Ингээд байвал чинь Засгийн газраас гарна даа хэмээн МАХН хэд хэдэн шалт гаан тоочиж байгаа билээ. УИХ-ын болон орон нутгийн сонгуулиар МАХН-ын нэр дэв шигчдийг бүртгээгүйгээс болж МАХН-ын гурван сайд Засгийн газрыг орхино гэхэд үнэмшил муутай. Харин Шадар сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд хэмээх улс төрийн өндөр албан тушаалд хүргэж өгсөн Н.Энхбаяр даргынхаа төлөө, хүн чанараа таниулахын тулд ... гэвэл бодит шалтгаандаа дөхөж очих. Улирч буй долоо хоногийн бүү хэл, Засгийн газар байгуулагдсанаас хойших 100 гаруй хоногийн хугацаанд тэмдэглэгдэх хамгийн содон үйл явдал чухамдаа сайд нарын танхимыг орхих МАХН-ын Гүйцэтгэх товчооны шийдвэр боллоо.
Н.Энхбаярыг улс төрийн зорилготой зохиомол хэрэгт буруутган яллаж байгааг эсэргүүцэн Засгийн газрыг орхихоор шийдсэн хэмээж буй МАХН шүүх засаглал улс төрөөс, тодруулбал Ардчилсан намаас шууд хамааралтай гэсэн ойлголтыг олон нийтэд лавшруулж байна. МАХН-ын байр суурь АН-ын тэргүүлсэн Засгийн газрын хувь заяаг эргүүлээд зогсохгүй, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ҮАБЗ-ийг Н.Энхбаярын гэм бурууг дэнслэх хууль, шүүхийн үйл явцад татан оруулахыг хүсэж байгаагаараа ховор тохиолдолд тооцогдох юм. Шүүх Н.Энхбаярыг ялласан ч, ял зэмээс нь мулталсан ч ялгаагүй АН-ын, Засгийн газрын, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн нөлөөгөөр шийдчихлээ гэх хардлагад өртөх янзтай.
Засгийн газрын бүрэлдэхүү нээс МАХН гарч, одоогийн танхим огцорвол үүнээс үүдэх хохирлыг хадаг тавьсан АН, эвсэлд хамтар сан МҮАН-ын аль нь ч биш, гагц хүү МАХН өөртөө үүрэх нөх цөл байдлыг хуульчид өгүүлж байгаа юм. Дараа гийн Засгийн газрыг эмх лэн байгуулах хуу лийн орчинд маш олон цоорхой байгаа нь улс төрд ээдрээтэй нөхцөл байдал, сун жир - сан маргаан дагуулах нь гар цаагүй боллоо. Холимог системээр явуулсан сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ-ын гишүүдийн гарт энэ Засгийн газрыг огцруулах, дахин батлахдаа баримтлах хуулийн тодорхой заалт олдохгүй бололтой.
Сонгууль нь холимог системээр явсан атлаа, үйлчилж байгаа хууль нь мажоритар системийн тохи руулгатай байгаа учраас МАХН Зас - гийн газраас гарснаар УИХ дахь на муудын суудалд ч өөрчлөлт орох магадлал бий болох төлөвтэй. Засгийн асуудал юу юугүй УИХ-ын босго давтлаа хэзээ ч юм. На мууд, томоохон улстөрчдийн дунд сайдын сууд лаар най маалц сан хэл цэл нэлээд удаан үр гэлжлэх нь дамжиггүй. МАХН-ын гур ван сай - дын хүн чанарыг “зул гаах”, Н.Энхбаярын хэрэг хэмээс хэтрэн улстөржих өдрүүд айсуй.
Б.ЭНХЦЭЦЭГ