Энэ заалтын дагуу Засгийн газрын тэргүүн төсвийн тогтвортой байдлыг хангаж, санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгж үүлж чадаагүйнхээ төлөө хариуцлага хүлээх учиртай болж байна.
Харин бүгдийг шинэчлэх төлөвлөгөөтэй Засгийн газар энэ бүхний бурууг Орон нутгийн сонгууль оройтож явагдсантай холбон тайлбарлаж эхэлжээ. Тэгвэл өвлийн цагаар орон нутгийг эзэнг үйдүүлсэн буруутай эзэн нь хэн бэ? Орон нутгийн сонгуулийг оройтуулж хийх шалтгааныг бэлдэж, Сонгуулийн хуулийг өөрчилс өн УИХ дахь АН-ын гишүүд үү, сонгуулийг зохион байгуулсан СЕХ юу? Аль эсвэл хуулийн хугацаанд хуралдаж, төсвөө баталж чадаагүй аймгийн ИТХ-ын гишүүд үү? Аймгийн төсөв батлагдаж дуусах хугацаа ийн хэтэрчихсэн байхад орон нутгийн ИТХ-ын болон Засаг дарга нарын нэр өнөө хүртэл дуулдсангүй. Энэ тухай мэдээллийг өгөх учиртай ЗГХЭГ ч нам гүм сууж буй. Аймгийн ИТХ-ын зүгээс Засаг даргад нэр дэвшүүлсэн нөхдөд дээд боловсролтой, Төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй зэрэг шалгуур хуулийн дагуу тавигдах учиртай.
Ерөнхий сайдын гарын үсгийг хүлээн, ширээнд нь хадгалагдаж буй Засаг дарга нарын нэрийг дээрх шалгуураар шүүвэл хоёр ч нэр дэвшигч буцах магадлалтай байна. Тодруулбал Дорнод, Төв аймгийн Засаг дарга нарын Төрийн албанд ажилласан жил хүрээгүй. Хуулиа чанд мөрдвөл тэдний нэрийг буцааж, ИТХ-ыг дахин хуралдуулах гэсээр дахин хугацаа алдах магадлал өндөр байгаа юм.
Аймгуудын ИТХ хуралдаж, төсвөө баталсан эсэх, шинээр Засаг дарга, ИТХ-ын даргатай болж амжсан эсэхийг дараах хүснэгтээс харна уу.
.jpg)
Д.ОТГОНЖАРГАЛ