Одоогоос 22 жилийн өмнө арванхоёрдугаар сарын 6-нд улс төрийн таван нам нэгдэж, Ардчилсан намыг байгуулсан нь зах зээлийн эдийн засагтай, өнөөгийн цоо шинэ Монгол Улсыг бий болгох эхлэл болсон түүхтэй. Тийм ч учраас жил бүрийн энэ өдрийг Ардчиллын хэмээн тодотгон тэмдэглэх болсоор 21 жилийн нүүр үзжээ.
Энэ удаа Ардчиллын өдрийг АН-ынхан шинэ хэв маягаар тэмдэглэхээр төлөвлөжээ. Төрийн ордны их танхимын индэр дээр “Баялаг бүтээгчдэд талархъя” хэмээн томоор бичиж, хувийн хэвшлийн төлөөлөл болсон бүх насны иргэдийг урьжээ. Намын харьяалал үл харгалзан, Монголын эдийн засаг, өрх гэрээ нуруун дээрээ авч яваа хувийн хэвшлийнхэн болон залуустай АН баярын өдрөө хамт тэмдэглэж байх болсон гэнэ.
Манай улсад өнөөдөр хувийн хэвшлийн 65500 гаруй байгууллага, аж ахуйн нэгжид 559700 хүн ажиллаж байгаа нь нийт хөдөлмөр эрхлэгчдийн 61.4 хувийг эзэлж байна. Хувийн хэвшлийнхэн Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэх үүний 80 орчим хувийг бүтээж, татварын орлогын 40 гаруй хувийг бүрдүүлж буй. Тийм ч учраас баялаг бүтээгч хэмээн тодотгон нэрлэжээ. Ардчиллын өдрийн баярыг УИХ-ын дарга З.Энхболд нээж үг хэлэхдээ “Энэ удаагийн УИХ, Засгийн газар Төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангаж, иргэдээ ажилтай, орлоготой болгож, та бүхнийг эрх зүй, татварын бодлогоор дэмжихийн зэрэгцээ хүнд суртал, авлигаас ангид байлгана” гэдгийг онцлон тэмдэглэв.
Уулзалтад хүрэлцэн ирсэн иргэдийн нэг 70 настай Я.Дүгэр “Би Төв аймгийн Угтаал суманд ардчиллын хөдөлгөөн өрн үүлж, ардчилалд чадлаараа хувь нэмрээ оруулж ирсэн. Тэтгэвэрт гараад шатрын тухай 20 гаруй ном хэвлүүлсэн минь ардчиллын буян. Социализмын үед хэн ч танихгүй, хөдөөний жирийн нэг багш ном гаргана гэдэг горьдолтг үй асуудал байлаа. Баялаг бүтээгчид бол агуу, бидний бахархал. Гудамжаар дүүрэн машин, малчдын хотны гадна багширсан мал сүрэг байна. Хүмүүс гайхамшгийг бүтээж чадаж байна. Монгол орон сүүлийн 22 жилд танихын аргаг үй өөрчлөгдсөн. Тиймээс баялаг бүтээгчдээ дэмжих хэрэгтэй. Энэ бол үнэхээр сайхан цаг шүү” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Өнөөдөр тус намынхан 17 настнуудад баярын нэг өдрөө зориулах бөгөөд “Буянт-Ухаа” спорт цогцолборт эрүүл, идэвхтэй амьдрал, ирээдүйн мэргэжил, бүтээн байгуулалтын мэдээлэлтэй танилцуулна. Баярын арга хэмжээ 10-ныг дуустал үргэлжилнэ.
Р.Оюун