МАХН-ын дарга Н.Энхбаярын эрүүл мэндийн байдлын талаар тус намын эмч мэргэжилтэй зарим гишүүн өчигдөр мэдээлэл хийлээ. Түүнийг гадаадад оношлуулж, эмчлүүлэх шаардлагатай гэж гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор Л.Жамбалжав, ХӨСҮТ-ийн Элэгний клиникийн профессор М.Тунсаг, “Эрүүл монгол хүн” ТББ-ын тэргүүн М.Нямсүрэн нар үзэж байна. Дээд шүүхийн Хяналтын шатны шүүх өнөөдөр ямар шийдвэр гаргахаас шалтгаалан Н.Энхбаяр өлсгөлөн зарлах эсэхээ шийдэх гэнэ гэсэн яриаг түүний нөхөд үгүйсгэсэнгүй. Н.Энхбаяр клиникийн II эмнэлэгт хэвтэж буй бөгөөд биеийнх нь байдал маш муу байгааг хэвлэлийн бага хурал хийлгэсэн эмч нар олон нийтэд хандан уламжлав.
-Н.Энхбаярын биеийн байдлыг та бүхэн өөрсдөө биечлэн үзэж, оношилсон юм уу?
Л.Жамбалжав: Н.Энхбаяр дарга хорионд байгаа учраас бид биечлэн үзэж чадахг үй байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвалын тушаалаар уржигдар орой (2012.12.04) нарийн мэргэжлийн эмч нарын баг гарч, түүнд үзлэг хийсэн дүгнэлттэй бид танилцсан учраас та бүхэнд мэдээлэл хийж байгаа юм. Н.Энхбаяр даргын биеийн байдал эрс дордсон байна. Бие дэх уураг нь өдрөөс өдөрт багасаж, цусан дахь хорт бодисын хэмжээ их байгаа нь маш аюултай. Элэг, зүрх, бөөрний хавсарсан дутагдалд орсон байна.
-Гурван сар гаруй хугацаанд хийлгэж байгаа эмчилгээнээс яагаад үр дүн гарахгүй байгаа юм бол?
-Н.Энхбаяр дарга хэдийгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа мэт боловч ялтан шиг л хоригддог. Сэтгэл санааны асар их дарамттай нөхцөлд эмчилгээний үр дүн гарна гэхэд хэцүү л дээ. Тиймээс гэр бүлийн тайван орчин, эрүүл агаар хэрэгтэй. Ер нь өндөр хөгжилтэй гадаадын оронд эмчл үүлэх зайлшгүй шаардлагатай гэж бид үзэж байгаа. М.Нямсүрэн: Н.Энхбаяр даргын оношийг нягтлахын тулд илүү нарийн шинжилгээ хийж, эрчимтэй эмчлэх, сувилах шаардлагатай боловч эрх нь хязгаарлагдмал байгаа учраас боломжгүй байна.
-Н.Энхбаяр өлсгөлөн зарлахаар биеэ бэлтгээд эхэлсэн, цагаан хоол идэж байгаа гэж үнэн үү?
М.Тунсаг: Өлсгөлөн зарлах гэж цагаан хоолны дэглэмд шилжсэн эсэхийг мэдэхг үй юм. Ер нь хоолонд тааруу юм билээ. Н.Энхбаяр дарга гэм буруугүй гэдгээ нотлохын тулд энэ удаа ч өлсгөлөн зарлахыг үгүйсгэхгүй. Гэвч өмнө нь өлсг өл өн зарлах үеэр алдсан шим тэжээлээ өнөө хэр нөхөж чадаагүй, маш их сульдсан байж одоо дахин өлсгөлөн зарлана гэдэг бол амь насаа ч алдах эрсдэлтэй.